А.Отгонбаатарт 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ | News.MN

А.Отгонбаатарт 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

А.Отгонбаатарт 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

А.Отгонбаатарт 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг цар тахлын үеэр Сүхбаатарын талбайд жагссан үндэслэлээр 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Зөрчлийн хуулиар дээрх торгуулийг оноосон юм байна.

Торгууль төлөх болсон талаараа А.Отгонбаатар “Торгуулийн хуудас авлаа!!! Талбай дээр халаадтай тэмцсэн тэмцлийн надад үлдэж буй зүйл нь энэ. Буруу зүйл хийгээд үүнийг аваагүй дарга нарын алдааг шүүмжилж жирийн иргэнээ өмөөрч тэмцээд 150000 төгрөгөөр торгуулж байна” гэжээ.

Covid-19 халдвар авсан, төрөөд удаагүй эхийг “Өргөө” амаржих газраас Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлэхдээ идэр есийн хүйтнээр гэрийн халад, шаахайтай гаргасан эмч нарын хариуцлагагүй үйлдлийг А.Отгонбаатар шүүмжилж, өнгөрсөн нэгдүгээр сард Сүхбаатарын талбайд эсэргүүцэн жагсч байсан юм.

Тэрбээр торгууль төлөх болсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэхэд жиргээч нар “Хадгалчих. Түүхийн дурсгал шүү дээ. Чамайг гөлөг байна гэж тоогоогүй өнгөрвөл мөн ч хяслантай. Хэрэв нэг өдөр Харвардад сурах бодол төрвөл наад бичиг чинь Засгийн газар огцортол тэмцэж байсны чинь баталгаа болно” гэсэн бол “Торгуулийг нь Адьшаа ах энэ тэр нь төлөх байлгүй” гэж цаашлуулах хүн ч байсан юм.

А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд жагссаныхаа дараахан УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болсон тухай мэдээлэл цацагдсан нь “Жагссаныхаа шагналыг хүртэв үү” гэдэг шүүмжлэл сонсоход ч хүргэсэн. Гэхдээ тэр “Намайг уучлаарай. Би алдсан байна. Үнэхээр намайг уучлаарай. Би хичээх болно. УИХ гишүүний зөвлөх болох ажлаасаа татгалзаж байна” гэж мэдэгдсэнээр энэхүү дуулиан намжсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ээбээ 2021-03-23 88.125.80.192

монголын анхны корона туссан мундаг намын даргадаа амжилт хүсэе…

Avatar

Зочин 2021-03-23 202.179.26.94

зууны манлай халдвар тараагч

Avatar

Зочин 2021-03-23 150.129.140.237

GAVLAD GANTSAD

Avatar

Зочин 2021-03-23 66.181.187.39

тэгээд даараад дархалаа чинь суларч халдвар авч уул нь санаа чинь зөв бсн олон хүнийг чирэхгүйгээр хийчихгүй баахан хүмүүс очиж ларин дээр давс асгаад бүүр ЗГ огцоруулаад одоо бга байдал бүр дордож бна Хүрэлсүхийн засагийн газар хийсэн юмтай хэлэх үгтэйн дээр сайдуудаа зөв бүрдүүлсэн бсн юм шүү тэр багш авгай нүцгэн гарах ухаан муутай хүн биш блтай албаар тэгсэн бхаа улсадаа гай авчирсан хүн ямар юмны ээж чааваасдаа 4 төрсөн хүн шд ямар 18 охин төрж бга биш халдвар авчаад нууж бсн гэсэн шүү чамд

Avatar

Зочин 2021-03-23 64.119.24.115

МАГНАЙ БАТЗАНДАН ШИГ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЯВДАГ БАС НЭГ ПОП НӨХӨР ШҮҮ ДЭ. ИЙМЭРХҮҮ ХАА САЙГҮЙ ҮСЧИЖ ЯВДАГ НӨХӨР КОВИД АВААД БУСДАД ХАЛДААГААД БАЙГАА НЬ ТОДОРХОЙ.

Avatar

SS 2021-03-23 66.181.168.8

150 myangaar ZASAG UNAGAJ BOLDIM BNA

Avatar

Зочин 2021-03-23 64.119.25.5

Zov eserguitsel mon. Gehdee torguuli bol huuliin daruu arga hemjee shuu de. Ali ch ontsogoos ni harahad hoyulaa zov tootsogdoj bna. b** gutar denslevel chinii zov

Avatar

zochin 2021-03-23 202.179.25.132

zov um chelsnii toloo torgood baichdaa yachavdee , bolioocheee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж