А.Отгонбаатарт 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

А.Отгонбаатарт 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

А.Отгонбаатарт 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг цар тахлын үеэр Сүхбаатарын талбайд жагссан үндэслэлээр 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Зөрчлийн хуулиар дээрх торгуулийг оноосон юм байна.

Торгууль төлөх болсон талаараа А.Отгонбаатар “Торгуулийн хуудас авлаа!!! Талбай дээр халаадтай тэмцсэн тэмцлийн надад үлдэж буй зүйл нь энэ. Буруу зүйл хийгээд үүнийг аваагүй дарга нарын алдааг шүүмжилж жирийн иргэнээ өмөөрч тэмцээд 150000 төгрөгөөр торгуулж байна” гэжээ.

Covid-19 халдвар авсан, төрөөд удаагүй эхийг “Өргөө” амаржих газраас Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлэхдээ идэр есийн хүйтнээр гэрийн халад, шаахайтай гаргасан эмч нарын хариуцлагагүй үйлдлийг А.Отгонбаатар шүүмжилж, өнгөрсөн нэгдүгээр сард Сүхбаатарын талбайд эсэргүүцэн жагсч байсан юм.

Тэрбээр торгууль төлөх болсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэхэд жиргээч нар “Хадгалчих. Түүхийн дурсгал шүү дээ. Чамайг гөлөг байна гэж тоогоогүй өнгөрвөл мөн ч хяслантай. Хэрэв нэг өдөр Харвардад сурах бодол төрвөл наад бичиг чинь Засгийн газар огцортол тэмцэж байсны чинь баталгаа болно” гэсэн бол “Торгуулийг нь Адьшаа ах энэ тэр нь төлөх байлгүй” гэж цаашлуулах хүн ч байсан юм.

А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд жагссаныхаа дараахан УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болсон тухай мэдээлэл цацагдсан нь “Жагссаныхаа шагналыг хүртэв үү” гэдэг шүүмжлэл сонсоход ч хүргэсэн. Гэхдээ тэр “Намайг уучлаарай. Би алдсан байна. Үнэхээр намайг уучлаарай. Би хичээх болно. УИХ гишүүний зөвлөх болох ажлаасаа татгалзаж байна” гэж мэдэгдсэнээр энэхүү дуулиан намжсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж