ОХУ: Байден амнаасаа болж чухал боломж алдлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

ОХУ: Байден амнаасаа болж чухал боломж алдлаа

ОХУ: Байден амнаасаа болж чухал боломж алдлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Владимир Путинг “алуурчин” хэмээн нэрлэж ярилцлага өгсөн нь олны анхаарлын төвд орсон билээ. Харин дараа нь Путин түүнийг нээлттэй ярилцахаар цахим уулзалт товлосон ч Байден хүлээж аваагүй юм. Болсон үйл явдлыг Оросын талаас “АНУ маш том боломж алдлаа” хэмээн дүгнэжээ.

Байдены ярилцлагын дараа Путин хоёр улсын хүйтэн дайны дараах зогсонги дипломат харилцааг сэргээхийн тулд ойр ойрхон ярилцаж байх нь чухал хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн Оросын Гадаад хэргийн яам “АНУ-ын тал Путинтай ярилцаж санал бодлоо хуваалцах саналыг хүлээн аваагүйд бид гүнээ харамсч байна. Уулзалтын үеэр хоёр тал хоорондын харилцаа болон цөмийн стратегийн тогтвортой байдлыг хангах зэрэг сэдвүүдээр ярилцах байлаа” хэмээн мэдэгджээ.

Мөн ОХУ-аас Вашингтон хотод суугаа Элчин сайд Анатоли Антонов болж буй үйл явдлын талаар ярилцахаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Москвад иржээ. Тэрбээр “Орос, Америкийн зогсонги харилцааг сэргээх дахин нэг боломжийг Вашингтон алдлаа. Үүнд АНУ 100 хувь буруутай” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж