Жорданаас өмнөх домогт Элжин Бэйлор таалал төгслөө | News.MN

Жорданаас өмнөх домогт Элжин Бэйлор таалал төгслөө

Жорданаас өмнөх домогт Элжин Бэйлор таалал төгслөө

Жорданаас өмнөх домогт Элжин Бэйлор таалал төгслөө

Лос Анжелес Лэйкерс багийн домогт тамирчин, өөрийн цаг үеийнхээ Жордан байсан Элжин Бэйлор өнөөдөр/2021.03.23/ 86 насандаа зуурдаар таалал төгсчээ. Тэрээр "Лэйкерс" багийн төлөө 14 улирал хүчин зүтгэж, 11 удаа “Бүх оддын тоглолт”-д оролцжээ. Элжин Бэйлор өөрийн цаг үеийнхээ шилдэг оноо авагч байсан бөгөөд NBA-ийн түүхэнд Майкл Жордан болон Уилт Чемберлен нар л түүнээс илүү оноо дунджилжээ.

Элжин Бэйлор нэг тоглолтод ганцаараа 71 оноо авч байлаа.

Тэрээр 1961-1962 онуудын хооронд армид алба хааж байх хугацаандаа амралтын өдрүүдэд "Лэйкерс"-ийн төлөө тоглолтуудад оролцож, 38 оноо, 19 самбараас бөмбөг авалт дунджилж байв. Хожим нь түүний сагсан бөмбөгийн спортод оруулсан хувь нэмрийг үнэлж, “Сагсан бөмбөгийн алдрын танхим”-ын гишүүнээр сонгосон билээ.

"Лэйкерс"-ийн эзэн Женни Басс түүний талаар “Элжин бол өөрийн цаг үеийнхээ супер од байсан. Олон ч хүн энэ талаар ярьдаг. "Лэйкерс"-ийг Лос Анжелес хотод нүүж ирэхээс өмнө Миннеполис хот байхад тоглож байсан цөөн тоглогчдын нэг нь тэр байсан. Гэхдээ хамгийн чухал нь тэр үнэхээр гайхалтай шударга зантай хүн” хэмээжээ.

"Лэйкерс" домогт тамирчиндаа хүндэтгэл үзүүлж, 1983 онд Элжин Бэйлорын 22 дугаарыг мөнхөлсөн.

"Лос Анжелес Лэйкерс" багийн домогт тамирчин Мэжик Жонсон твиттер хуудаснаа “NBA-ийн түүхэн дэх анхны нисдэг хүн, Лэйкерсийн домог, алдрын танхимын гишүүн Элжин Бэйлор та минь тайван нойрсдоо. Майкл Жордан агаар дээр гайхалтай зүйлс хийхээс өмнө Элжин Бэйлор бүгдийг нь хийдэг байлаа. Гайхалтай эр хүн, гайхалтай характер. Намайг анх лигт орж байхад өгч байсан зөвлөгөөнд тань үргэлж баярлаж явна. Эхнэр бид хоёр Бэйлорын гэр бүл болон эхнэр хүүхдүүдийнх нь төлөө залбирч байна” гэж жиргэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж