Трамп өөрийн гэсэн цахим платформтой болно

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

Трамп өөрийн гэсэн цахим платформтой болно

Трамп өөрийн гэсэн цахим платформтой болно

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп энэ жилийн эхээр Капитол Хиллд болсон үймээн самууныг өдөөн турхирсан хэмээн зэмлүүлж, твиттер, фэйсбүүк тэргүүтэй нийгмийн цахим платформуудад нэвтрэх эрхгүй болсон билээ.

Тэгвэл Трампын зөвлөх Жэйсон Миллер түүнийг өөрийн гэсэн цахим платформтой болохоор төлөвлөж байгаа хэмээн ярьжээ. Тухайлбал, тэрбээр “Бид Дональд Трампын “жиргээг” хоёр, гурван сарын дараанаас дахин унших боломжтой болно. Түүний шинэ платформ бол цахим сүлжээний хамгийн эрэлттэй газар болж, цахим ертөнцийг өөрчлөх болно” хэмээн ярьжээ.

Дональд Трамп сүүлийн 10 гаруй жил твиттер ашиглан дэлхий ертөнцөд дуу хоолойгоо сонсгож, сонгогч ардтайгаа шууд харилцдаг байсан юм. Түүний хаягийг 90 сая орчим хүн дагадаг байлаа.

Гэвч Трампын шинэ платформын тухай Миллер “Хүн бүр Трампын юу хийх, юу хэлэхийг тэсэн ядан хүлээн үздэг болно. Трамп аль хэдийн ажилдаа ханцуй шамлан орж, хэд хэдэн мэргэжлийн багийнхантай уулзаад амжсан. Үр дүнд нь нэлээд хэдэн компани түүний саналыг хүлээж авсан. Шинэ платформ маш том байх бөгөөд нээлт хийсэн даруйдаа хэдэн арван сая хүн татах нь дамжиггүй” гэдгээс өөр нарийн тайлбар өгөөгүй аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж