Төрийн албаны бүтцийн бүрэн зураглалыг гаргана

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

Төрийн албаны бүтцийн бүрэн зураглалыг гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзан төрийн албаны  ангилал зэрэглэл, төрийн албаны хүний нөөцийн дүрэм стандартыг шинэчлэх, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцлон анхаарах, улсын хэмжээнд төрийн албаны бүтэц, чиг үүргийн шинжилгээ хийх, хүнд суртлыг багасгах, цахимжуулалтыг эрчимжүүлэх төрийн өмчит үйлдвэрийн газруудыг төрийн албаны ямар ангилалд хамааруулах эсэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зөвлөмж, чиглэл өгсөн.

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Төрийн албаны зөвлөл ажлын хэсэг шуурхай байгуулан, төлөвлөгөө гаргаж бүх түвшний холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудтай үе шаттай уулзалтууд хийж байна.

 

Зам тээврийн яам, МИАТ, Стандарт хэмжилзүйн газрын удирдах ажилтнуудтай уулзаж байна

Ажлын эхний уулзалтаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон МИАТ, Стандарт хэмжилзүйн газрын удирдах ажилтнуудтай уулзаж, тус байгууллагуудад хэрэгжүүлж буй ажлын туршлагын талаар мэдээлэл авч, төрийн албаны шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүхий олон улсын үйлчилгээний стандарт, дүрэм журам, хөтөлбөрийг солилцох, жишиг болгон хэрэгжүүлэх боломж нөхцөлийн талаар ярилцлаа.

Зам тээврийн яам, МИАТ, Стандарт хэмжилзүйн газрын удирдлагууд

Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, удирдлагатай төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит үйлдвэрүүдийн тоог нэгдсэн байдлаар гаргах, компаний засаглалыг сайжруулах чиглэлд хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулав.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд

Ийнхүү төрийн албаны бүтцийн бүрэн зураглал гаргах, чиг үүргийн шинжилгээ хийх, төрийн албаны чиг үүргийн хуваарилалт, давхардал, ангиллыг шинэчлэх, улмаар олон улсын болон жишиг, өөрийн орны онцлогт нийцсэн төрийн албаны үйл ажиллагааны нарийвчилсан стандарт, дүрмийн төсөл боловсруулан, хэрэгжүүлж шинэтгэлийн үйл ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: csc.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж