Дархан-Уул аймагт суудлын автомашины жолооч ачаа тээврийн галт тэргийг мөргөсөн ноцтой осол өчигдөр /2021.03.22/ гарчээ. Тодруулбал, өглөөний 07.00 цагийн үед аймгийн харьяат 63 настай эмэгтэй “Тоёота Фиелдэр” загварын суудлын автомашинтай Ховд аймгийн Үенч сумаас Дархан-Уул аймгийн Дархан сумын чиглэлд зорчин яваад “137-ын 8 км” гэдэг газар төмөр замын хамгаалалтын баганын зурвасыг мөргөжээ.
Ослын улмаас ачаа тээврийн галт тэрэг мөргөж, автомашины бензин асгарсан байна. Онцгой байдлын албан хаагчид автомашиныг төмөр замын бүсээс гаргаж, шатахуун асгарсан байсныг аюулгүй болгожээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Төмөр замын ноцтой ослын улмаас хүний амь нас хохирч, бэртээгүй. Жолооч 63 настай эмэгтэй үүрэглэсний улмаас осол гарсан. Ослын газарт тус автомашины 70-80 хувь нь эвдэрч хэмхэрсэн. Хохирлын хэмжээг одоогоор тогтоох боломжгүй” гэлээ. Тус газрын мэдээлснээр тухайн автомашинд жолоочийн хамт хоёр хүн зорчиж байжээ. Золоор хүмүүс автомашинаас бууж амжсан тул хүн бэртэж, амь нас нь хохироогүй байна.
69 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ГЭРТЭЭ БАЙХ ҮЕДЭЭ НАС БАРСАН БАЙЖЭЭ
Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэлд төмөр замын ослоос гадна ахуйн гал түймэр, гэр бүлийн хүчирхийлэл, хүн нас барсан дууудлага бүртгэгджээ.
- Чингэлтэй дүүрэгт өчигдөр 22 настай эрэгтэй амиа хорлох гэж байсныг алба хаагчид аварсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэн 22 настай иргэн найз залуутайгаа муудалцсаны улмаас нийтийн байрны дээврээс үсэрч, амиа хорлохыг завджээ. Онцгой байдлын алба хаагчид тухайн иргэний үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
- Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, 20 дугаар байранд 69 настай эрэгтэй нас барсан байсныг алба хаагчид цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, Онцгой байдлын газарт "20 дугаар байранд хүн ухаан алдсан хаалга онгойлгох шаардлагатай байна" гэх дуудлага өдрийн 15.12 цагт бүртгэгдсэн байна. Энэ дагуу онцгой байдлын алба хаагчид 20 минут ажиллаж, хаалгыг онгойлгосон ч харамсалтай нь тухайн иргэний амийг аварч чадаагүй байна.
- Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, дөрөвдүгээр байранд хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 01.17 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу алба хаагчдыг очиход 31 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг таслан зогсоож, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2021-03-23 103.229.123.244
Яасан их амиа хорлодог болцон малнууд вэ!! Албан ёсны ажил нь юм шиг болоо шив дээ?Архидалт, янхандалт, гомодолт, орон гэргүйчүүд ,амиа хорлолт их байх тусам Ардчилал амжилттай хөгжиж байгаагийн баталгаа болдог юм гэсэн!!! Монгол улс Ардчилалын Баянбүрд болсон!! гэж үүнийг л хэлээд байгаа болтой юм билээ!!!
Зочин 2021-03-23 64.119.16.212
Usreh, amia horloh mood bilk baigaa yumuu haashaa yumb!!! Yamarch hyamdhan ami be? Teneg hunii l uildel de.
Зочин 2021-03-23 64.119.25.236
"төмөр замын хамгаалалтын баганын зурвас" гэж юу вэ?
Зочин 2021-03-23 64.119.24.115
МАЛУУД ХАА САЙГҮЙ. ӨӨР ЗОРЧИЖ ЯВСАН МАШИНЫГ МӨРГӨСӨН БОЛ ОЛОН ХҮН ОСОЛДОХ БАЙЖ. ХӨДӨӨНИЙ ХҮМҮҮС ЯАГААД ИЙМ ХЭНЭГГҮЙ ТЭНЭГ БАЙДАГ ЮМ БЭ
Зочин 2021-03-23 192.82.89.87
энэ тэнэг хүүхэнүүдийг жолоо барихийг нь бүрмөсөн хориглоочээ тэгвэл энэ олон тулгамдсан асуудалууд цэгцэрэнэдээ
Зочин 2021-03-23 202.21.109.53
Чингэлтэй дүүрэгт өчигдөр 22 настай ( эрэгтэй амиа хорлох) гэж байсныг алба хаагчид аварсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэн 22 настай иргэн ( найз залуу)тайгаа – g*** Baisan umu esvel medeegee shalgaj chadahgui bga uma ajildaa anhaar tsetsegeee
bicheech 2021-03-23 64.119.25.145
Bi ene medeeg 3 tsagiin turs 4 udaa shalgaad daraa ni 5 setguulch naizuudaaraa shalguulaad tavisan uchir aldaa baihgui baihaa. Ta uuruu yum unshaad oilgodoggui dunhuu hun bolovuu.
Зочин 2021-03-23 66.181.161.12
g*** l bhgv yu
Зочин 2021-03-23 202.55.188.46
2 eregtei naizuud muudaltsaad 1 n amia horloh gej baisan yumuu haashaa iin esvel tsenheruud yumuu