10:00 цагт
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдана. Хуралдаанаар,
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
- Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Кино урлагыг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/-ийг хэлэлцэнэ.
10:30 цагт
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар,
- Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлан;
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайланг хэлэлцэнэ.
11:00 цагт
- УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан болно. Хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн төслийн талаар хэлэлцэнэ.
10:00 цагт
- “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хөнгөлөлттэй зээл"-ийн талаар Монголын Тогтвортой санхүүжилтийн холбооны пэйжээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
11:00 цагт
- Эрүүл мэндийн яамны Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийнэ.
12:00 цагт
- Монголын Залуучуудын холбооноос Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу түүхтэй иргэдийн мэдээллийг нэг удаа арилгуулах саналыг удаа дараа хүргүүлсэн ч ямар ч хариу өгөөгүй учир өнөөдөр Монголбанкны гадна албан шаардлагынхаа хариуг нэхэж тайван жагсаал хийнэ. Утас:99158128, 99116678
12.00 цагт
- УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барьсны дараа Эрүүгийн хуулийн 13, 14 заалтыг өөрчлөх асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
12.00 цагт
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Төрийн ордонд мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ