Мах бэлтгэлийн үнэ өсч, нөөцийн мах үнэд орох уу? | News.MN

Мах бэлтгэлийн үнэ өсч, нөөцийн мах үнэд орох уу?

Мах бэлтгэлийн үнэ өсч, нөөцийн мах үнэд орох уу?

Мах бэлтгэлийн үнэ өсч, нөөцийн мах үнэд орох уу?

Жил жилийн хавар махны үнэ тэнгэрт хадаж, мах “магнаг” болдог нь уламжлал болжээ. Нийслэлийн статистикийн газрын үнэ ханшийн мэдээллээр үхрийн цул мах килограмм нь  12-14 мянган төгрөг, хонины мах кг нь 10 мянган төгрөгийн үнэтэй байна.

Энэ нь гурван сарын хугацаанд махны үнэ 1000-2153 төгрөг хүртэл нэмэгдсэн дүн юм.

НӨӨЦИЙН МАХЫГ ЭНЭ САРЫН 29-НӨӨС ХУДАЛДААНД ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Махны үнэ ханш өдрөөс өдөрт нэмэгдсэн энэ үед нөөцийн махны худалдаа нийслэлийнхэнд хүлээлт үүсгээд буй. Гуравдугаар сар дундаа орсон үед хямд үнэтэй мах иргэдийн гар дээр очсон байх ёстой ч өнөөдөр захын аль ч дэлгүүрт нөөцийн мах худалдсангүй. Өнөө жил нийслэлийнхний хаврын махны хэрэгцээнд зориулж 11 мянган тонн мах бэлтгэж нөөцөлжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр нөөцийн махыг энэ сарын 29-нөөс худалдаанд гаргахаар тооцсон байна. Тодруулбал, энэ жил  нөөцийн махны үнийг 2020 оныхоор тогтоож, 1 кг нь 7000 төгрөгөөс хэтрэхгүй байх бодлого барьж байгаа аж. Өнгөрсөн онд үхрийн мах 1 кг кг нь 7200, хонины мах 6000, ямааны мах  5500 төгрөгийн үнэтэй 230 цэгээр борлуулж байв. Тэгвэл энэ жил 300 цэгт нөөцийн мах борлуулахаар төлөвлөжээ.

Хэдийгээр энэ жил махны үнэ өссөн ч нөөцийн махны үнэд өөрчлөлт орохгүй, үнийг тогтвортой барих бодлогыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас /ХХААХҮЯ/ баримталж байгаа гэв.

Энэ хүрээнд нөөцийн махны үнэ ханшийг Засгийн газрын энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоох юм. Нөгөөтэйгүүр, салбарын яам нөөцийн махны үнэ ханшийг тогтооход аж ахуйн нэгжүүдтэй нэгдсэн тохиролцоонд хүрээгүй гэх.

ХХААХҮЯ-аас мах бэлтгэлийн компаниудад нөөцийн махны үнийг хямд үнээр борлуулах санал тавьжээ. Гэвч зарим компани нь салбарын яамны санал болгосон үнэ ханштай санал нийлэхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ болон мах бэлтгэлийн компаниудын хооронд үүссэн үл ойлголцлын улмаас нөөцийн махны худалдаа энэ жил оройтсон бололтой.

Мах бэлтгэгч компаниудын зүгээс цар тахлын улмаас хөл хорионы үед дотоодын хүнсний хангамжийг тасалдуулахгүй байхын тулд багагүй хүндрэл гарсныг учирлаж байна. Гэсэн ч зарим аж ахуйн нэгж ХХААХҮЯ санал болгосон үнээр гэрээний дагуу  мах нийлүүлэх тул ашиг харахгүй  гэх байр суурийг илэрхийлэв.

ХӨЛ ХОРИО МАХ БЭЛТГЭЛ, НӨӨЦИЙН МАХНЫ ҮНЭД НӨЛӨӨЛЖ БАЙНА

“Нүүдэлчин” ХХК-ийн захирал О.ГАНТУЛГА:  

-Жил жилийн хаварт махны үнэ өсдөг тул намар нь мах бэлтгэх компаниудыг сонгон шалгаруулдаг. Шаардлага хангасан компаниуд мах нийлүүлдэг. Манай компани гурав дахь жилдээ мах бэлтгэн нийлүүлэхээр бэлтгэлээ хангаад байна. Засгийн газраас махны үнийг бууруулах зорилгоор нөөцийн мах жил бүр худалдаанд гаргадгийг та бүхэн мэднэ. Нөөцийн махны үнийг Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар тогтоох байх.

Урьдчилсан байдлаар, нөөцийн мах өмнөх жилийн үнэ ханш өөрчлөгдөхгүй, үхрийн мах кг нь 7700, хонины мах кг нь 6700, ямааны мах кг нь 6200 төгрөгөөр худалдаанд гаргана. Гэхдээ салбарын яамнаас өнгөрсөн жилийн үнийг илүү бууруулах, нөөцийн махны үнээ тогтвортой барих санал тавьж байна.

Нөөцийн махны үнэ нэмэгдэхэд, мах бэлтгэлийн үеэр банкны шалгуур хангахтай зэрэгцэн хөл хорионы улмаас орон нутгаас ирэх махны нийлүүлэлт тасарсан. Улмаар орон нутгаас мах бэлтгэлийн үнэ өссөн. Мөн зүүн гурван аймгуудын нутгаар гандуу байсан болохоор мал туранхай байлаа.

Стандартын дагуу чанартай мах бэлтгэхэд бид илүү анхаарсан. Нийт 530 тонн мах нийлүүлэхээр салбарын яамтай гэрээ байгуулсан ч хөл хорио, үнийн өсөлттэй холбоотойгоор 470 тонныг бэлдэж, худалдаанд гаргахаар бэлдсэн байна. Тэгэхээр бидний зүгээс махны тоо хэмжээ буурсан тул гэрээгээ шинэчлэх шаардлагыг салбарыг яам хүргүүлээд байгаа юм.

Бид зах зээлийн үнээс хямд, мах авснаасаа бага үнээр нөөцийн махаа нийлүүлэх учраас ашиг хараагүй. Тиймээс эрэлтэд ч бас нөлөөлөх байх.

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРАХАД БЭЛЭН БОЛСОН

 "Мах Импекс"-ийн  хувьд  ХХААХҮЯ-тай байгуулсан гэрээний дагуу 1500 тонн мах бэлтгэж, худалдаанд гаргахаар бэлтгэл ажлаа хангажээ.  Хүнсний дэлгүүрүүдтэй борлуулалтын гэрээгээ байгуулсан гэнэ. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөхгүй гэв. Гэхдээ нөөцийн мах бэлтгэх үеэр хөл хорио тавьсан учраас  орон нутгаас мах орж ирэхгүй хүндрэл бэрхшээл учирсан гэнэ.

Өнөөдрийн байдлаар “Баатрууд Тэнгэр” ХХК, “Мах Импэкс” ХК, “Нүүдэлчин” ХХК, “Цалуут Импекс” ХХК, “Цэц Манхан” ХХК зэрэг 16 компани нөөцийн махны бүрдүүлэлтийг хангажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зоол 2021-03-23 202.9.46.239

Хамгийн муу махыг маш хямд үнээр авч хэд нугалж зарж байгаа улс төрчдийн бизнес биз дээ. Хонио гулуузаар зараач ээ. Үхрийн хоосон хавирга өвчүүний яс чөмөгний хоосон яс хийж зардгаа болиоч. Ард түмнээ доромжилж ханадаггүй юм бэ.

Avatar

Зочин 2021-03-23 66.181.161.70

1.нөөцийн мах 3 сарын 27 ноос эхлэн борлууллаа гэсэн мэдээлэл буруу юм уу 2.Сонгинохайрхан дүүргийн ямар ямар нэртэй дэлгүүрээр борлуулах вэ .3. 2020 оных шиг машинаар гулужз мах зарах уу 4. 3 дугаар сарын 29 өөс эхлэн хулалдаанд гарах уу

Avatar

мгл 2021-03-23 122.201.31.78

яаж иигээд л ашигаа нэмж иргэдээ хохироох сэтгэхуйтэй шаарнуудыг угииг хулээж авч болохгуй,ахиж тэдэнтэй гэрээ хииж хэрэггуй,унээ нэмбэл оцойтол нь торгоод ог!

Avatar

Иргэн 2021-03-23 139.5.217.33

Юм ойлгохоо больсон ҮХЭР монголчууд нэгнээ муулж л байвал сайн хэрэг.

Avatar

уугуул 2021-03-23 66.181.177.32

МАН энэ олон жил сонгуульд гарахын тулд хөдөөнийхны төлөө л ажиллаа. Гэтэл одоо нийслэл хотод маань хүн амын тал нь амьдраад байна шүү дээ..

Avatar

Халх 2021-03-23 202.131.236.170

Нөөцийн мах нэрээр ХХАА-н яам, Монгол банкны газар, хэлтсийн дарга нар хувийн хэвшил нэрийн дор өөрсдийн хамаарал бүхий махны үйлдвэр нэртэй компаниудаар дамжуулан жилийн 3% -ийн нөөцийн махны мөнгө хүүлж, хятад руу мах гаргаж, эмээлтийг нядалгааны цусан далай болгож байна. Эмээлтийн махны үйлдвэрүүд гэгчид ямар ч эрүүл ахуй, чанар байдлыг яриад ч нэмэргүй.

Avatar

Иргэн 2021-03-23 192.82.78.103

Нөөцийн махыг үнэ хямд үед н.ь нөөцөлдөг биз ДЭЭ. Заавал УРЬДЧИЛЖ бичээд дараа нь зарах болохоор үнээ нэмэх хандлагыг зогсоогоороо төр ченж хийдгээ болиорой махыг хятадын хяналтаас гарга

Avatar

зочин 2021-03-23 66.181.161.80

Малчидынхаа эсрэг бодлого явуулаад байдаг төр засгийг ерөөсөө ойлгохгүй юмаа . Малчин хүний бүтээгдэхүүн үнэ цэнтэй байхаар яачхаад байгаа юм бэ ?

Avatar

Зочин 2021-03-23 202.55.188.44

хамаг үнэгүй бүхнийг авдаг байж адилхан Монгол ах дүү нартаа хямд махаар хангахад яагаад голоо цохиод байдаг юм бэ энэ хөдөөнийхэн.

Avatar

Зочин 2021-03-23 66.181.191.52

НӨӨЦИЙН ЯС ГЭЭЧ

Avatar

Зочин 2021-03-23 64.119.27.47

Uhriin max ni olddoggui honini max ni ys halis baidag ene jiliih ni ymar ym boldoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж