УОК: "Улбар шар" түвшнийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл өөрчлөхгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

COVID-19

УОК: "Улбар шар" түвшнийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл өөрчлөхгүй

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2021.03.22/ Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар Covid-19 халдварын тархалт өндөр байгаа цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Тодруулбал, Эрүүл мэндийн яам хатуу хөл хориог 14 хоногоор сунгах зөвлөмжийг хүргүүлсэн бол эрдэмтдийн зөвлөлийн зүгээс хатуу хөл хорио тогтоох, сунгах шаардлагагүй гэсэн санал гаргасан байна. УОК-ын өргөтгөсөн хуралдаанаас өнөөдөр (2021.3.22) гаргасан шийдвэрийг танилцууллаа.


🔴 ШУУД | УОК-ын өргөтгөсөн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | УОК-ын өргөтгөсөн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Monday, March 22, 2021

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Өнөөдөр Улсын Онцгой комисс хуралдаж хэд хэдэн тодорхой шийдвэрийг гаргалаа. Бид энэ сарын 29-нийг хүртэл “Улбар шар” түвшинд шилжүүлэн ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сарын 5-нийг хүртэл одоо байгаа түвшнээр байх бөгөөд ААН-үүдэд үйлчилгээний цагийн хуваарийг шинэчлэн гаргана. Мөн ААН-үүдэд халдвар хамгаалалтын үед хэрэгжих дүрэм, журмыг дахин мэдээлэх болно. Маргааш бид энэхүү шийдвэрээ Засгийн газрын хуралдаанд оруулна.

Шадар сайд С.АМАРСАЙХАН сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шадар сайдыг ажлаа авсанаас хойш халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Засгийн газрын зүгээс халдварын тархалтыг зогсоох ямар дорвитой арга хэмжээг авч ажиллаж байна?
-Халдварын тархалттай холбоотойгоор Засгийн газраас цаг тухай бүрт нь холбогдох шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тандалт судалгааны явцад илэрч буй халдварын ихэнх тохиолдол нь голомт дагаж гарч буйг харуулж байна. Бидний зүгээс иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалж, дархлаажуулалтад хамруулан холбогдох түр журмыг батлаж, түүнийхээ дагуу ажиллаж байна. Харамсалтай нь тодорхой албан тушаалтнуудын ашиг сонирхлоос болж халдвар хамгаалалтын горим алдагдсан. Үүнээс болоод дотоодод халдвар тархах эрсдэл бий болсон. Эрүүл мэндийн салбарын ажилчдын өдөр, шөнөгүй ажиллаж буй хөдөлмөрийг амин хувьдаа урвуулан ашиглаж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцох ажил явагдаж байна. Гэхдээ үүнд нийт эрүүл мэндийн салбарын хамт олныг хамруулж авч үзэж болохгүй. Тодорхой нэр бүхий хүмүүсийг миний хувьд хэлж байна. Шөнийн цагаар үйлчилгээний газрууд нууцаар үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг, архидан согтуурах явдал их гарч байна. Ингэснээр сонор сэрэмж алдагдах эрсдэл бий болоод байна.
-Гэрийн тусгаарлалтын үед хяналтыг хэн, хэрхэн тавьж ажиллах вэ?
– Гэрээр эмчлэх, тусгаарлах түр журам батлагдсан. Иргэн өөрөө гэртээ тусгаарлагдахыг хүсэхгүй бол бусад шаардлагатай газар тусгаарлана. Хяналтыг холбогдох албан тушаалтнууд дор бүрнээ хийж ажиллаж байна.
-Монгол Улсын дотоодод авч хэрэгжүүлж буй тусгаарлалт, хэсэгчилсэн хөл хорио нь шинжлэх ухааны ямар үндэслэлтэй вэ?
-Халдварын өндөр эрсдэлтэй энэ цаг үед хэсэгчилсэн хөл хорио бол хамгийн зөв шийдэл болж байгааг ДЭМБ-аас мэдээлсэн. Түр журамд заасны дагуу хэсэгчилсэн хөл хориог тогтоохын өмнө 24 цагийн дотор мэдээлэх хэрэгтэй.
Хэрэв халдварын тархалт энэ хэвээр нэмэгдсээр байвал “Улаан түвшин”-д шилжинэ.
-Нэг хаалга-нэг шинжилгээний явцад хэчнээн төгрөгийн төсөв зарцуулагдсан бэ?
-Энэхүү шинжилгээг зохион байгуулснаар 219 тохиолдол, далд байсан 36 голомтыг тогтоосон байгаа.  Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш нийт гурван удаагийн хөл хорио тогтоосон байгаа. Энэ бол халдварт өвчлөлийн үед авч хэрэгжүүлэх хамгийн сайн арга юм. Вакцины нөөц дуусаагүй. Эхний тун төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Мөн дараагийн татан авалт дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт хийгдэнэ.
-Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Хөл хорио гэдэг бол иргэдийн хөлийг хориод зогсохгүй эдийн засгаа нийтэд хорино гэсэн үг. Тиймээс энэ хугацаанд иргэд маань хувийн хариуцлагаа өндөр байлгах ёстой болж байна. Хэн ч хатуу хөл хорионы дэглэмд шилжихийг хүсэхүй байгаа. Бид эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн тулд хорио цээрийн дэглэмийг дор бүрнээ чандлан сахиж байж амжилтад хүрнэ. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу маргааш Засгийн газарт танилцуулна. НӨАТ-ын тавар 421 тэрбум төгрөг байлаа. Энэ нь өнгөрсөн оноос 18 хувиар, 2019 оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн байна. Мөн гуравдугаар сарын 1-нээс 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр татвар төлөгчдийн тоо нэмэгдсэн. Ингэснээр бизнес эрхлэгчдийн эдийн засгийн чадамж нэмэгдэнэ гэсэн итгэл төрүүлж байна. Төрийн зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь эдийн засгийн салбарыг онцгой дэмжиж байгаа. 3 хувийн хүүтэй иргэн, ААН-ийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зээлд 417 зээлдэгч хамрагдсанаас 97 нь ААН, 327 нь бичил бизнес эрхлэгч байна. Цаашид ч энэ зээлжих хөтөлбөр маань тогтмол хэрэгжинэ. 14 хоногийн хугацаанд 417 үйлчилгээнд хүрнэ гэдэг бол эдийн засгийг идэвхжүүлэх сайн үйл хэрэг болж байна гэж дүгнэж байна. Олон улсын Moody’s агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөн болохыг мэдээлсэн. Энэ нь дотоодын эдийн засгийн чадавх сайжрахад нөөлөлж байна гэж ойлгож болно.
Вакцинтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн иргэний мэдээлэл сошиал сүлжээнд гарсан. Эцсийн байдлаар онош тогтоогдсоны дараа энэ асуудал вакцинаас болсон уу, суурь өвчлөлөөс болсон уу гэдгийг тогтоож, мэдээлэх болно.
-Булган аймгийн Могод суманд халдварын тохиолдол батлагдаад байна. Бэсрэг наадам зохион байгуулсан иргэнд ямар хариуцлага тооцох вэ?
-Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Булган аймгийн Могод суманд халдварын батлагдсан тохиолдолтой холбоотой мэдээллийг тодруулан ажиллаж байна. Энэ асуудал дээр хариуцлага алдсан болон тэрхүү хурдан морины уралдааныг зохион байгуулсан иргэнд холбогдох арга хэмжээг авч ажиллана. Энэ асуудлыг мөн тодруулах шаардлагатай байгаа.
-Чартер нислэгүүд халдварын тархалт өндөр байгаа энэ цаг үед хэвийн үргэлжлэх үү?
-Тийм. Чартер нислэг хуваарийн дагуу хэвийн үргэлжилнэ.
-ХӨСҮТ-тэй холбоотой хариуцлага алдсан асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?
-Шат, шатандаа, дор бүрнээ хариуцлагатай ажиллаж, амьдрах ёстой цаг үе гэдгийг анхааруулж байгаа. Хариуцлага алдсан албан тушаалтнуудыг холбогдох хууль хүчний байгууллага шалгаж, зохих хариуцлагыг ногдуулна. ХӨСҮТ-д ашиглаж байгаа техник технологийн шинэчлэл дулимаг учир PCR шинжилгээний хариуг гараар шивж, алдаа гаргах тохиолдлууд мөн гарч байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж