Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ойрын хавьтлаас халдвар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ойрын хавьтлаас халдвар илэрчээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ойрын хавьтлаас халдвар илэрчээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Covid-19-ийн халдвар батлагдаж, халдварын нийт батлагдсан тохиолдол 16 боллоо.

Тодруулбал, энэ сарын 09-нд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт зорчсон залуугаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. Үүний дараагаар түүний эхнэр болон хүүхдээс нь мөн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна.

Улмаар тэдгээр хүмүүсийг болон ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлаж PCR шинжилгээ хийхэд хариу нь батлагдсан гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2021.03.22/ тус сумын нийт 157 хүнээс шинжилгээ авахад Цэцэрлэг суманд айлын хашаа барихаар очсон залуугаас халдвар илэрч, батлагдсан байна.

Цэцэрлэг суманд нийт халдвар авсан болон тэдгээрийн ойрын хавьтлуудыг ажиглан тусгаарлаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Одоогийн байдлаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, ойрын хавьтлуудыг гэрийн тусгаарлалтад байлгаж байна.

Халдвартай хүмүүсийн биеийн байдал хэвийн, ханиалгасан шинж тэмдэгтэй байгаа мэдээллийг сумын эмнэлгээс өгөв. Мөн аймгийн Онцгой комиссоос мэдээлснээр Цэцэрлэг сум аймгийн төвөөс хол зайтай учраас PCR шинжилгээний сорьцыг хамгийн багадаа 24 цагийн дотор аймагт зөөвөрлөн авчирснаар хариу гарч байгаа болохыг учирлалаа.

Цэцэрлэг сум нь нийт 4700 гаруй хүн амтай бөгөөд одоогийн байдлаар тус сумаас бусад сумдад халдварын тохиолдол батлагдаагүй. Мөн тус суманд аймгийн Онцгой комиссын хариу арга хэмжээний баг, удирдлагн багууд бэлэн байдалд ажиллаж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж