Эдийн засгийн байнгын хорооны гишүүд ҮСХ-ны үйл ажиллагаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд ҮСХ-ны үйл ажиллагаатай танилцав

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд ҮСХ-ны үйл ажиллагаатай танилцав

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Ц.Цэрэнпунцаг нарын байнгын хорооны гишүүдийн хамт өчигдөр Үндэсний статистикийн хороон дээр ажиллалаа. Тус хорооны албан ажлын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, статистикийн байгууллагын сүүлийн үед хэрэгжүүлсэн ажлын талаарх танилцуулга, цаашид хийхээр зорьж буй ажлын талаар тодорхой мэдээлэл авч, албан хаагчидтай цахимаар уулзалт хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд өнгөрсөн онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний статистикийн хороо нь хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үнэлэх ажиллагаанд шаардагдах статистикийн мэдээллийг боловсруулах, шаардлагатай зөвлөгөө мэдээллээр хангах шинэ чиг үүрэгтэй болжээ. Энэ хүрээнд төрийн байгууллагуудын статистик мэдээллийн уялдааг хангах, хэрэглээний эргэлтэнд оруулах, шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц байхад онцгой анхаарч, мэдээллийнхээ бодитой, хараат бус байдлыг хамгаалж, хүртээмжтэй ажиллах чиглэл өглөө.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд боловсруулж буй энэхүү статистик мэдээллийг хэрэглээнд оруулах, шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц байхад онцгой анхаарч, тоон мэдээлэл гаргаад орхидог биш зорилтот түвшинд судалгаа хийх чадавхиа нэмэгдүүлэх, цаг үеийн нөхцөл байдлыг мэдэрч шинэ статистикийн төрлүүдийг нэвтрүүлэх зэргээр үйл ажиллагаагаа улам төгөлдөржүүлэн ажиллахыг Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хорооны дарга, албан хаагчдад чиглэл болголоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж