Дархан-Уул аймаг шөнийн цагаар хөдөлгөөнийг хязгаарлалаа | News.MN

Дархан-Уул аймаг шөнийн цагаар хөдөлгөөнийг хязгаарлалаа

Дархан-Уул аймаг шөнийн цагаар хөдөлгөөнийг хязгаарлалаа

Дархан аймгийн онцгой комисс өнөөдөр /2021.03.22/ шуурхай хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг мэдээлж байна.


🔴ШУУД #DBSTV | Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлж байна. (2021.03.22)

Posted by DBS TV on Monday, March 22, 2021

Дархан-Уул аймгийн онцгой байдлын газрын дарга хурандаа С.ПҮРЭВСАМДАН:

-Дархан-Уул аймгийн иргэд халдвартай бүс нутгууд руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарлаа. Аймгийн онцгой комиссоос гаргасан түр журмын дагуу зайлшгүй шаардлагатай иргэдийг явуулах, ногоон бүсээс ногоон бүс рүү зорчих буюу халдваргүй бүс нутаг руу хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Өнөөдрийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу НОК-оос баталсан журам хэрэгжинэ.

Тодруулбал, нэгдүгээрт шөнийн цагаар хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Иргэд 23:00 цагаас өглөөний 06:00 хүртэл аймгаас гарах, орох тээврийн хөдөлгөөн тэг зогсолт хийнэ гэж ойлгож болно. Хоёрдугаарт, ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, өдөр уртсаж байгаа. Ингэснээр иргэд маскгүй явах, халдвар хамгааллалтын журмаа үл тоомсорлох, тайвшрах зэрэг хандлага нэмэгдэж байна.

Өнөөдөр 11:00 цагийн ЭМЯ-ны ээлжит мэдээллээр 210 тохиолдол батлагдсан болохыг та бүхэн сонссон байх. Тийм  учраас цаашид үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ААН-үүдийн удирдлагуудад хандаж хэлмээр байна. Хэрэв цаашид халдвар хамгаалалтын дүрэм, журмыг сайтар сахихгүй бол үйлчилгээ нь нээгдсэн иргэд, ААН-үүдэд холбогдох шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно.

Дархан-Уул аймгийн гамшгаас хамгаалах улcын хяналтын ахлах байцаагч дэд хурандаа Н.ГАНБАТ:

Дархан-Уул аймгийн онцгой комиссийн шийдвэрээр Дархан-Уул аймгийн харьяат иргэн халдварын голомтот бүс рүү зорчихдоо заавал тусгай албан хуудас болох нэвтрэх зөвшөөрлийг авах ёстой. Нэвтрэх зөвшөөрөл буюу албан маягт нь шуурхай штабын ажлын хэсгээс өгнө. Тухайлбал, хүндэтгэн үзэх шаардлагатай иргэдэд аймгийн шуурхай комиссын байцаагч, эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын алба хаагчдын төлөөлөл нэвтрэх зөвшөөрөл олгоно.

Нэвтрэх зөвшөөрлийг авах хүсэлтээ өгөхдөө иргэд хаанаас, хааш явах чиглэл, ямар зорилгоор хэдий хугацаанд зорчих гэж байгаагаа тодорхой бичиж, хүсэлт өгөх ёстой. Үүнийг харгалзан үзэж зөвшөөрөл олгоно. Нотлох баримт буюу эмнэлгийн магадлагаа, нас барсны гэрчилгээ, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, томилолтын хуудас зэргийг заавал хавсарсан байх ёстой.  Мөн хүндэтгэх шаардлагаар зорчих хөдөлгөөн хийж байгаа иргэд халдвар, хамгаалалтын дэглэмээ сайтар дагаж мөрдөхийг анхааруулж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж