“Сансар-40 жил” зоос нь сансрын уудам байдлыг “obsidian black” технологи ашиглан хар өнгөөр харуулж, сар болон дэлхийг өнгөтөөр дүрсэлсэн.
Мөн “Союз-39” хөлгөөр “Салют-6” сансрын станцтай холбогдсон байгаагаар дүрсэлж, БНМАУ-ЗХУ-ын сансрын хамтарсан нислэгийн Монгол талын логог дүрсэлжээ.
Өмнө нь Монголбанкнаас 1981 онд тус түүхэн өдрийг тохиолдуулан “ЗСБХУ-БНМАУ сансрын хамтарсан нислэг” гүйлгээний 1 төгрөг, 1994 онд “Союз-39, Салют-6” сэдэвт дурсгалын зоосыг гаргаж байсан бол хамгийн сүүлд 2011 онд “Сансрын хамтарсан нислэг 30 жил” дурсгалын мөнгөн зоосыг 25 грамм болон 1 кг-ын жинтэйгээр гаргаж байв.
Одоогоос 40 жилийн өмнө БНМАУ-ын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа болон ЗХУ-ын иргэн, сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар “Союз-39” хөлгөөр сансарт нисч, “Салют-6” сансрын станцад холбогдон, нийт 8 өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дэлхийд амжилттай газардсан билээ. Ингэснээр Ж.Гүррагчаа Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч болж, дэлхийн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм.
МОНГОЛБАНК
Холбоотой мэдээ