Австралийн зүүн хэсэгт сүүлийн 50 жил тохиогоогүй их үер буужээ. Тус улсын хүн ам хамгийн шигүү суурьшсан муж болох Шинэ Өмнөд Уэльс муж үерийн улмаас хамгийн их хохирол амссан байна. Сидней хотод далангууд хальж, суурьшлын бүс эрсдэлтэй болсон тул 18 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Цаг уурчдын мэдээлснээр аадар бороо дахин хэдэн өдрийн турш үргэлжлэх төлөвтэй гэнэ.
Түүнчлэн Порт-Маккуори хотын ойролцоох хойд эрэг орчимд сүүлийн зургаан өдөр 900 мм хур тунадас унаж, тус газар гамшигт хамгийн ихээр өртсөн байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд эрэг, Сидней хотын баруун хойд хэсэгт нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, гатлага онгоцны үйлчилгээг зогсоосон ба 130 гаргуй сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ.
Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд эрэг, Сидней хотын баруун хойд хэсэгт нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, гатлага онгоцны үйлчилгээг зогсоожээ. Түүнчлэн гуч гаруй авто зам болон Хоксбери голын гүүрний хөдөлгөөнийг хааж, 130 гаруй дунд сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ