Хөөрхөн хүүхэн “Elle”-гийн нүүр хуудсанд

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Хөөрхөн хүүхэн “Elle”-гийн нүүр хуудсанд

Холливуудын нэрт жүжигчин “Хөөрхөн хүүхэн” киноны од Julia Roberts “Elle” сэтгүүлийн онцлох зочин болжээ. Түүний тоглосон “Eat Pray Love” кино нь “Box Office”-т ашиг орлогоороо дээгүүрт явж байгаа. Тэрбээр гэр бүлийн амьдралынхаа тухай, ажлын амжилт, шинэ дүр зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлага өгсөн байна.
Тэрбээр “Би бусад хүмүүсийн хувьд алдартай кино од байдаг бол нөхрийнхөө хувьд энгийн гэрийн эзэгтэй, хүүхдүүдийнх нь ээж. Би ийм байдалдаа дуртай. Тэр хүн намайг хувь хүн гэдэг үүднээс маань харж, хүлээж авч чаддаг цорын ганц хүн гэхэд болно. Бид бие биендээ маш их хайртай нь бурхнаас бидэнд өгсөн том аз завшаан. Бидний хайр гурван хэсэг үүсгэн, гурван хүүхэд маань мэндэлсэн юм” хэмээн ярьжээ.

Гэрэл зургуудийг эндээс үзнэ үү.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж