Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт 40-50 машин нэвтрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт 40-50 машин нэвтрүүлж байна

Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт 40-50 машин нэвтрүүлж байна

“Оюутолгой”-н ажилтнаас Covid-19 илэрсэнтэй холбогдуулан БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх автомашины тоог хязгаарлажээ. Энэ сарын 17-ноос хойш тус боомтоор өдөрт нүүрс тээврийн 40-50 автомашин нэвтэрч буй бөгөөд зөвхөн шинжилгээ хийлгэсэн жолооч нарыг нэвтрүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.  Тус боомтоор оны эхний өдрөөс гуравдугаар сарын 15-ныг хүртэл өдөрт дунджаар 500 орчим автомашин урд хөрш рүү нүүрс тээвэрлэж байсан билээ.

Салбарын сайдын хүсэлтийн дагуу БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй дээрх асуудалд анхаарал хандуулж, үүссэн асуудлыг эргэн хэвийн горимд оруулах боломжтой гэж мэдэгдээд буй юм.

Тээврийн жолооч нарыг энэ сарын 18-наас дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бол 20-ноос уурхайн ажилчид хамрагдаж эхэлсэн билээ. Эхний ээлжид Тавантолгой болон Нарийнсухайтын бүлэг ордын уурхайн ажилчдыг дархлаажуулалтад хамруулахаар 10200 тун вакцин хүргэж, вакцинжуулалтыг эхлүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж