Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам олон улсад нэр хүнд бүхий “Pipeline and Gas Journal” сайтад 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэх урилга нийтлүүлсэн.
Төсөл хэрэгжүүлэх сонирхолтой гадаад, дотоодын компаниуд урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ төслийг санхүүжүүлэх товч саналын хамт 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэх ёстой. Энэ дагуу өнөөдрийн байдлаар 20 орчим компани урьдчилсан сонголтын талаарх тодруулга мэдээллээ өгч, хүсэлтээ ирүүлсэн байна.
Б.ЖАРГАЛ
Зочин 2021-03-22 192.82.91.19
Хахуулийг нь өгье… Оруулах болов уу….
шударга иргэн 2021-03-22 202.126.89.127
Мояачуудаа та нар хийдэггүй юмаа. Дарханы зам шиг санаад байнуу? Толгойд нь хулхидах идэж уух л юм орно. Ёстой жонхууг нь хутгана.