Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа | News.MN

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх явдал юм. Гэхдээ тодорхой шалгуур тавих юм байна. Тухайлбал, 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэх мэт шаардлага байх ажээ.

Хамтын тэтгэврийн асуудал нь дараах хэд хэдэн онцлогийг агуулах юм байна. Үүнд:

  1. Бусад улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн өндөр настнуудын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа ахмад нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг аж. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх нэг зорилго нь хамтын тэтгэвэр юм.
  2. Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах хандлага өснө.
  3. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй гэж хууль санаачлагчид үзэж байна.

Хуулийн төслийг “Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй юм. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуулиар уг тэтгэврийг авах субъектүүдийг тодорхой заасан байдаг байна.

Тэтгэврийн энэ чиглэлийн зохицуулалт гадаадын олон улс оронд хэрэгждэг байна. Тухайлбал, Чили улсад тэтгэвэр авагч  нас барвал хуримтлалын дансанд үлдсэн хэсгийг нь шилжүүлэх журам, Швед улсад тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалд байгаа үлдэгдлийг өв залгамжлуулах журам хэрэгждэг бол Итали улсад нас барагч нь Италийн иргэн бол түүний эхнэр, нөхөр иргэний харьяалал үл харгалзан тэтгэврийг нь өвлөн авах эрх үүсдэг, АНУ-д гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэг нь нас барахад тухайн цаг үеийнх нь эхнэр, эсвэл нөхөр нь тэтгэврийг нь шууд өвлөн авдаг байна.

Эх сурвалж: zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-22 202.179.8.46

энэ хэрэггүй шүү харин одоогийн бага тэтгэврийг таван зуу болгоо

Avatar

өндөр настан 2021-03-22 66.181.179.38

Зөв ш дээ. Сонгуультай холбоотой ч бай, холбоогүй ч бай бид нарт, үр хүүхдэд минь хэрэгтэй хууль. Манай уос шиг ард түмнээ боддогүй улс хаана ч байхгүй. Гадаадад бол өндөр насны тэтгэвэрт гараад аялаад явдаг, манайд бол удахгүй мажийчихдэг. Зарим хүмүүс 30-40 жил улсад хөдөлмөрлөөд тэтгэвэртээ гарч амжихгүй, эсвэл гарангуут бурхан болж байна. Тэгэхлээр ядахдаа үлдсэн хань ижил, үр хүүхдэд нь тэтгэврийн зохих хувийг өвлүүлэх хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин3 2021-03-22 203.91.115.52

Европ соёлд олон товчтой костюмны доод товчийг товчлолгүй үлдээх бичигдээгүй соёлын дүрэм байдаг. Энэ нь ердөө л нэг тарган ноёны хувийн асуудлаас үүдэлтэй юм. Гэхдээ энэ нь эмэгтэй хүмүүст үйлчилдэггүй юм. Жаахан задгайдуу, хээ шаагүй жэнтелмэн имэйжийг бүрдүүлдэг ойлголт гэх юмуу. Манай эмэгтэйчүүд жэндрийн эрх тэгш байдал гэж их орилох болсон. Тэдэнд хувцсаа эрчүүд шиг өмсөхөөс өгсүүлээд одоо удахгүй 40-өөд оных шигээ эмэгтэйчүүдийн барилдаан зохиох л дутуу байна. Гэхдээ та минь, төрийн ордон

Avatar

Зочин 2021-03-22 203.91.115.52

дотроо бид костюмныхаа бүх товчийг ярайтал товчлоод үүнийгээ уламжлалтайгаа холбон тайлбарлах бүрэн эрх бас бий шүү. Юм бүгдийг гаднаас дуурайгаад яахав дээ. Нүүдэлчид шинэ зүйлийг ухамсаргүйгээр дуурайхдаа өөрсдийгөө том онигоонд оруулдаг уламжлалтай үндэстэн. Өөрсдийн гэх юмгүй ард түмний л нэг гэм юмуу даа. Яг л ширэнгийн сармагчин шиг.

Avatar

Зочин2 2021-03-22 203.91.115.52

Энэ эмэгтэй яасан ч зохимжгүй хувцаслаав дээ, зайлуул. Хөдөөнийх гэдэг нь шууд мэдэгдэж байна.

Avatar

зочин 2021-03-22 59.153.86.26

Ганц бие хүмүүсийнхийг үр хүүхдэд нь үлдээвэл шударга болно ,МАН 16 онд хэт олонхи болоод хийсэн геноцидтой дүйцэх хууль бол тэтгэврийн насыг эр ,эмгүй 5 жилээр нэмсэн явдал юм Монголд дундаж наслал т хэд билээ дээ , Ялангуяа эрчүүд 70 хүрэхээсээ өмнө 66 ,67 л насалж байгаа энэ үед маш зөв хууль орууллаа , Уг нь 15 онд АН санаачилж бараг батлагдахын даваан дээр сонгуульд ялагдаж сонгуулийн дараа хэлэлцээд МАН унагаагаад л өнгөрсөн,

Avatar

Зочин 2021-03-22 103.57.93.145

Ганц бие хүний тэтгэврийг үр хүүхдүүдэд нь өвлүүлэх хэрэгтэй. Гэрлэсэн байсан ч хэнд өвлүүлэх сонголтыг нь тэтгэвэр авагчид нээлттэй үлдээх нь зүйтэй.

Avatar

Батый 2021-03-22 192.82.91.46

Аль 5, 6 жилийн улс боломжтой байхад анх АН-ын Эрдэнэ энэ хуулийн төслийг санаачилж батлуулах гэхэд МАН насны хишиг ч гэх шиг шүлс шиг хачин юм болгож хаячихаад одоо өөрсдөө энэ хуулийг саанаачилж батлуулсан болж сонгуулийн өмнө коко авах гэж байгаа юм биз дээ. Хожуу батлагдаж ахмадууд хохирох нь хамаагүй, МАН батласан болж "гавъяа"-тай харагдах нь л хамаатай. МАН-Коммунизмын философи 21-р зуунд.

Avatar

Зочин 2021-03-22 202.179.21.240

Энэ бол маш зөв НД ынхан нас барсан хүмүүсийн тэтгэвэрийн мөнгийг доод тал нь 1 сараас дээш хийж бичиж авсан л байгаа Асар их 30 жил НД д мөнгө төлж байж түүнийг хэн үр шимыг нэг их хэрэглэж амжихгүй олон хүн нас барьж байгаа шүү дээ түүнийг НДЁГ ынхан ашиглаж контор орон сууц,өөрсдийгөө шагнал урамшил гээд зарцуулан ашиглаж байна
НД сайд байсан Эрдэнэ бол асар их идэж уусан хулгайч энэ мэтийг өвчинд баригдсан ЭМД ын сангаас мөнгө авч чадахгүй ядарсан иргэд түүнийг алж буян болохыг мөрөөдөж

Avatar

Зочин 2021-03-22 66.181.190.179

Маш зөв хууль. Төр оршин тогтнох нэг гол үндэс нь гэр бүл. Олон жил хамтран амьдарч үр хүүхдээ өсгөсөн мөн нийгмийн даатгалаа төлж байсан ахмад хосууд "хорвоогийн мөнх бус"-аар хэн нэгэн тэнгэрт хальхад үлдсэн нэг нь түүнийхээ авч байсан тэтгэврийг өвлөн авах ёс суртахуун талаасаа ч тэр, үндсэн хуулийн "хүнлэг байх" зарчимаар зөв шийдвэр болно. Маш яаралтай хуулийг батлах хэрэгтэй. 2022 оноос хэрэгжүүлэхээр заах, авч байсан тэтэгдэрийн 70 хувиас доогшүй өвлөх эрхтэй байхаар хуульд тусгах.

Avatar

Зочин 2021-03-22 64.119.16.55

Тэтгэврийн хуулийг хэн дуртай нь ингэж завааруулж болохгүй. УИХ-ын гишүүд ингэж ауулиар наадаж тоглодгийг болиулах хэрэгтэй. Энэ адъясүрэнд мэдэх асуудал нэг ч байхгүй хүн бна лээ хөөрхий…

Avatar

зочин 2021-03-22 103.29.144.242

ямарч нийгмийн даатгалын мөнгө шимтгэл төлөөгүй хүмүүст хамаарахгүйгээр зохицуулж хуулиа гаргавал шудрага болно доо

Avatar

Зочин 2021-03-22 203.91.115.56

Өвлөгдөнө гэж дэмийрнээс энэ нь дээр шүү дээ

Avatar

Зочин:Хариуцлага хүлээхгүй сөрөг хүчин хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар хууль санаачлаад нэмэргүй 2021-03-22 103.26.195.211

АН-ын санаачилсан хуулийн төслийг МАН хэлэлцэхгүй байна гээд баахан шоу хийх нь л дээ.Хариуцлага хүлээхгүй цөөнхийн санаачилсан хөрөнгө мөнгөтэй холбоотой, тооцоо судалгаа шаардсан хуулийг хэлэлцэнэ гэж байхгүй. Хариуцлага хүлээх МАН шийдэх асуудал.

Avatar

Иргэн 2021-03-22 202.9.47.21

Энэ хуулийг хэрэгжүүлчихвэл олон хүнд тус болно до, үр хүүхдэд өвлүүлнэ гэсэн сонин амлалтаас хэд дахин идүү шүү, хэдэг жилийн өмнө нь нэг батлах шахаад хаясан да.

Avatar

Зочин 2021-03-22 192.82.70.3

Ашгүй дээ үлдэж байгаадаа санаа зовохгүй үхэхэд амар боллоо

Avatar

Зочин 2021-03-22 192.82.91.102

Хэнээс ч гарах сайхан санаа. Гэхдээ өрөнд бариулж, өтөнд идүүлсэн, үйлдвэрлэгч биш хэрэглэгч манай орны эдийн засагт ийм боломж хир байгаа юм бол доо. Боломжоо бүр муутгаж, улс орноо татаад унагачих бий дээ.Хийх бүтээхэд анхааралт тавьдгүй, халамж ярьсаар байгаад улсаа сүйрүүлсэн жишээ энэ дэлхийд их бий гэсэн.

Avatar

Зочин 2021-03-22 202.126.89.63

Heregtei huuliin tusul bna

Avatar

Зочин 2021-03-22 202.21.115.35

Аль 5, 6 жилийн улс боломжтой байхад анх АН-ын Эрдэнэ энэ хуулийн төслийг санаачилж батлуулах гэхэд МАН насны хишиг ч гэх шиг шүлс шиг хачин юм болгож хаячихаад одоо өөрсдөө энэ хуулийг саанаачилж батлуулсан болж сонгуулийн өмнө коко авах гэж байгаа юм биз дээ. Хожуу батлагдаж ахмадууд хохирох нь хамаагүй, МАН батласан болж "гавъяа"-тай харагдах нь л хамаатай. МАН-Коммунизмын философи 21-р зуунд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж