НҮБ: Дэлхий урьд өмнө нь тохиож байгаагүй их өлсгөлөнд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

НҮБ: Дэлхий урьд өмнө нь тохиож байгаагүй их өлсгөлөнд ойрхон байна

НҮБ: Дэлхий урьд өмнө нь тохиож байгаагүй их өлсгөлөнд ойрхон байна

Байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлт, үр тариа, малын өвчлөл зэрэг нь Covid-19 цар тахлын уршгаар хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдалд улам муугаар нөлөөлж байгаа талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайланд дурьджээ.

Тайланд хөдөө аж ахуй ихэвчлэн бага орлоготой, хөгжиж буй орнуудын хөдөлгөх хүч болж, нийт 2.5 тэрбүм гаруй хүний амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлдэг хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Тухайлбал, “Түүхийн аль ч үед хөдөө аж ахуйн салбар өнөөгийх шиг үл мэдэгдэх эрсдэлтэй тулгарч байсангүй. Хөдөө аж ахуйд гамшгийн улмаас үүссэн хохирол, алдагдал удаа дараа учирч байна. Энэ нь байгалийн тэнцвэрт байдал, хүмүүсийн амьдралын түвшинг доройтуулж, амьжиргааг сүйтгэж, бүх дэлхийн хүнсний тогтолцоог эрсдэлд оруулж байна” хэмээн тайланд бичигджээ.

Тайланд дурьдсанаар 2008-2018 оны хооронд гамшиг тохиолдох бүрт газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн эрс буурч олон тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Энэ хугацаанд Сахар болон хойд Африк 30 тэрбум ам.доллар, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад дээрхээс ялимгүй бага буюу 29 тэрбум ам.долларын хохирол учирсан аж. Түүнчлэн мөн хугацаанд Ази тивийн газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний алдагдал 49 тэрбум ам.доллараар хэмжигдэхээр болсон байна.

Ийнхүү байгалийн гамшгуудаас болоод хэдийн доройтож байсан хөдөө аж ахуйн салбарт цар тахал урт хугацаанд ноцтой нөлөөлснөөс болоод 2030 он гэхэд нэг тэрбүм орчим хүн туйлын ядууралд өртөж, өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй хэмээн НҮБ дахин анхааруулжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж