Ж.Гүррагчаад “Чингис хаан" одон гардууллаа | News.MN

Ж.Гүррагчаад “Чингис хаан" одон гардууллаа

Ж.Гүррагчаад “Чингис хаан" одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жилд нэг удаа "Чингис хаан" одон гардуулдаг. Гэвч 2020 онд "Чингис хаан" одон гардуулалгүй өнжсөн билээ. Тэгвэл монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлагч Х.Баттулга "Чингис хаан" одонг сансрын нисэгч Ж.Гүррагчаад гардууллаа.

"Чингис хаан" одонт сансрын нисэгч Ж.ГҮРРАГЧАА:

-Өнөөдөр бол түүхэн өдөр тохиож байна. Монгол хүн сансарт анх ниссэний 40 жилийн ойг угтаж эрдэм шинжилгээний хурал хийж, бусад олон нийтийг хамарсан үйл ажиллагааг ч зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр залуучуудыг хүлээн авч уулзсан. Энэ хурлаар бид сансрын шинжлэх ухааны олон том ажлыг эхлүүлэх талаар хэлэлцсэн. Төрийн дээд одон медалиар шагнуулсандаа миний бие туйлын баяртай байна. Энэ шагнал бол ард түмэн, улс орон, хамт хүчин зүтгэдэг орос анд нөхдийн минь шагнал. Мөн хойд хөрш болох ОХУ-тай найрамдалт харилцаа тогтоосны давхар баяр гэж бодож байна. 40 жилийн хугацаанд их ажил хийгдсэн. Сансарт найм хоног ажилласан судалгааны дээж бол ЗХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд төдийгүй олон улс орны сансар судлалын ажилд үр дүн гаргасан билээ. Энэхүү найм хоногийн ажил маань анд нөхөр н.Ганзоригтой минь салшгүй холбоотой. Монгол залуус сансрын шинжлэх ухаанд маш амжилттай ажиллаж байна. Хэдхэн жилийн өмнө “Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөсөн бол одоо “Тэмүүлэл” нэртэй дараагийн хөлгийг хийх гэж байна. Хүн төрөлхтөн сансар судлалд онцгой анхаарч буй энэ цаг мөчид монголчууд маань мөн тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болж байгаад залуусын өмнөөс баярлаж байна. Цаг хугацааны нөхцөл байдлаас хамаараад олон хүнийг хамруулж чадаагүй хэдий ч энэхүү шагналыг хүртэх болсон шалтгаан үр дүн маань хэмжээлшгүй их. Сансарт хүн яах гэж нисдэг вэ? гэхээр эрдэм шинжилгээ, судалгааны том ажил хийх ёстой. Дараагийн сансрын нисэгчийг бэлдэхэд тийм их хугацаа шаардлагагүй. Өмнө үеийн арвин их туршлага дараа, дараагийн нислэгүүдийг түргэн хугацаанд хийгдэнэ гэж итгэж байна.

Ж.Гүррагчаа нь ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны 14:58 цагт тухайн үеийн ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн байдаг. Тэрбээр, Монголоос сансарт ниссэн анхны нисэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн.

"Чингис хаан" одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавъяа байгуулсан иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулдаг.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-22 64.119.26.157

Хэнд ч хэрэгтэй юм. Социализмын үеийн утгагүй тархи угаалт.

Avatar

Зочин 2021-03-22 202.9.40.10

Хамаг сайханы эхлэл та хаа байсан тэр сансарт очоод ажиллаад судлаад ирсэн агуу хүн танд баяр хүргэе

Avatar

зочин 2021-03-22 59.153.86.26

Сансар огторгуйгаас эх дэлхийгээ харсан цорын ганц МОНГОЛ ХҮН БИЛЭЭ ТА, Баяр хүргье,

Avatar

Зочин 2021-03-22 103.212.117.12

Баяр хүргэе

Avatar

Зочин 2021-03-22 202.9.47.54

Нүдээ олжээ.

Avatar

Мундаг даруухан сайхан энгийн хүн дээ. 2021-03-22 66.181.161.50

Сансрын нисгэгч Гүррагчаа танд халуун баяр хүргэе. Үнэхээр чин сэтгэлээсээ танд баяр хүргэе. Ёстой зөв хүндээ Чингис Хааныхаа Одонг Монголын Төр Засаг өглөө. Та минь урт насалж удаан жаргаарай. Эрүүл энхийг хүсье.

Avatar

Зочин 2021-03-22 192.82.89.87

тээр жил өмнөд солонгос хүүхэнээ мөнгийн төлөөд оросуудтай нисгэсэн одоо тэрийн асуухаар ичих гэж тэр талаар ярих тун дургүй

Avatar

Зочин 2021-03-22 202.126.89.64

Gvrragchaa baatar sansart nisehiin umnuh beltgeleeree olon turliin shinjleh uhaantai gvnzgii nevtersen ih tom erdemten hvn,ene olon jild biyee mash zuv avch yavsan daruuhan saihan hvn dee!

Avatar

Зочин 2021-03-22 192.82.89.87

тэгээд энэ тэмдэг тараах нь тийм нийгэмд хэрэгтэй хөгжлийн зүтгүүр болдгын бол олигтойхон олоныг хэвлээд тарааж болдгүймуу манай ээж хүртэл тэрний хүүхэд ээждээ одон худалдаад аваад өгч гээд гоншигонох нь үнэн тамтай

Avatar

Зочин 2021-03-22 202.126.89.80

МАЛ

Avatar

Зочин 2021-03-22 192.82.91.102

Өнөөгийн Монгол оронд хамгийн эхэнд энэ хүндэт одонг хүртэх ёстой хүн бол манай анхны сансрын нисэгч, хөдөлмөрийн баатар Гүррагчаа гуай мөн. Баяр хүргэе. Ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Дүр эсгэсэн ардчилагчид бол Монголын өөдтэй өнгөтэй,гэрэлтэй гэгээтэй бүхнийг харлуулж, ус цацагч, үгүйсгэгч жинхэнэ хүйтэнсанаа, мөсөн дотортой адгийн хүмүүс.Олуул бүлэглэн хүн бус муухай үгээр дайрч давшилж байгааг нь хар. Жинхэнэ чононууд.

Avatar

ЗОЧИН 2021-03-22 202.21.126.30

НИССЭН Л ҮНЭН ЮМ ЧИНЬ БОЛОХГҮЙ Ч ЮМГҮЙ Л СОНГОЛТ. АРААС НЬ УЛС ТӨРЖИЛТ ГЭЖ НОВШИЙН ЮМ НЬ Л БҮҮ ДАГАЛДААСАЙ. МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БУУХ ДӨХӨХӨӨРӨӨ ОВОО ЗӨВ БОЛООД БАЙНА ШҮҮ.

Avatar

Зочин 2021-03-22 192.82.89.87

өгөх ч дуртайм авах ч дуртайм тэнэг хүн тэмдгэнд дуртай гэж ер нь ингэхэд ийм тэмдэгний хам шинж өвчин тарсан улс өөр хэд байдым бол миний мэдэх хойд со орос арай хурц биш тэгээд мэдэхгүй

Avatar

Зочин 2021-03-22 202.126.89.80

чамд өгч болдог бол яаж хөөрч нөгөө хоосон цээжээ яаж балбах бол. даанч… бодохоос ха ха ха…ха ха ха…бодсон чинь элэг хөшиж үхэх нь эээ ха ха ха

Avatar

Зочин 2021-03-22 202.126.89.80

ганцхан үнэн үг бичсэн чинь чи мэдэхгүй чинь үнэн ха ха ха

Avatar

zochin 2021-03-22 64.119.25.145

Delhiin 200 garui ulsiig sudalj uzlee. Bugdeeree odon medaliar shildeg irgedee shagnadag yum baina hu. Yum unsh nud tailaarai hu.

Avatar

Зочин 2021-03-22 150.129.140.146

Сонгуульд булхайцаж байсан шуналтай коммунист даа. Үзэл суртлаар л ниссэн.

Avatar

Зочин 2021-03-22 202.126.89.80

чи бол сансарт нисэх нь байтугаа …хошногоо ч арчиж чадахгүй. тэгээд бас тэнгэр заяатай эрхэм хүмүүнд атаархана… худлаа хуцахаа боливол зүгээр дэ

Avatar

Зочин 2021-03-22 202.70.34.70

Ёстой сайхан үйл явдал. Бас сайхан шагнал. Баяр хүргэе.

Avatar

Оростой өрсөлдөв 2021-03-22 66.181.161.109

Орос төрийн одонгоо өгөхөөр болоход нь гэнэт ухаарч дээ. Энэ одонг авах хүн байхгүй л гээд байсан биз дээ

Avatar

Гаррагчаа 2021-03-22 87.174.198.202

Odoo bolnoo mongolchuudaa. Yum ujeegui garuud shuu

Avatar

ЖЭ 2021-03-22 192.82.71.72

Баяр хүргэж, эрүүл энхмйг хүсье, Гүррагчаа баатартаа

Avatar

Зочин 2021-03-22 64.119.17.123

Оройтсон ч гэсэн шагнал нүдээ олжээ. Жинхэнэ монгол бахархал.

Avatar

Зочин 2021-03-22 202.9.46.114

Гүррагчаа гуай хувь хүний хувьд дажгүй хүн санагддаг хүндэлдэг. Харин энэ шагнал өгдөг нөхдүүд нь бүтэхгүйээээ

Avatar

Ро 2021-03-22 66.181.161.28

ШАГНАЛ НҮДЭЭ ОЛНО ГЭДЭГ ЭНЭ ДЭЭ. ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯР ХҮРГЭЕ.

Avatar

Зочин 2021-03-22 202.131.233.251

Чин сэтгэлээсээ баяр хүргэе!

Avatar

ok 2021-03-22 49.0.142.200

Estoi zuv hunee olson baina ali ujen avah estoi bsn The HU, Tuvshinbayar Gurragchaa geed delhiid Mongoliin ner dursgasan humuusd uguh bolohoos Ochirbat, Bagabandi, Gonchigdorj, Sodnom geed hereggui ulsaar togloson ymnuudad uguh esgui bsn ym

Avatar

Зочин 2021-03-22 203.91.115.53

Ер нь Гаррагчаа нэр нь зохих юм биш үү? Юунд ч гар хүрэлгүй нисээд ирсэн боловч гардсан шагналыг тоочивч баршгүй. Гартай байх заримдаа төвөгтэй энэ тэр зүйлд хүрчих гээд, б**с мөгс базчихгээд байж болох ч ихэнхдээ сайхан. Гар мандтугай.

Avatar

Нар 2021-03-22 66.181.161.28

Новшоохуцаарай

Avatar

монгол ах 2021-03-22 202.126.89.80

ЮУ Ч МЭДЭХГҮЙ ,ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ,ХЭН Ч БИШ ЮУ Ч БИШ БАЙЖ САНСАРЫН НИСГЭГЧТЭЙ АТААРАХАЖ БАЙХ ЮМ…МОНГОЛ ХҮН ГҮРРАГЧАА БААТАРЫН ХЭЛСЭНЭЭР ДАХИН САНСАРТ НИСЭХ НЬ ДАМЖИГГҮЙ ,ГЭХДЭЭ ОЙР МӨДДӨӨ НЬ ЮУ Л БОЛ…БААТАР МААНЬ АМНЫ БИЛГЭЭР ЗАЛУУСЫГАА НИСЭНЭ БҮТЭЭНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА.ГЭТЭЛ ЧИ БАЙГУУЛСАН ГАВЪЯАРУУ НЬ НУЛИМАЖ БАЙНА ГАВЪЯАГАА ГАРААРАА БҮТЭЭСЭН МОНГОЛЫН ЖИНХЭН БАХАРАЛ БОЛОВЧ ШАГНАЛ НЬ ТҮҮНТЭЙГЭЭ ДҮЙЦЭДГҮЙ ӨЧҮҮХЭН БИЛЭЭ!!!

Avatar

Зочин 2021-03-22 202.21.115.82

bayr hugei

Avatar

zochin 2021-03-22 202.179.24.206

Баяр хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж