6,593,915 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

6,593,915 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 3,561,635,678 төгрөгийн үнийн дүн бүхий 6,593,915 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Силикат" ХК (SIL+15.00%) болон "Монгол алт" ХК (ERS +4.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" ХК (SHV -12.82%) болон "Оллоо" ХК (OLL -11.52%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 181,922 ширхэг нэгж эрхийг нийт 41,816,463 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.89 хувиар буурч, 35065.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,681,917,771,599 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж