Ардчиллыг авруулах аавын хүү нь хэн бэ? | News.MN

Ардчиллыг авруулах аавын хүү нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

Ардчиллыг авруулах аавын хүү нь хэн бэ?

Ардчиллыг авруулах аавын хүү нь хэн бэ?

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч О.Цогтгэрэл, Ч.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, О.Амартүвшин нар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн гишүүд дэмжигчидтэйгээ цахим уулзалтууд хийгээд дууслаа. Мөрийн хөтөлбөр, зорилтоо танилцуулж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, үнэлэлт дүгнэлт өгөх, боломж бололцоог нь дэнсэлж үзэх цаг боллоо гэж харж байна.

Тэгэхээр юуны түрүүнд нэр дэвшигч дөрөв өөрсдийгөө “Өрсөлдөгчид биш” гэж тодорхойлсон нь анхаарал татлаа. Ардчилсан намд одоо юу хамгийн их хэрэгтэй вэ гэдгийг энэ нийтлэг уриалга шууд хэлээд өгчихөж байна. Бас дээрх дөрвийн хэн нь ч ялсан бай, дарга болсон хойноо юун түрүүнд намаа нэгтгэх ажилд “ханцуй шамлах” юм байна. Гэхдээ энэ том ажлыг, чухамдаа ард олны даалгаврыг хүссэн хүн бүр хийчихнэ гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Тийм ч учраас нэр дэвшигчдийг анхааралтай ажиглаж буй юм. Учир нь, Ардчилсан намд үүсээд байгаа асуудал улс төрийн нэг хүчний дотоод асуудал төдий бус, цаашдаа тогтох улс төрийн дэглэмтэй холбоотой асуудал болж магадгүй болсон учраас ингэж анхаарахаас аргагүй.

Ардчилсан намын дараалсан олон ялагдлын шалтгаан ганц эвдрэл талцал биш. Эв эвдэрснээс  гадна үзэл баримтлал булингартаж МАН-ыг даган зүүн тийш хэт хэлбийсэн, үзэл санаа тээгчид нь хоорондоо эвдрэлцэж айдол буюу хүчтэй лидергүй болсон, улмаар хуулийн байгууллагад нээнтэгтэй, олон нийтэд нэр хүнд муутай хүнээр дарга тавьсан гээд одоогийн нөхцөл байдал ар, араасаа урган гарсан. Тиймээс одоо Ардчилсан намыг эвдрэлцүүлсэн томчууд, тэдний гар хөл болсон хүмүүс өөд нь татна гэхэд төдий л итгэхгүй байна.

Монголчууд ардчиллын мэдрэмжтэй ард түмэн. Ямар ч сайн бодлоготой, ард түмний төлөө уриатай нам дангаараа удаан засаглавал дотроосоо өтдөг, дарангуйлал руу халтирдаг гэдгийг 70 жилийн гашуун туршлагаараа мэднэ. Тийм ч учраас ардчилал, хүний эрх, ямар чухал вэ гэдгийг мэддэг, тоталитар дэглэмийг алсын зайнаас ч мэдэрдэг.

Нэр дэвшигчдийн заримынх нь тодорхойлсноор “Ардчилсан нам уналтынхаа доод цэгт хүрч“, өнгөрсөн сонгуулиудын ялагдалдаа үнэлэлт өгч, алдаагаа засахаар  тэмцэж байгаа энэ цаг үед ард түмэн ч өнгөрсөнд өгсөн сонголтуудаа эргэцүүлж суугаа. Эрх баригчдын амлалт, ажлын зөрүүг нь хэмжиж, зарим нь дүнгээ аль хэдийнэ тавьсан биз.

Хүний эрхийн мэдрэмжтэй, барууны чиг баримжаатай, оройлж манлайлах нэр цэвэр, мөр цэвэр, бэрхээс зүрхшээдэггүй нэгэн гараад ирвэл ер нь л шууд дэмжээд явчихад бэлэн байгаа болов уу.

Нэр дэвшигч дөрвийн хэлж ярьж байгаа, уриалга, мөрийн хөтөлбөрийг нь харлаа. С.Эрдэнэболд “Шинэ Ардчилсан нам” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулж, түүндээ намаа шинэчлээд бодлогын сөрөг хүчин болж улмаар 2024 онд ялна гэсэн зорилт дэвшүүлжээ.

Д.Пүрэвдаваа мөрийн хөтөлбөрөө “Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье” гэсэн нь намын даргын гэхээсээ парламентын сонгуульд тохирсон нэр мэт санагдсан. Хийх ажлаа дотор нь богино, дунд, урт хугацааны гэж ангилсан байх ба эхлээд намаа дарга төвтэй биш гишүүн төвтэй болгоод, дараа нь яая даа гэсэн сайн мөрийн хөтөлбөр боловсруулж, улмаар 2024 оны сонгуульд нэр хүндтэй хүмүүсийг сонгож өрсөлдүүлэх аргаар ялна гэсэн төлөвлөгөө зурсан аж.

О.Цогтгэрэл Ардчилсан намын шинэчлэл намын асуудал биш, дарга солихыг шинэчлэл гэхгүй, иргэдийнхээ ой тойнд өөрөөр, илүү хурдацтайгаар байрших ёстой гээд 41 зүйл заалт бүхий хөтөлбөрөө энэ зорилтыг хангахад чиглүүлсэн байна. Үндсэндээ шинэчлэл ярьжээ.

Харин О.Амартүвшин өнгөрсөн ялагдлуудын шалтгааныг олж, засах ажлыг юун түрүүнд хийнэ гэсэн байна. Энэ нь шууд хэлэхэд С.Эрдэнэ тамгыг нь авч гүйгээд байгаа Ардчилсан намтай учраа олно гэсэн үг гэдэг нь тэнэг хүнд ч ойлгогдоно. Тэрээр таван ялалт хөтөлбөрийнхөө дараа, дараагийн зорилтод Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуулийг нэрлэсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө асуудлыг шийдэх итгэлтэй байгаа юм байна гэж харагдлаа.

Өнгөрсөн хоёр сонгуульд МАН ялсан ч хоёулаа У.Хүрэлсүхэд итгэсэн, горьдлогын ялалт байсан. Горьдлого биелэхгүй бол итгэл эвдрэх хэврэг ялалт байсан гэсэн үг. Одоо эргээд харахад итгэл эвдэрсэн. Гуравдагч хүчин болгочих санаатай дэмждэг байсан жижиг намуудыг МАН хэдийнэ “албан бусаар” эгнээндээ нэгтгэсэн тул гуравдагч хүчнийг дэмжиж гаргаж ирэх гэсэн ойлголт одоо Монголд тохирохгүй. Ардчилсан нам л эвээ олж байж МАН-ыг хамжааргатай болгох нь өдөр шиг тодорхой зүйл. Гэхдээ ардчилалд одоо удирдагч хэрэгтэй.

Хэт прагматик биш, фракциудын эрх ашгийг хангагч биш, хий хоосон онолдогч, хэт сайхныг мөрөөдөгч биш, эдгээрийг эн тэнцүү хослуулсан нөхөр. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын шинэ дарга ардчилал, хүний эрхийн мэдрэмжтэйгээр бодитой сэтгэдэг байх ёстой гэсэн үг. Энэ шаардлагад хамгийн нийцэх нь О.Амартүвшин, О.Цогтгэрэл хоёрыг гэж харж байна. Мөрийн хөтөлбөр, ярьж хэлж байгаагаас нь харсан ч бодитой, хаана, юун дотор зогсож байгаагаа, эхлээд юу хийх ёстойгоо мэдэж байгаа нь энэ хоёр л байна. Замнал нь эзнийхээ талаар олон мэдээллийг хэлж өгдөг. Улс төрд орж байгаа хүн шууд нэг намын аппаратад орсон уу, мөнгөөр эрх аваад сонгуульд нэр дэвшсэн үү, эсвэл  ҮЭХ руу зүтгэв үү, МҮХАҮТ-д ажиллав уу гэдэг нь өөрөө мэдрэмжтэй хүнд юм хэлдэг.

Эцэст нь хэлэхэд, Ардчилсан нам хүчгүйдсэн болохоос ард түмэн ардчиллыг хүсдэг, тууштай дэмждэг хэвээрээ. Төрөхөөс гадуур хувцасгүй гарч ирсэн ээжээр шоудах хэрнээ амьдаараа шатсан иргэнээ тоодоггүй биш, харин түүний оронд төрөх эмнэлэгийн тасгууддаа гадуур хувцасны шкаф хийчих засаг хэрэгтэй байна гэдгийг мэдрээд л байгаа. Өнгөрсөн алдаа завхралаасаа ангид байвал тэд Ардчилсан нам, цаашлаад ардчиллаа аврахад бэлэн байна. Гагцхүү удирдаж байгаа аавын хүү нь авруулах анзааны зангарагтай байж чадах эсэхээс л бүх юм шалтгаалах биз ээ.

Г.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 2021-03-22 202.131.244.210

Тулгат бол хүн чанар эрдэм мэдлэг оюун ухаанаараа өрсөлдөж гарч ирсэн залуу энэ ардчилал гэдгийг бага залуугаасаа дэмжиж ажиллаж ирсэн сэхээтэн юм. Харин Цогт гэрэлийг TЭСО группын болонмөнгө тэтгэлээр,гарч ирсэн их хурал орсон нөхөр энэ хоёрын хооронд асар их ялгаа бий .Үүнийг монголын нийт ард түмэн мэднэ.

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 2021-03-22 202.131.244.210

Цогтгэрлээ чи УИХ-ынхаа гишүүны ажлаа хийгээчээ юу АН-ын дарга гэж солиороод байгаа бэ? Наадах чинь хууль бус гарч ирсэн нам шүү дээ үүнийг ойлгохгүй байх юм. Ард түмэн чамайг гишүүнээс чинь буулгаад хаяна шүү? Залуу хүн байна чамд энэ намын сонгууль гай авчрах гээд байна ш дээ үүнийг ойлгохгүй бол чи ёстой л ухаан толгой муутайгаа харуулана даа олон алба тушаал хэрэггүй сүүлд нь гэмтэн болдог жам бий харамсалтай….

Avatar

Үнэнг л хэлнэ 2021-03-22 172.56.12.71

‘’АРДЧИЛАЛД АЮУЛТАЙ’’
Одоогийн “1-р хүний” утсан хүүхэлдэй Пүрэвдаваа чи одоо зогс!
Даргын суудлаас үхэн хатан зууралдхаа боль!
Чи чадахгүй, Монголын Ардчилалд гай болно!
Өнгөрсөн зуны УИХ сонгуулиар удирдаж байгаа дүүргээ 5:0р ялагдуулчихаад улс төрийн соёл түй ч байхгүй ямар цайцан ширэн нүүрэв?!
Яалаа даа өнгөрсөн зун?! 23р тойрогт Одонтуяа Баясгалан нараар спонсордуулан багаараа гээд дэвшсэн боловч нөгөө хоёрынхоо толгой дээр гишгэж гарах гэсэн өмхий санаа нь биелэлгүй багаараа унсан…

Avatar

Үнэнг л хэлнэ 2021-03-22 172.56.12.71

Угаасаа дүүрэгтээ нэр хүндээ алдцан дүүрсэн толгой болсон л доо. Ерөнхийлөгчөөр дарамтлуулсаар Казино Баттулгаас нийслэлийн Ардчилсан намын даргыг булааж авсан боловч өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар нийслэлд гутамшигтай ялагдал авчирч 12 байсан суудлыг 8 болгон цөөрүүлж МАНд бэлэг барьсан. МАНтай тохиролцсон гэж хардах ч багдмаар!!! Хариуцлгаа хүлээ!
Ерөнхийлөгчийн нийслэлдээ ялалт байгуулаарай гэж өгсөн 2 тэрбум төгрөг ихэнхийг өөрийн сонгуульд ашиглаж мөнгөөр зодсоор арай чүү …

Avatar

Үнэнг хэлнэ 2021-03-22 172.56.12.71

төлөөлөгч болсон. Мэдэлдээ диктатур аргаар байлгдаг Баянзүрх дүүргийн намын хороо нь нэг хүний хэтэрсэн, би бигээр өвчилсөн, ямарч шинэлэг санаа, алсын хараагүй өмхийрлөөс болж дүүрэгтээ бас ялагдал хүлээчихсэн. Дүүргийн намын даргаар сүүлийн 10 жил ажлахдаа өөрөөсөө дээш гэсэн бүхнийг татаж унгаах ажлыг л хийсэн. Тэрэндээ гаршсан гэж онгирдог. Мэдээж дулдуйч долигногчид, ихэвчлэн ховч авгай нараар өөрийгөө тойруулж тэднийгээ энэ ажилдаа ашиглана.
Баянзүрхээс хэдэнтээ сонгогдсон УИХ гишүүн …

Avatar

Үнэнг хэлье 2021-03-22 172.56.12.71

асан Ганхуягын талаар намын гишүүдийн дунд тархи угаалт үзэл суртлын ажил явуулсаар байгаад хэн ч биш болгож хөөж явуулсан. Пүрэвдаваагийн таалалд нийцэлгүй хөөгдсөн намын хууччууд Батзанданг даган ШИНЭ намд орохоос замгүй болсон. Ардчилсан үзэлтэй эрүүл саруул залуучууд дүүргийн намд орж чадахгүй тойрч эргэлдсээр ХҮН намыг байгуулж одоо Наранбаяр тэргүүтэй хүчтэй өрсөлдөгчид болсон. Нийслэлийн иргэдийн хуралд Баянзүрх дүүргээс сонгогдож бсан төлөөлөгчдөөс одоо 1 нь үлдсэнгүй! Эмч Ж.Амарсанаа..

Avatar

Үнэнг хэлэгч 2021-03-22 172.56.13.250

Содовын Үнэн,хотын орлогч Энхцэнгэл,Отгонбаяр бүгд түүний бохир улс төрөөс нь гарчээ. Зөвхөн өөрийн толгойгүй Батцогт ,тэгсгээд хол явдаг Тулга г.м цөөн хүн л хажууд нь үлдэж.
2016 онд Пүрэвдаваагийн зохион байгуулах чадварт найдсан Ерөнхий сайд Сайханбилэг ид хүчтэй үедээ Баянзүрхээс их хуралд нэр дэвшсэн боловч ялагдсан нь хачирхалтай.
Францад 2 жил нэг байранд амьдарсан төө зайгүй найз Сангийн сайд асан Болорыг 2016 онд УИХ-д Баянзүрх дээр дэвшүүлэн унагаж, улмаар Женкотой хавсран шоронд

0 0
Avatar

Зочин 2021-03-22 192.82.72.117

mongold ardchilsan anmd oor gishuun b aihgui gej uu. nogoos horngin 4 orgodol namin darga baoloh geel debsheel onigoo gej.

Avatar

Зочин 2021-03-22 192.82.72.117

nogo 4 reket tsaiz zah deremded shorond orosin gesen shde.

Avatar

Зочин 2021-03-22 192.82.72.117

ene 4 abdrantiin gal zuuhand inged tamhilaad orsholin huulia yraila sudag baijee.

Avatar

БЗД АН-ын гишүүн байна 2021-03-22 47.24.232.253

Пүрэвдаваа бол АН-г 2 хуваагдахыг маш их дэмжиж араар нь хор найруулж хутган үймүүлсэн хүн!
Ингэж 2 хуваагдаж намын даргад нэр дэвшигчдийг 2 хувааж сулруулаад БЗД-г самарсан шигээ АН-г өмчилж, өөрт үйлчилдэг газар болгож самрах гэсэн өчүүхэн аминч санаатай хүмүүсийн гар хөл!!
Ямарч улс төрийн соёл байхгүй! БЗД дээр дараалсан баахан ялагдалдаа ямарч хариуцлаг хүлээгээгүй!
Ямар нэг дарга болох гэж л явдаг болхоос Намын үзэл баримтлал түй ч байхгүй! өөрт ашигтай гэсэн фракц, мөнгөтэй гишүүнтэй..

Avatar

BZD AN gishuun 2021-03-22 47.24.232.253

наалдчихдаг!
Энэ бүгд нь өнгөрсөн жилүүдэд улам бүр тод харагдах болсон!Хов живээр Дүүргийн Намын ажлаа явуулдаг арга барилтай! За тэгээд хүүхэн шууханд гар хүрдэг, дүүргийн ажилчдыг яаж дарамтлаж гөлөг бологдог бсан, өөрийг нь долоосон хүнийг шагнаж дүүрэгт ажилд авдаг гээд бичвэл бичнэ!
Энэ бол зөвхөн ил харагдах хэсэг нь гээд л бод!
Ийм хүн намын даргад өрсөлдөж олон мянган АН-н гишүүдийг доромжилж бна!
Ийм хүнийг намын удирдлагад бүү ойртуул!
Их шунсан хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг

Avatar

Трамп 2021-03-22 202.55.191.45

ҮХСЭН БААС ЭД НАРЫН АВРАНА ГЭЖ ЮУ БАЙДЫН, МУУСАЙН ЦҮНХ БАРИГЧ, АЛБАН ТУШААЛ ГОРИЛОГЧИД

Avatar

зочин 2021-03-22 59.153.86.26

2 сүхгууль зэрэг явагдаад байх юм , Сонгуулийнхаа дараа хүчинтэй хүчингүй гэж харицан шүүхдэлцэнэ , Тэгсээр байтал ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хугацаа өнгөрнө , Ийм л тооцоог МАН нам хийгээд үймүүлээд бн,
Гэхдээ чухам аль тал нь чонотой нийлсэн нохой шиг МАН -тай нийлчихээд яваад байгааг нь үнэндээ ойлгохгүй бн, Хэрэг хуучирдаггүй гэж үг бий дараа нь ард түмэн эздийг нь олж ял асуух цаг ирэх байлгүй дээ

Avatar

Зочин 2021-03-22 193.37.254.138

Эд нарын дунд байна уу, пиздүйкүүд.

Avatar

Зочин 2021-03-22 192.82.71.51

Ардчилал сөнөтүнэй! Монгол Улс мандтугай!

Avatar

Батый 2021-03-22 192.82.91.46

Амжилт хүсье!

Avatar

Зочин 2021-03-22 202.21.108.40

энэ Цогтгэрэл ч гэн үү амьдралаас ямар хол байна…ямарч мэдлэггүй нөхөр байна …ер Ардчилал гэж юу байдгийг энэ хэдэн нусгай мэдэж байгаа юм уу…Ардчилал гэхээр хүн болгон дураараа дургихыг хэлдэг гээд ойлгочихсон юм уу даа…. МАН улс орноо аврах гээд л явж байна гэж үзэж байна..АН -н амь тавьж байгаагийн гол шалтгаан тэд АНУ-н гар хөл байгаагийн гай гэдгийг нэг ч хүн хэлэхгүй юмаа..

Avatar

Зочин 2021-03-22 202.126.90.155

Anduuraaadd like darchlaa. Yamar yumny ANU- gar hul baidgiin. Ardchilsan namd chadvarlag turd alba hashuh hun alga. MAN bur doloon dor huvalzuud, uye udmaaraa, hamsaatan ginjin helheegeeree Mongolyn tsusyg sorj shuusiig n shahaj bgaa buzruud!!!

Avatar

Зочин 2021-03-22 192.82.71.51

Ардчиллыг устгаж байж л Монгол Улс хөгжинө.

Avatar

Зочин 2021-03-22 192.82.77.167

pyrevdavaa.batyyl.I'm. teneg maluudiig hyyj yavuul..

Avatar

Зочин 2021-03-22 202.126.90.137

Uvsyn hulgaich JDu hulgaich Teso Tsogtgerel l bish shuu!!!

Avatar

Үргэжлэл 2021-03-22 134.101.62.210

. Манайд хулгаач нар энэ нам гэсэн бүлэглэлийн толгойд гараад өөрсдийгөө сонгуулаад төрийн эрхийг аваад төрийн хамгаалтанд ороод хулгайгаа баруун солгойгүй айх юмгүй хийж бн. Нэг боловсрол сайтай сайн залуу сумын засаг дарга болоод юу ярьсан гэж та нар бодож бн? За одоо гарсан дээрээ энэ 4 жилийг ашиглаж насаараа идэх хөрөнгөө цуглуулж авна. Ахиж тэртээ тэргүй сонгогдохгүй юм чинь. Тэгэхээр хэн гуайг ч энэ сонгуулын тогтолцоо шууд хулгайч болгож бн.

Avatar

зочин 2021-03-22 192.82.88.179

Амжилт

Avatar

Зочин 2021-03-22 134.101.62.210

Монголчууд бид 30 жил УИХ, Ерөнхиийлөгчөө сонголоо. Эдгээр сонголтоос монгол улсаа хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх утгаараа нэгэнч зөв сонголт болсонгүй. Бид дандаа буруу сонгоно гэж байхгүй. Тэгэхээр сонгуулын тогтолцоонд хамаг учир нь байна гэдэг хамгын зөв дүгнэлт. Энэ нам гэдэг бүлэглэлийг сонгодог тогтолцоо бусад оронд тохирч болно.Олон хүнтэй учираас хяналт сайн. Энд намын бүлэглэл шууд луйвар хийж чадахгүй. Дуртайч дургүй эх орондоо юм хийнэ. Манайд хулгаач нар энэ нам гэсэн

Avatar

Зочин 2021-03-22 124.158.96.185

Жанхуу гэгч балайгаас салах юмсан гэж ярих нь АН -д ихэслээ.

Avatar

Зочин 2021-03-22 66.181.161.28

Хэн ч биш ээ. Олигтой лидер энэ намд байхгүй

Avatar

зочиниргэд 2021-03-22 43.242.242.6

нөгөө хэдэн нэр дэвшигч нь яах болж байна сөнөөгчид болох уу энэ ер нь юу л болоод байна даа

Avatar

Зочин 2021-03-22 64.119.17.94

Энэ 4 бугд Женкогийн хумуус уу, Жонкуу хучтэй байна даа, унавал их ендреес унах нь дээ, бяц усрэх вий дээ

Avatar

Зочин 2021-03-22 66.181.179.122

Та нар болио ингэж намын гишүүдийг талцуулж болохгүй .Женког дагаж гүйхээ больцгоо.Морь унасан толгойгүй хүмүүсээ

Avatar

Зочин 2021-03-22 150.129.143.212

АН ГЭЖ ҮЛГЭР

Avatar

Зочин 2021-03-22 202.55.191.46

Eebee, Batuul, Oyungerel geed AN aas zailakh yostoi nukhduud bgaa, ted nar bolon gar khuluud n zailj bj l AN neg nam shig nam bolokh baikh. Ternees bish odoo bol zugeer khog shaaruudiin tsugluulga!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж