Сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор үндэсний зөвлөл байгуулна | News.MN

Сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор үндэсний зөвлөл байгуулна

Сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор үндэсний зөвлөл байгуулна

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэртээ 40 жилийн өмнө “Союз-39” хөлгөөр нисч сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасанд баяр хүргэв.

Уулзалтын үеэр МУИС, ШУА, Монголын сансрын технологийн холбоо хамтран боловсруулсан сансрын технологийг хөгжүүлэх төслөө танилцууллаа. Төслийг 2020-2049 онд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ салбарт 2020-2029 он буюу нэгдүгээр шатанд Эзэмших, 2030-2039 он буюу хоёрдугаар шатанд Өрсөлдөх, 2040-2049 он буюу гуравдугаар шатанд Тэргүүлэх гэж авч үзжээ.

Хэдийгээр сансар судлалын чиглэлээр чамгүй зүйл хийсэн ч алдсан боломжоо нөхөхийн тулд томоор харж  ажиллах цаг болсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Энэ үүднээс сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл ажиллуулах, бодлогын баримт бичиг, төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснээ хэлэв. Сансрын технологийн цогцолбор төвийн зураг төсөл боловсруулах, хиймэл дагуул бүтээх болон хамтарсан төслүүдийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14:58 минутад Байконуураас ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибеков, БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн. Хөлгийн баг найман өдөр дэлхийг 124 удаа тойрч 03 дугаар сарын 30-нд эх дэлхийдээ газарджээ.

Ингэснээр Монгол Улс сансарт техникээ туршсан дэлхийн тав дахь, судалгааны төхөөрөмжөө ашигласан 20 дахь, иргэнээ нисгэсэн 10 дахь орон болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-22 150.129.143.110

Бүүр 1 мөрөөдөл зардаг луйварчин шиг шиг юм ярьдаг мянгуужин шүү

Avatar

Зочин 2021-03-22 202.9.46.114

Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарах уралдааны нэг нь үү? Сансрын үлгэрүүдээс залхаж байна. Хөдөө аж ахуй, уул уурхайтай холбоотой ШУ-даа анхаараач

Avatar

Зочин 2021-03-22 203.91.115.51

Үхсэн баасаараа МАН сансрын технологийг эзэмших. Нийит иргэдээ ажилтай орлоготой блгочихоод . 00 ийн цаасаар 100% дотоодын хэрэгцээгээ хангачихаад , популист улс төр, хулгайч урвагчидаасаа салж хагацсанбхаа дараа нь тэгж яривал үнэмших байх .

Avatar

Ха 2021-03-22 103.14.38.134

Солиорол гэж уунийг хэлэх байх!!!

Avatar

зочин 2021-03-22 64.119.19.140

юун Сансарын юм яриад байгаам бэ мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж, төсөл хэрэгжүүлэх гэж байна гээд маш их хэмжээний мөнгө зарлагадна ямар ч үр дүнгүй, энэ дарга нарыг ёстой ойлгохгүйм аа

Avatar

Зочин 2021-03-22 124.158.82.27

Зэсээ өөрсдөө хайлуулаад кабель ч хийчихэж чаддаггүй улс сансар эзэмшлээ юу? Ганц пуужин хөөргөхөд л манай Оюу Толгойгоос их мөнгө зарцуулна ш дээ. Оюу Толгойгоо нэг тийш нь шийдчихэж чадахгүй хэдэн жил ууж идэж, хэрэлдэв?

Avatar

Зочин 2021-03-22 202.179.26.81

үхсэний чинь сансар вэ ? 10 жилийн дараа уух усгүй болох гэж байж . Ядаж гадаргуугийн цас борооны ус хуримтлуулах нэг ч атугай усан сантай болчихоод ,жорлонгоо энэ усаараа угаадаг болчихоод дараа нь САНСАР аа яръя ! Тэгэх үү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж