БҮТ: ЭЕШ-ыг танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

 БҮТ: ЭЕШ-ыг танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна

 БҮТ: ЭЕШ-ыг танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна

ЭЕШ-ыг зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна гэсэн. Тэгэхээр энэ жил 12 дугаар ангийнхан танхимаар хичээллээгүй. Тиймээс энэ жилийн ЭЕШ-д 12 дугаар ангийн хичээлээс орох уу, үгүй юу гэдгийг БҮТийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас лавлахад  дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр Энэ жил 12 дугаар ангиа төгсч буй хүүхдүүдийн хувьд онцлог жил байна. Өнгөрсөн жил буюу 11 дүгээр ангид байхдаа хагас жил танхимаар, хагас жил онлайнаар хичээллэсэн. Энэ жилийн хувьд нэгдүгээр улиралд буюу есдүгээр сараас арваннэгдүгээр сарын 12-ныг хүртэл танхимаар хичээллэсэн. Бусад хугацаанд нь онлайнаар хичээллээд явсан. "Бага суурь бүрэн дунд боловсролын агуулга сптраль хэлбэртэйгээр буюу өмнөх ангид судалсан агуулга дараагийн ангид гүнзгийрэх, өргөсөх замаар дахин давтагдан судлагддаг. Өөрөөр хэлбэл, энэ жилийн 12 дугаар ангид хэдийгээр математикийн хичээл дээр интеграл сэдэв танхимаар ороогүй ч өмнөх ангид  буюу 10 дугаар ангид нь интеграл тодорхой хэмжээгээр орж байсан. Тиймээс энэ агуулгыг бүрэн орхилгүйгээр өмнө нь үзсэн агуулгын хүрээнд шалгалтад оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ЭЕШ-ыг танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна” гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж