Н.Энхбаяртай тохиролцох бай УИХ-ын нөхөн сонгууль болсон уу? | News.MN

Н.Энхбаяртай тохиролцох бай УИХ-ын нөхөн сонгууль болсон уу?

Н.Энхбаяртай тохиролцох бай УИХ-ын нөхөн сонгууль болсон уу?

Н.Энхбаяртай тохиролцох бай УИХ-ын нөхөн сонгууль болсон уу?

Эрх баригчид УИХ-ын хаврын чуулганыг нээсэн даруйдаа  Ерөнхийлөгчийн сонгуультай хамт нэг өдөр товлогдсон УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг хойшлуулсан нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохиролцох “бай” болгосных байж мэдэх нь.

“Тунгалаг тамир”-ын цахиур Төмөр “Морьтой хүнтэй хэлэлцээ хийснээс явган хүнтэй хэлэлцээ хийвэл бууж өгөх нь амар юм болов уу гээд энэ хэдэн морьдыг аваад ирлээ” гэдэг шиг МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулъя гэвэл УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг хойшлуулж байгаад Н.Энхбаяртай хэлэлцээ хийхэд илүү амар тусч буй бололтой.

Учир нь, өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулиар МАХН-аас Э.Батшугар дээрх тойрогт нэр дэвшсэн ч ялагдсан. Гэвч сонгогчдоос авсан саналын дүнгээрээ  дөрөвт эрэмбэлэгдсэн юм. Тодруулж  хэлбэл, МАН, МАХН-тай нэгддэггүй юм гэхэд эвсээд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадвал нэр дэвшигчид нь сонгогчдоос ирэх санал хуваагдахгүй.  Энэ зорилгодоо хүрэхэд УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгууль тун сайн “барьцаа” болж байна.

МАН 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдал хүлээсэн гол шалтгаан нь МАХН –аас нэр дэвшигч санал хуваасантай холбоотой байдаг. Нэг үгээр хэлбэл, тарамдаж буй саналыг нэг болгох тактикт шилжихгүйгээр хэчнээн өндөр рейтингтэй, хэчнээн хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг МАН нэр дэвшүүллээ ч урьдын алдаагаа л давтана гэсэн үг юм.

Иймээс Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуулиар ашиглах боломж нь нөхөн сонгууль болж таарч байна.  Харин МАН-даа молигдуулах уу, санасандаа хүрч, сарвайснаа авах уу гэдэг нь МАХН-ын даргын хийх улс төрөөс  хамаарна. Ардчилсан намтай Засгийн эрх хамтран барьж байсан үе шигээ улс төр хийвэл алтан загасны эмгэн шиг олон л зүйлийг Ардын намынхнаас салгаж чадна. Гэхдээ бас хууртахыг ч үгүйсгэхгүй.

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн долоо хоногт УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг хойшлуулах асуудлыг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сар болгон хойшлуулж байгаа нь цэвэр улс төрийн шалтгаантай. Н.Энхбаяр дарга аа, анхааралтай байгаарай. Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг дэвшүүлэхээ болиулж, сонгуулиа зохион байгуулчихаад нөхөн сонгуулийг намар болгон хойшлуулж байгаа нь таныг хулхидах гэж байгаа юм. МАХН-ын эсрэг хийж байгаа үйлдэл гэдгийг анхааруулъя” гэсэн нь бодох л асуудал.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны дарга “Хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулахад техник технологийн хувьд хүндрэл үүсч байна” гэх тайлбар хийсэн  нь шалтаг л болохоос шалтгаан биш болж таарч буй.

Учир нь, нөхөн сонгууль зөвхөн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт л товлогдсон.  Хэдийгээр дээрх дүүрэг нь хүн ам олон ч хоёр тойрогт хуваагдсан байдаг тул саналын хуудас тоолох арван машин нэмж аван ашиглахад л УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулчих боломжтой.  Хүн, хүч ч нэг их шаардахгүй.

Монгол Улс 2012 онд УИХ-ын сонгуулийг, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай хамтатган нэг өдөр зохион байгуулж чадаж л байсан.  Тэр үед анх удаа саналын хуудсыг автомат машинаар уншуулж байв. Харин одоо ганц тойргийн УИХ-ын нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ирэх зургадугаар сарын 4-нд зохион байгуулах болохоор техник технологи нь хүрэлцэхгүй болдог нь улс төрийн шалтгаантай гэдэг нь ийн батлагдаж байна.

Уг нь УИХ-ын нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь зохион байгуулбал 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай байсан бол ирэх аравдугаар сарын 10-н болгож хойшлуулснаар нэг тэрбум болж, өсөхөөр байгаа.

Цар тахлын улмаас аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, төсвийн орлого тасарч буй хүнд нөхцөлд эрх баригчид МАХН-тай хийх тохиролцоогоо түс тас болгож чадахгүйгээс төсөвт 900 орчим сая төгрөгийн дарамт учруулан, сонгуулийг хойшлуулах нь үнэндээ бол улсаа, ард түмнээ бодох бус өөрсдийнхөө эрх ашгийг л бодсон явуургүй бодлого юм.

Гэсэн ч яалтай, хууль тогтоохоос эхлээд засаглах бүхий л эрх мэдэл нь гарт нь төвлөрч байгаа хойно намайг хэн саах вэ, нохойг хэн тоох вэ гэсэн шиг л дөрвөн сарын өмнө л товлосон нөхөн сонгуулийн хугацааг өөрсддөө тааруулан өөрчлөх зэргээр “тоглож” байна.

Л.ОЮУ  

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гишүүд 2021-03-22 59.153.84.139

Энхбаяр яахаа мэднээ. Хулхидах гээд байвал Хүрэлсүхийг унагаачих. Эсвэл амласанаа эхлээд МАН биелүүлэх ёстой. Хүрэлсүх дандаа хулхиддаг арга барилаараа хол явахгүй шүү. Хүрэлсүхийг амласанаа биелүүлсэний дараа л нэгдэх, Хүрэлсүхийг дэмжих асуудал ярь өөр яриа байхгүй

Avatar

Zochin 2021-03-22 192.82.78.33

Zarim neg hymyysiig oilgohgyi ym.man mahniig oortoo negtgeh geed hhuivaldaan ehlylj bhad haa hamaagyi enhbayariig muulsan hymyys.ovoo bosgoogyi bol….yu gedeg bilee.

Avatar

zovhin 2021-03-22 66.181.191.221

Олонх байгаа улс төрийн хүчин их л болгоомжтой ухаалаг бодлого явуулж байхгүй бол эрдсэн,эргэж буцсан нэг ч үйлдэл нэгдэхгүй олон түмний итгэлийг сулруулж,сэтгэл буруулдаг гэдгийг бодмоор л юм даа.Тэнцвэржүүлэгч,цөөнхийн төлөөллийн дуу хоолой байгаасай гэж ямагт хүсдэг болсон цаг шүү.Эрдэнэбатыг тангараг өргүүлсэн,Отгонөаярыг татах саналыг дэмжээгүй үйлдлүүд чинь хууль зүйн хувьд буруугүй ч олон түмэн тэгж огт ойлгохгүй.асар их дургүйцсэн шүү.

Avatar

Шувуу. 2021-03-22 103.229.120.33

Ганбаатар ерөнхийлөгч болох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-03-22 174.89.36.116

Уучилаарай Нөхөн сонгуульд санал өгөх хүмүүсд хэлэхэд МАН – миний хүүхдийн нэрийг дэвшүүлж өгвөл тэгвэл ерөнхийлөгч сонгуульд танай намд өгнө гэж яг өөрсдиийхэн хувилгааныг эргүүлэн хэлэх хэрэгтэй гэж санал болгож байна хүмүүс минь бага ч гэсэн ухаалаг баыл дараа

Avatar

ЗОЧИН 2021-03-22 59.153.86.26

Ганбаатарын сонгуульд дэвших ганц замыг хаах МАН-ы саналыг хүлээж авч урвасанаараа өөрийгөө улс төрд байх орон зайгаа үгүй хийлээ дээ,

Avatar

Зочин 2021-03-22 202.126.88.56

Намууд нэгдэх нь зөв.

Avatar

Зочин 2021-03-22 59.153.112.183

dagah bish ustgah blgvi dee.

Avatar

Зочин 2021-03-22 103.10.22.39

Н.Энхбаяр МАН д дагаар орж улс төрөөс бүр арчигдах нь ашгүй

Avatar

ҮНЭН 2021-03-22 103.26.194.206

зардлыг нь МАН гарга

Avatar

Зочин 2021-03-22 193.36.225.174

ЗАРДЛЫГ НЬ СУМЬЯАБАЗАРААС ГАРГУУЛ

Avatar

Зочин 2021-03-22 64.119.17.94

Намууд нэгдэх нь зев ее, олон намын хэрэг байхгуй, иргэний зориг, ногоон энэ тэрууд нь АН-д нэгдэх хэрэгтэй, 2 нам байхад хангалттай, харин тэр нэг нэгнийгээ хульхидах энэ тэр бол том зорилгынхоо дэргэд ечуухэн юм, тиймэрхуу жертв байж л таарах байлгуй

Avatar

Зочин 2021-03-22 103.57.94.87

Монголд олон нам хэрэггуй шуу дээ нэгдэх нь зов

Avatar

Зочин 2021-03-22 66.181.161.101

Уул нь чанаргүй шалбааг их мөрөн рүү өөрөө урсаад л удалгүй ороод ирэх ёстой юм л даа тэгэхэд нь цэвэрлээд авах хэрэгтэй шүү.Ирэх 10 сард болох сонгуулиар МАН Батшугарыг дэвшүүлж болохгүй аав нь ТВ 9 ээр хэвлэлээр жаахан гоншигноно биз

Avatar

Схд иргэн 2021-03-22 103.10.23.171

Намбарын хүү хор найруулахдаа шилдэг тультраа хүү схдт хэрэггүй ер нь хэнч бхгүй бж болж л бнашдээ юуч хийдэггүй нохдоор яахын

Avatar

ЗГХЭГ дэд дарга Ганбат 2021-03-22 45.154.255.75

Чадваргүй байдлаа ухаарч хожим огцорсон Ухны ХүрэлсүК /ЭР/ төрийн ордны 261 тоот болон УБ зочид буудлын баруун талын МАН-ын байрны 6 давхрын баруун жигүүрт төрийн жинхэнэ алба хаагч /ЭМЭГТЭЙ/ ажилтан иргэн “Мөнгөнцэцэг”-ийг ажлын байр олгох нэрийдлээр дарамтлан үүдний өрөөндөө суулган намын байранд ажиллуулж, эмэгтэй хүний гэмгүй занг ашиглахаа үтэр түргэн ЗОГСООНО УУ!!! Өөрийн ахын хүү Гандөлийг ЗГХЭГ-ын орон тооны ажлаас нь гаргаж, ичилгүйгээр, жүжиглэлгүйгээр үүдэндээ суулгамаар юм…

Avatar

Зочин 2021-03-22 192.82.77.167

enhbayar bas hereggyi medreliin yvcntei.ene hyniig hyygyyd yavuul

Avatar

Зочин 2021-03-22 192.82.77.167

pyrevdorj.dandaa hudlaa yarij .medreltej zogsoj.baidag

Avatar

mgl 2021-03-22 64.119.26.166

Enkhbyaraas aih hereg baina uu? Nam ni zugeer l neg hunii nam shuu dee.Yamarch ireeduigui.

Avatar

Заваан эргүү 2021-03-22 66.181.188.41

МАН бүр эргүүрч заваарч гүйцлээ

Avatar

Зочин 2021-03-22 66.181.161.86

Дээрх мэдээнд бичиснээр нөхөн сонгуулийг 10р сард явуулвал төсвийг 100 дахин хэмнэх юм биш үү.Сэтгүүлчид ээ гэж даанч математикийн талаар анхны ойлголтгүй хүмүүс юм .5р анги төгссөн л байдаг байгаа даа.

Avatar

зочин 2021-03-22 202.21.125.36

Монголын авилгын загалмайлсан эцэг үр могой МАНгаруудад хулхидуулж байхдаа таарсан амьтан даа. Тавилан юм даа

Avatar

Иргэн 2021-03-22 64.119.17.210

Монгол улсын хууль нь гууль болоод ард түмний санал өгч төр засгаа сонгох эрх нь хүртэл /Үндсэн хуулиар олгодсон эрх/ хэдэнихулгайч нарын тохиролцооны асуудалд болчихсон юм уу? Хэвлэл мэдээлэл нь ч энийг өөгшүүлээд болох ёстой юм шиг бичиж байдаг. арйа ч дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж