Монголд усны хэрэглээний 80 хувийг гүний усаар хангадаг | News.MN

Монголд усны хэрэглээний 80 хувийг гүний усаар хангадаг

Монголд усны хэрэглээний 80 хувийг гүний усаар хангадаг

Монголд усны хэрэглээний 80 хувийг гүний усаар хангадаг

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарласан. 2021 онд энэхүү тэмдэглэлт өдрийг “Усны үнэлэмж ба усны үнэ цэнэ” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

ЮНЕСКО “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан гаргасан жил тутмын тайландаа дэлхий нийт усны нөөцийг хэмнэх талаар хангалттай хүчин чармайлт гаргахгүй, зөв үнэлэх асуудал хурцаар тавигдаж байгааг дурдаад, 2030 он гэхэд дэлхий усны хомсдолд орохыг хүлээн зөвшөөрснийг TASS агентлаг уламжлав.

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одре Азуле “Ус бол бидний хамгийн үнэ цэнтэй баялаг “цэнхэр алт”. Дэлхий дээр 2 тэрбум гаруй хүн усаар гачигдаж байна. Ус амьдралын эх үүсвэр төдийгүй хүний ​​нийгэмд эрүүл ахуй, соёлын үүргийг гүйцэтгэдэг” хэмээн мэдэгджээ.

Тус тайланд 2030 он гэхэд дэлхий нийт 40 хувийн усны хомсдолтой тулгарах бөгөөд цар тахлын үр дагавар зэрэг асуудлууд нөхцөл байдлыг улам дордуулна гэж дурдсан байна. Тайланг гаргагчид эрүүл ахуйн хямралтай холбогдуулан дэлхийн оршин суугчдыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах асуудал урьд урьдынхаас илүү хурцаар тавигдаж буйг анхааруулжээ.

Монгол орны нийт усны нөөцийн хоёр хувь нь газрын доорх ус байдаг боловч нийт ус хэрэглээний 80 хувь орчмыг газрын доорх усаар хангадаг аж. Шинжлэх ухааны академиас мэдээлснээр, Монгол орны говийн бүсийн гүний газрын доорх тэжээмжийн хувьд "нэн ядуу", зарим газрын доорх усны ордын нас 25-45 мянган жил "эртний" ус байдаг байна. Иймд говийн бүсийн газрын доорх усны нөөцөө говь цөлийн эмзэг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг уриалжээ. Манай орны хойд бүс нутагт орших усны нөөц харьцангуй их, гадаргын уснаас усыг алсын зайд говийн бүс рүү зөөвөрлөн, олон хэрэглэгчийг усаар хангах боломжтой аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-22 103.26.193.126

Гүний усны хомсдол үүсвэл эргэж сэргэнэ гэж байхгүй, маш ноцтой үр дагавар үүснэ!!! Гадаргууны усаа ашиглах боломж манайд зөндөө бий. Гагцхүү төр засаг огт анхаарахгүй байна!!!!

Avatar

Зочин 2021-03-22 202.179.26.81

манайх шиг баа саа ( жорлонгоо) гүний ус( рашаан)-аараа цэвэрлэдэг тэнэг орон байхгүй шүү ! Дээр суусан хэдэн нөхдүүдгүй хатаж үхэхээ мэдэхгүй мөнгөөр л амдрах гэж байгаа аятай яаж мөнгө идэхээ л бодоод байна уу гэхээс ядаж л цас борооныхоо усыг нөөцлөхыг ч мэдэхгүй байна . Бусад орнууд цас , борооны усаараа том том гол мөрнүүдийг бий болгож тэр усаа жорлон руугаа оруулсан байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж