Дуучин Д.Болд: Би сураггүй алга болоогүй | News.MN

Дуучин Д.Болд: Би сураггүй алга болоогүй

Дуучин Д.Болд: Би сураггүй алга болоогүй

"Шүүхийн байгууллагаас дуучин Д.Болдыг эрэн сурвалжлаагүй"

“Шүүхийн байгууллагаас дуучин Д.Болдыг эрэн сурвалжлаагүй. Харин дуучин Д.Болдын гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн “Эм Ди Өү” компанийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж байсан". https://news.mn/r/2413535/

Posted by News.mn on Monday, March 22, 2021

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар өнөөдөр /2021.03.22/ мэдээлэл хийж, эрэн сурвалжлах ажлыг зогсоосон гэв.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Б.Баатархүү мэдээлэхдээ “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй, эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Энэ нь журмынхаа дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Мэдээллийн дагуу дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажил зогссон. Улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй мэдээлэл дотоод эрэн сурвалжлах сан болон Цагдаагийн ерөнхий газрын вэб сайт дээр ил тод, нээлттэй нийтлэгддэг. Бид шүүхийн процессын маргаан нь цаанаа ямар учиртайг мэдэхгүй. Одоо мэдээллийг нь устгасан” гэв.

Энэ талаар дуучин Д.Болдоос тодруулахад “Худлаа мэдээлэл гарсан байна лээ. Цагдаагийн байгууллагаас мэдээллээ авчихсан байна. Надтай холбоотой ийм асуудал байхгүй. Би алга болоогүй. Байдаг газраа байж л байна. Миний утасны дугаар, гэрийн хаяг хэвээрээ байгаа. Реклам сурталчилгаатай холбоотой асуудал үүсээгүй. Тийм асуудал байсан бол аль дээр л шийдэгдэх байсан” гэсэн юм.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад “Шүүхийн байгууллагаас дуучин Д.Болдыг эрэн сурвалжлаагүй. Харин дуучин Д.Болдын гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн “Эм Ди Өү” компанийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж байсан. Энэ шийдвэрийг 2020 оны тавдугаар сарын 1-нд гаргаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс рүү 2020 оны тавдугаар сарын 4-нд шийдвэрээ албан бичгээр хүргүүлсэн. Яагаад цагдаагийн байгууллагаас 2021 оны гуравдугаар сард энэ зарыг оруулсныг мэдэхгүй. Манайх тусдаа программтай.

Манай байгууллагад “Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн нэхэмжлэлтэй “Эм Ди Өү”  компанид холбогдох хэргийг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ компанийн хаяг нь олдохгүй байсан учраас шүүх ажиллагаа эхлэх боломжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нар нь энэ компанийн хаягийг өөрсдөө олох боломжгүй учраас шүүхэд хүсэлт гаргасны дагуу “Эм Ди Өү” компанийг эрэн сурвалжилсан байна.

 

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
16
БурууБуруу
11
ХөөрхөнХөөрхөн
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-22 202.126.89.245

Martagdah ged ireheeree olnii anhaaral tatah ged ingej mayaglaj bgaaz uur yadiin

Avatar

Зочин 2021-03-22 64.119.21.181

Chinii alga boloh bolohgui nadad Yamar hamaatai iin ? Chartaasan har bandichin

Avatar

Зочин 2021-03-22 139.5.219.113

Бүр маш их хамаатай байгаад сэтгэгдэл хүртэл бичээд байгаа юм биш үү. Чамайг харвал хөгийн амьтан байгаа даа

Avatar

Зочин 2021-03-22 202.21.108.17

Ene medeelliig unende oilgosongui duudaagui gsn hernee, ner deerhi companiig n duudsan ch geh yu gsn ch ugiin. Duudagdsan bol duudagdsn l bizdee hudlaa oilgomjgui haatsaildag um be de

Avatar

зочин 2021-03-22 103.212.119.232

Хаяг нь зөрүүтэй тохиолдолд ийм ажиллагаа явуулдаг ш дээ. Хуулиар тиймээс хойш цагдаагийн байгууллага ажлаа л хийсэн байна шүү дээ.

Avatar

иргэн 2021-03-22 202.179.25.212

Монголд чинь том Авилгачид Олны танил нэртэй Намын суртчиогаанд нь гүйж Цол шагналд хүртэж явдаг Хэрэг төвөг хийхээрээ Хууль шүүхийнхэнтэй тохиролцож аргалаад дуусдаг Хууль Шүүх нь ч тэдэнтэйгээ нийлээд Авилга аваад хэрэгсэхгүй болгодог Бүгд л мэдэж байгаа ш дээ

Avatar

Зочин 2021-03-22 64.119.17.94

Эрэн сурвалжлах нь ч сурвалжилсан байх аа, аргалсан ухаантай болсон юм байгаа биз, угаасаа бутэхгуй гар, манайхаас еер шударга улсад бол шоронд л заларч байх хун ш дээ

Avatar

Зочин 2021-03-22 103.229.122.121

Яасын?

Avatar

Зочин 2021-03-22 202.9.46.114

Бас нэг өр шир, зээлийн тулам болчоогүй байгаасай гэж найдийдаа

Avatar

Зочин 2021-03-22 202.126.88.211

Нийт Монголчуудын нэг ӨӨДГҮЙ ЗАН нь ХҮН ШИГ ЯВАА НЭГНЭЭ Нэг бол ТЭНГЭР САНСАРТ ТУЛТАЛ МАГТАНА эсвэл ГАЗРЫН ГАВААР ОРТОЛ МУУЛДАГ балиар Хэл Амны Нүгэлтэй Ард Түмэн Шүү…!!! Магтагдсан, Муулагдсан Өнөөдүүл нь хөөрхий Архи; Хар Тамхинд орох; эсхүд Гэмт Хэрэгтэн болж Өөрсөдтэй нь Адилхан болгож аваад Санаа нь Амардаг Хөгийн Зантай…Монголчууд энэ Муухай Зан Зуршилаа Хаяж Дор Бүрнээ Мөр Мөрөө Хөөгөөсэй !!! 🙏🙏🙏

Avatar

Зочин 2021-03-22 202.126.88.153

Ямар балиар амитан бээ. Шууд цааз!

Avatar

Зочин 2021-03-22 49.0.142.219

их хуралд өдөр бүр зурагтаар гараад байдаг улс даяар хаягандаа байхгүй эрэл сурал. инээдэмтэй. нэг хүний тухай бүгд мэдэх ёстой болдог зарчим. бүгдээрээ мэдтэл зарлал

Avatar

Зочин 2021-03-22 202.21.113.238

Мөнгийг нь өгчөөч дандаа новширноо

Avatar

Эби 2021-03-22 66.181.161.57

эбээ ахдаа хэд хнг бөгсдүүлсэн л юм бга бз өөр энэ бид 2 хайчдиим бэээээ

Avatar

... 2021-03-22 117.111.3.36

Za chi bol bogsduuldge huleen zuwshuurchlu ergu l***r

Avatar

Иргэн 2021-03-22 64.119.17.210

Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав…. гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж