Сэргэлэн сумын 22 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

Сэргэлэн сумын 22 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авахыг эсэргүүцэв

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн 22 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг эсэргүүцсэн иргэд өнөөдөр /2021.03.22/  Сүхбаатарын талбайд цуглаж, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлэв.

Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн төлөөлөл “Манай сумын 22 мянган га газрыг “Богд хаан” төмөр замын бүтээн байгуулалт хийж, хот байгуулна гэж гэж улсын тусгай хэрэгцээнд авсан. Бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа ч газрыг ингэж хоморголон авахыг ард иргэд бид дэмжихгүй байна. Өнөөдрийн байдлаар энэ нутаг дэвсгэрт 1800 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна.

Газрыг том хэмжээгээр нь авчихаад хоёр өөр төрлийн бүтээн байгуулалт, төлөвлөлтийн  зураг гаргаж ирсэн. Дахиад гурав дахь зураг ч байгаа талаар мэдээлэл дуулдаж байна. Тиймээс бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарт газрыг буцаан авах шаардлагыг хүргүүлж байна.

Энэ сарын 19-нд Сэргэлэн сумын ИТХ-ын төлөөлөгчдийг дуудаад Барилга, хот байгуулалтын яамны сайд хүчээр хурал хийсэн. Хөл хорионы үед, халдвар тархах эрсдэл маш өндөр байхад дур мэдэн хурал цуглаан хийж иргэдийн эрх, ашгийг зөрчиж байна. Манай сумын газар багасаж, малын бэлчээргүй болоод байгаа учраас төрийн өндөрлөгүүд бидний хүсэлтэд хариу өгнө гэж хүлээж сууна. Тиймээс иргэдийн зүгээс эсэргүүцэж, өргөн барьж буй тус хүсэлтийг харгалзан үзнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж