“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас 110 сая ам.долларын зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 10-нд шүүх хэлэлцэхээр товлогдсон байсан ч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид техникийн саатал гарсны улмаас хурлыг долоо хоногоор хойшлуулаад байгаа билээ.
Давж заалдах шатны шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хэргийг хянан хэлэлцээд Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 заалт, 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн буруутгасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар анхан шатны шүүхээс оноосон найман жил хорих ялыг долоон жил болгон хөнгөрүүлсэн байна.
Хэргийг тодруулбал, Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй юм.
Прокурорын байгууллагаас Ш.Батхүүг мөн олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйварт тухайн үеийн Хадгаламж банк, одоогийн Төрийн банкийг хохироосон, Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл", “Олон овоот" ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүгдэж байгаа билээ.
С.УНДАРМАА
Зочин 2021-03-22 192.82.89.87
заасс ардын намын хамааралтай хулгайчууд одоо юунаас айдын ёстой май гэхгүй юу
Зочин 2021-03-22 192.82.91.102
Энэ хэрэгт холбоотой гээд байгаа хүмүүс үнэхээр бүлгэлсэн,залилсан нь баримтаар нотлогдож, хэргээ хүлээж шийтгэлээ хүртээд байгаа юм уу. Ийм мэдээлэл гаргахдаа , сайтар судалж, байдлыг үнэн зөв бодитой дэлгэрэнгүй нийтэд ойлгомжтой бичиж баймаар байна.Хүн гүтгэж, хэлмэгдүүлэхийг хүсэгчдийн өгөөш болгож, тодорхой бус, бүдэг ойлгомжгүй зүйл гаргаж болохгүй.
Зочин 2021-03-22 103.212.119.63
Энэ хүнийг хэлмэгдүүлж яллаж бна. Монголын ард түмний төлөө явсан хүнийг шийтгэж яаж бгаан. Ганзориг Сугар энэ 3т хувьсгалын партизан ардуудыг парзитлагч цол олгож 9 үеээр нь сонгуульгүйгээр их хурлын гишүүн авилгач хулгайч цол өгий.
зочин 2021-03-22 192.82.84.32
Арай л байна шүү хил дамнан залилан хийсэн этгээдийг хичнээн жил дамнуулан эрхлүүлсэн байж ахиад ялыг нь хөнгөлөөд байдаг одоо удахгүй цагаатгана биз ийм л төр ийм л хууль манайд үйлчилж байна МАН арай хэтэрлээ шүү хамт идсэн нь тодорхой байгаа ард түмэн тэсрэхэд бэлэн болсон шүү гар утас хулгай хийсэн хүүд 10жил өгдөг байж бүхэл бүтэн үйлдвэр барьцаалаад хулгай хийсэн нөхөрт 7 жил арай хэтэрч байна эсвэл бүх хоригдлийг сулла Батхүүгээс илүү хулгай хийсэн хүн лав байхгүй шүү
Зочин 2021-03-22 192.82.67.186
Өө иймэрхүү байх юм бол монголд авлига хэзээ ч багасахгүй харин ч гаарна.. МАН – байсан цагт өөдөө нар харахгүйнээ…
Зочин 2021-03-22 192.82.91.102
Дүр эсгэсэн ардчилагчид байгаа цагт, тэд зах зээлийн хамаг бохир бусармаг бүхнийг чирч ирж нийгмийг бохирдуулж байгаа үед Монголд хэзээ ч авилга гэмт хэргээс бохир заваан зүйлээс ангижрахгүй, харин муу муухай бүхэн улам үржинэ.Бид ядаж Япони,Германы байдлыг сайтар судалж, тэнд залуу үеэ хэрхэнанхаарч хүмүүжүүлж, ёс суртахуунтай болгодог, хууль тогтоомжоо чангатгаж,чанд мөрдөж, нийгмийн дэг журам,эмх цэгц,цэвэр ариун байдлыг нийтийн зуршил болгож байгааг авч хэрэглэхийг хичээмээр байна.
Зочин 2021-03-22 49.0.141.65
Шүүх эрх мэдэл МАН ы гарт байгаа нь харагдаж байгаа биз дээ. Тэгсэн мөртлөө шүүхийг цэвэрлэхгүй хонгил үүсгэлээ гээд балайраад байх
Зочин 2021-03-22 66.181.188.41
Хүний мууд дурлаж байгаа юм биш л дээ. Гэхдээ Мундаг мундаг, хэлэх ч үг алга. Эсвэл цаашид бол хэрэг хийнэ, дараа нь шүүх дээр шууд цагаатгачихаж бай. Тэр нь амар
Зочин 2021-03-22 124.158.85.148
Наадмаар цагаадноо
иргзн 2021-03-22 202.179.25.212
МАН-ын Шүүгч нараа Нэртэйгээр нь 7сар болгочихгүй дээ Нэрийн Хор ш дээ
Nam bus irgen 2021-03-22 59.153.115.155
Nerteigeer ni 7-n sar bolgochihooch.
Зочин1 2021-03-22 203.91.115.53
Гүй тэгээд нөгөө 40 сая доллар юу болов?
Зочин 2021-03-22 192.82.64.158
Зохих ялыг нь өгөөчээ юун 7 жил вэ . Батхүүгийн ард МАН -ын олигархууд Нямдорж л байгаашд . Ямар даварчихсан хулгайч луйварчид вэ. Женкогийн шүүгчид гээд л хуцацгаагаад байдаг бүгдээрээ адилхан .
Монгол 2021-03-22 46.114.151.174
Монголд луйвар хулгай дээрэм хийсэн Цагаан Захтнууд хэзээ ч ялтан болохгүй ээ, Саятан Тэрбумтан л болно. Практик нь угаасаа тийм юм. Шүүх бүгдээрээ тэдний халаасанд учир тийм юм.
Зочин 2021-03-22 124.158.107.35
дампуу юм бэ бүгд авилга албан тушаалын хэрэг хийгээд бие биенээ ялыг хөнгөрүүлээд ял завшаад дууслаа
Зочин 2021-03-22 64.119.17.17
esun -erdene chini bas jenkogiin shuugch uu?
Зочин 2021-03-22 202.179.27.153
Хахаха, МАН-ын улаан фен.