“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас 110 сая ам.долларын зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 10-нд шүүх хэлэлцэхээр товлогдсон байсан ч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид техникийн саатал гарсны улмаас хурлыг долоо хоногоор хойшлуулаад байгаа билээ.
Давж заалдах шатны шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хэргийг хянан хэлэлцээд Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 заалт, 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн буруутгасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар анхан шатны шүүхээс оноосон найман жил хорих ялыг долоон жил болгон хөнгөрүүлсэн байна.
Хэргийг тодруулбал, Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй юм.
Прокурорын байгууллагаас Ш.Батхүүг мөн олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйварт тухайн үеийн Хадгаламж банк, одоогийн Төрийн банкийг хохироосон, Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл", “Олон овоот" ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүгдэж байгаа билээ.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ