Чөлөөлөх дайнд оролцож явахдаа ор сураггүй алга болсон цэрэг, дайчдын цогцсыг хайж олохоор сар гаруйн хугацаанд ажилласан ОХУ-ын Эрхүү хотын “Халхын гол-2010” багийнхан ажлаа дуусаад эх орондоо буцжээ. Тэд мөн Буйр нуурт 1939 онд живсэн усан онгоцыг татаж гаргахаар тусгай шумбагчидтай ирсэн боловч нуурын ус булингартай байсан тул татаж гаргах ажлыг эхлүүлж чадаагүй байна. Халхын голын дайнд нийтдээ 2000 гаруй орос цэрэг сураггүй алга болсон гэж үздэг бөгөөд энэ жил тус багийнхан 16 дайчны цогцсыг олж, хүндэтгэлтэйгээр оршуулжээ. “Халхын гол-2010” экспедици 2015 он хүртэл эрж, хайх ажиллагаагаа үргэлжлүүлэх аж.
Д.Долгор