Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө иргэн бүр өнөөдрөөс хичээх шаардлагатай байна | News.MN

Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө иргэн бүр өнөөдрөөс хичээх шаардлагатай байна

Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө иргэн бүр өнөөдрөөс хичээх шаардлагатай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй шинэ 7 хоногийн өглөөний уулзалтаа хийв.

Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209,274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна.  Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 гаруй хувьд нь халуурах зэрэг дархлаажуулалтын хэвийн хариу урвал илэрсэн бөгөөд хүндрэл, гаж нөлөө гараагүй байна.

Монгол Улс вакцинжуулалтын хурдаараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт, дархлаажуулалт хийж буй дэлхийн 146 орноос  17 дугаарт эрэмбэлэгдэж, дэлхийн дархлаажуулалтын дунджаас хоёр дахин их буюу 6.2 хувьтай байна.

Дэлхий дахинаа 13 төрлийн вакцин хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд вакцинжуулалт хийгээд 103 хонож байгаа бол КОВАКС хөтөлбөр хэрэгжээд 20 хоног, манай улсад вакцинжуулалт эхлээд 27 хоног болж, өдөрт дунджаар 15-20 мянган хүнийг хамруулж байна. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийх бөгөөд Улаанбаатарт зургадугаар сарын 1-н гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дууссан байхаар тооцож байна. Вакцинжуулалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу 8 үе шаттай явуулж буй.

Үүнд:

1.     Хариу арга хэмжээний баг,

2.     Үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай салбар,

3.     Худалдаа үйлчилгээний салбар,

4.     Бүх шатны боловсролын салбарын ажилчид,

5.     50-64 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд,

6.     65+ насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд,

7.     18-25 насныхан,

8.     25-49 насны иргэд тус тус байна. Энэ долоо хоногоос КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25 мянган тун Пфайзер вакцин орж ирэх бөгөөд 65+ насны болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.

Вакцин худалдан авалтын саналаа хөрш орнуудад гаргаж, гэрээнүүд хийгдэж буй бөгөөд БНЭУ-аас Астразенека вакцин  худалдан авах хэлцэл хийж байна. Худалдан авалтын санхүүжилтийн саатал гарахгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.

Эхний ээлжинд 3, 4 дүгээр сард багтаан 1.3 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөжээ. Хувийн дөрвөн аж ахуй нэгж сайн дураар вакцинжуулалтад оролцох хүсэлтээ гаргасныг бүх талаар дэмжиж ажиллаж байгаагаа Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Нэгдсэн дархлаажуулалт орон даяар ийнхүү идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж буйгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдээд хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлсэн. Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1,700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой гэсэн юм.

Тэгвэл гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг Сангийн сайд дурдаад, хөл хорио тогтоохгүй байх саналтай байгаагаа хэллээ. Тухайлбал гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл. Гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 13.3 тэрбум төгрөг, 1,177 иргэнд ипотекийн зээл олгожээ. Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл -B3 төлөв тогтворгүй байсан бол -B3 төлөв тогтвортой болж зэрэглэл ахижээ.  Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно хэмээн тооцож буйгаа Сангийн сайд мэдэгдсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн дээрх мэдээллийг сонсоод Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн эсрэг  цар тахлын тархалт нэмэгдэх урвуу хамааралтай үр дүнг харуулж байна. Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья.

Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-19 -ны өдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байгааг дурдлаа.

Ерөнхий сайдын зүгээс бодит нөхцөл байдлыг иргэдээс нуух шаардлагагүй, бүх мэдээллийг нээлттэй болгож, цар тахлыг иргэдтэй хамтдаа даван туулах, хөл хорио тогтоовол хамгийн багадаа 10-14 хоногийн өмнө мэдэгдэж, иргэд, бизнес эрхлэгчдэд тодорхой төлөвлөлт хийх боломжийг олгох хэрэгтэй байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-22 202.126.89.80

ДЭМИЙ ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД ЯАХ ВЭ? ЭДИЙН ЗАСГИЙН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД ХААНА ГАРААД ХЭН ГЭДЭГ БИЗНЕС ЭРХЛЭГЧИЙН ИТГЭЛ ӨМНӨ НЬ НАВС УНЧААД ОДОО СЭРГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ОО??? ТЭР 570 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХӨӨРХИЙ 3%ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВАХ САНААТАЙ НӨАТ ТӨЛӨГЧӨӨР ШИНЭЭР БҮРТГҮҮЛЖ ТАТВАРЫН ХУУЛИЙН ЗААЗУУРАН ДОР ХҮЗҮҮНҮҮДЭЭ САЙН ДУРААРАА ТАВЬЖ ӨГЧ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭ. БОЛЖ ӨРНӨЖ БАЙГАА ЮМ БАЙНАА БАЙНА.ХИЧЭЭГЭЭД БАЙСААР БАЙТАЛ КОРОНА НӨМРӨӨД ИРЛЭЭ…

Avatar

Зочин 2021-03-22 103.26.193.126

Олонх иргэд хэр чадлаараа л хичээгээд байгаа боловч нэг хэсэг бүдүүлэг малууд нь зай барихгүй, ариун цэвэр сахихгүй заваараад халдвар тараагаад яваад байхаар чинь үр дүнгүй болчихоод байна шүү дээ!!! Нийтээр нь хатуу хөл хорио тогтоохгүй л бол цөөнх малуудаас болоод олонх нь хохироод байх юм!!! Харин карантин тогтоохоор өлбөрч үхэхээр айлууддаа хүнс өгөхөө мартав??!!!

Avatar

ЗОЧИН 2021-03-22 64.119.23.76

ОЮУН-ЭРДЭНЭ МАСКАА ЗҮҮ . БИТГИЙ ПЭЭДИЙГЭЭД БАЙ, ЧИ БАЙТУГАЙ АНУ-ын ерөнхийлөгч өндөр настай хүн масктай байна

Avatar

Зочин 2021-03-22 202.55.188.40

Huzuugui ssddaa min 1 sayaa uguud hori

Avatar

Зочин 2021-03-22 202.126.88.200

Засаг нь хуралдаж байгаа царайгаа хар л даа. Шахаад шамбааралдаад суучихсан.

Avatar

иргэн 2021-03-22 202.179.25.212

Иргэд хичээгэд нэмэргүй ээ ЭЗ-г Сэргэсэн гэж Худлаа яриад яахав Өвчнийг улам л газар авахуулахын нэмэр Зар худалдааны төвүүд чинь Худалдан авагчгүй Орлоггүй Ажиллаж байгаа ААН-д чинь Халдварын голомт болоод байхад дандаа Худлаа мэдээлэл дээд Дарга нартай өгч толгойгийн нь эргүүлж яанаа Наад том Дарга нар чинь Амьдралаас тасарчихсан Нөхдүүд шүү дээ

Avatar

Зочин 2021-03-22 202.55.191.46

Амар болж дээ. Ард иргэдийг хөл хориогоор айлгаад л. Дараа нь та нар хичээгээгүй, хариуцлагагүй байсан болохоор чинь хөл хорио тогтоохоос өөр аргагүй боллоо гээд л.

Avatar

Зочин2 2021-03-22 203.91.115.53

Иргэн бүр хичээгээд л байна л даа. Харин төр засаг арай хичээл муутай байхаар барахгүй корона, хөл хориог бизнес болгож ашиглаад байгаа юм биш үү?

Avatar

Зочин 2021-03-22 192.82.64.208

hutsalgui hunshig dorivtoohon shig shiidver gargaad terneesee butsahgui jinkneesee ard tumnee bodood neg shiidver gargaadahaach, hugiin yankan shig aij surdeed bugsuu havchignuulaad yavaad baih yum. shiidver gargaad terniihaa daguu yav, unaval uuchlaltaa guigaad ogtsorj uz, shiidver gargaj chadahgui bol ogtsrood chaddag hund n ajlin bairiig n gargaj ug muusain luivarchid

Avatar

Ogtsor 2021-03-22 66.181.190.56

Zasag mini ogtsor! Uneheer nas zaluu, tsus shingen, chadvargui bn!

Avatar

bat 2021-03-22 192.82.83.115

hot bol hamaa bhgu 100 jiliin hol horio ch hamagu ahah

Avatar

irgen 2021-03-22 66.181.185.97

МАН-ын 100 жилийн ойг тэмдэглэж цар тахлыг 100 зуугаар нь тараасныхаа хариуцлагыг иргэдэд тохох гэж бүү оролд. Танай ЗГ огцрох ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж