Хакүхо хагалгаанд орж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аман хүзүүнд явна

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

Хакүхо хагалгаанд орж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аман хүзүүнд явна

Хакүхо хагалгаанд орж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аман хүзүүнд явна

Мэргэжлийн сүмо бөхийн харү башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.03.21/ Токио хотод явагдлаа. Энэ өдрийн онцлох барилдаан башёг тэргүүлэгчид болох сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон комүсүби Такаяасү нарын хооронд болов. Энэхүү барилдаанд Такаяасү илүүрхэж, долоон даваа нэг унаатай болж башёг ганцаараа тэргүүлж эхэлсэн бол өвдөг шороодсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зургаан даваа, хоёр унаатай түүний араас бичигдэж эхэллээ.

Озэки нарын хувьд Асанояама таван даваа гурван унаатай, Такакэйшо мөн таван даваа, гурван унаатай, Шодай дөрвөн даваа, дөрвөн унаатай башёг үргэлжлүүлж байна.

Харин Монгол бөхчүүдийн хувьд Кирибаяама Б.Лхагвасүрэн гурван даваа, таван унаатай Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, гурван унаатай, Хошорюү С.Бямбасүрэн дөрвөн даваа, дөрвөн унаатай, Ичиножо А.Ичинноров таван даваа, гурван унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан таван даваа, гурван унаатай тус тус яваа. Өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Хошорюү С.Бямбасүрэн нар тааран барилдаж, Тамаваши илүүрхжээ.

Сонирхуулахад, Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч Баасан гаригт өвдөгний хагалгаандаа орж, хоёр сар эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Ингэснээр тэрбээр ирэх тавдугаар сарын башёг өнжихөөр болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж