Замын цагдаагийн бичлэг задарсан хэрэгт алба хаагчийг шалгаж байна | News.MN

Замын цагдаагийн бичлэг задарсан хэрэгт алба хаагчийг шалгаж байна

Замын цагдаагийн бичлэг задарсан хэрэгт алба хаагчийг шалгаж байна

Замын цагдаагийн бичлэг задарсан хэрэгт алба хаагчийг шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр /2021.03.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, замын цагдаагийн энгэрийн камерын бичлэг задарсан тухай  мэдээллээ.

ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.БААТАРХҮҮ:  

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Баасанцогт, Х.Идэр нарыг хөл хорионы үеэр хөдөлгөөн хязгаарласан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодон, ажлын үнэмлэхээрээ хөдөлгөөнд оролцож байх үед нь замын цагдаа зогсоож буй бичлэг сошиалд тархаад байна.  Энэ асуудалд замын цагдаагийн алба хаагчийг шалгаж эхэллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчдад алба хаагчдын зорчих чиглэлийн дагуу замын хөдөлгөөний зохицуулалтад автомашин, суурин станц, машины станц, гар станц, энгэрийн камер, бэлэн бус торгуулийн хуудасны машин байдаг. Гэхдээ алба хаагчийн ажлын хэрэгцээнд ашиглах энгэрийн камерын бичлэг хэрхэн, яагаад алдагдсан болохыг мөрдөн байцаалтын үеэр шалгах учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ажиглагч 2021-03-22 202.126.90.128

Зөв асуудлыг ил болгосон бна. Цагдааг бус тэр Баасандоржоо шалгаарай.

Avatar

Зочин 2021-03-22 192.82.68.24

цагдааг нь шалгаад байдаг нь яаж байгаа юм бэ

Avatar

Зочин 2021-03-22 124.158.82.27

Хөөрхий ажлаа хийсэн цагдаа буруудаад өнгөрнө дөө. Ийм л лалрын улс ш дээ.

Avatar

zochin 2021-03-22 202.126.90.107

юуг нь шалгадаг юм биднийг бол гаргаад л байдаг биз дээ тэд нар хаана төрсөн юм

Avatar

Баяраа 2021-03-22 66.181.190.237

Юуг шалгадаг юм Тэр даварсан гаруудын гоё бичлэг байна лээ.Мөрөөр цагдааг шалгахгүй шүү

Avatar

Зочин 2021-03-22 66.181.188.41

Мань мэтийг бол бараг талханд ч явуулахгүй шахуу байсан биз дээ.? Тэгэхэд эд нар хүний амь амьдралыг зүгээр дураараа шийдчих гээд л дураараа давхиад айн…

Avatar

хммм 2021-03-22 202.70.34.38

Тухайн үед үүргээ гүйцэтгэж, ажлаа хийнгээ бичигдсэн бичлэгийг тэр цагдаа нь өөрөө тараасан нь юу л бол. Ажлаа чин шударгаар хийсэн цагдаа л буруутан болж хоцрох вий дээ

Avatar

Зочин 2021-03-22 202.126.89.99

Шударга цагдаа шүгэл үлээсэн байлгүй дээ. Шүгэл үлээгчийг хамгаалах хэрнгтэй.

Avatar

Зочин 2021-03-22 66.181.161.50

adgiin atsnuud haha

Avatar

Зочин 2021-03-22 203.98.76.9

Гэмт хэргийн бичлэгийг ялангуяа шүүх, хуулийнхантай холбоотой бичлэгийг ил болгох хэрэгтэй. Тэгж байж цэвэршинэ шүү дээ

Avatar

Зочин 2021-03-22 202.179.27.152

Durtai zamiin tsgdaa bichleg hiigeed busdad taraagaad baij bolomgui asuudal.Undsen huuliar hamgaalsan hunii erh onts notstoi zurchigduj b.na.

Avatar

Зочин 2021-03-22 192.82.77.9

Zuv shde shalgah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж