Хятадын царайлаг орчуулагч олон хүний “зүрхийг булаав”

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

Хятадын царайлаг орчуулагч олон хүний “зүрхийг булаав”

Хятадын царайлаг орчуулагч олон хүний “зүрхийг булаав”

Жо Байден Ерөнхийлөгч болсноос хойш анх удаа өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Аляскад Хятадтай дээд хэмжээний хоёр өдрийн уулзалт зохион байгуулсан. Уулзалтын эхэнд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хонгконг, Тайвань, Шинжаанд баримталж буй Хятадын бодлогыг буруушааж буйгаа илэрхийлэхэд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи 18 минутын турш байр сууриа илэрхийлэн ярьжээ. Тэгвэл түүний урт яриаг алдалгүй, шуурхай орчуулж чадсан орчуулагч Жан Жин цахим орчинд "од болов".

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уулзалтын талаар мэдээлэхдээ түүнийг “Хятадын хамгийн үзэсгэлэнтэй орчуулагч” хэмээн дурьдсан аж. Түүнчлэн Хятадын цахим хайлтын Weibo орчинг Жан Жиний нэр тэргүүлэх болсон байна. Түүнчлэн цахим орчинд тавигдсан түүний зураг, бичлэгүүдийг хэдэн арван сая хүн үзэж, цааш түгээцгээжээ.

Хуралд оролцсон өөр нэгэн албан тушаалтан Яны урт яриа орчуулагчийн хувьд маш хүнд сорилт байсан хэмээжээ. Түүнчлэн төрийн нарийн бичгийн дарга Блинкен “Орчуулагчийнхаа цалинг нэмэх хэрэгтэй юм байна даа” хэмээн хэлсэн нь тухайн үед үүсээд байсан хүнд уур амьсгалыг инээдээр зөөллөжээ.

Эх сурвалжийн хэлснээр Яны яриаг орчуулахдаа үзэсгэлэнт орчуулагч Жан 2000 гаруй англи үг ашигласан гэнэ.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Жан бол 2013 онд үндэсний ардын их хурал, Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх бага хурал зэрэгт орчуулагчаар ажилласан, орчуулгын чадвар, мэдлэгээрээ цуутай орчуулагч аж.

Жан орчуулагч Хятадын Жэжян мужийн нийслэл Ханжоу хотын уугуул бөгөөд хотынхоо гадаад хэлний сургуулийг 2003 онд төгсөж, Хятадын гадаад хэргийн их сургуульд элсэн орсноор англи хэлийг бүрэн эзэмшсэн аж. Түүний дараа тэрбээр 2007 оноос эхлэн Хятадын гадаад хэргийн яаманд ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
11
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж