Аяллын багийнхан өнөөдөр Улаанбаатарт ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Аяллын багийнхан өнөөдөр Улаанбаатарт ирнэ

Монголын аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгээс санаачилсан эрдэм шинжилгээ судалгааны “Сувдан сондор-7” аялал Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар өнгөрсөн долдугаар сарын 26-наас эхэлсэн. Тус аяллын багийнхан өнөөдөр Улаанбаатар хотод ирэх юм. Тэд аялсан газар нутгийн онцлог, байгаль, түүх соёлын дурсгалт газрууд, угсаатан зүй, ахуй амьдрал, цаг үеийн байдал зэргийг харуулсан цуврал нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд харуулах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж