Вакцинжуулалтын мэдээллийг орцныхоо самбараас харж болно

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

Вакцинжуулалтын мэдээллийг орцныхоо самбараас харж болно

Вакцинжуулалтын мэдээллийг орцныхоо самбараас харж болно

Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтын төлөвлөгөөгөөр өнөөдөр /2021.03.22/ нийт 43 цэгт 10 мянган хүнийг вакцинд хамруулахаар болсон. Вакцинжуулалтад дарааллын дагуу зорилтот бүлгийн буюу 50-аас дээш насны хүмүүс хамрагдана. Иргэдийн зүгээс вакцинд хамрагдах мэдээллийг олон нийтэд хангалттай өгч чадахгүй байна гэсэн гомдол ЭМЯ, дүүрэг, өрхийн эмнэлгийн хүлээн авахад ирж байгаа юм байна. Үүний дагуу ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодрууллаа.

Вакцинжуулалтад хамрагдах зорилтот бүлгийн иргэдэд мэдээллийг хэрхэн хүргэж байгаа вэ?

Дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөг шат, шатанд хэлэлцэж иргэдэд аль болох хүндрэлгүйгээр богино хугацаанд хамруулахыг зорьж ажиллаж байна. Тухайлбал, өнөөдөр 50-аас дээш насны хүмүүс хамрагдана. Тэдгээр иргэдэд хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд болон эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд зохих мэдээллийг хуваарийн дагуу хүргэж ажиллаж байна.

Иргэдийн зүгээс дархлаажуулалтын мэдээллийг хүртээмжтэй түгээхгүй байгаа болохыг хэлж байна.

Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулах үйл ажиллагаанд ЭМЯ, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд бүгд хамтран ажиллаж байна. Мэдээллийг аль болох хүн бүрт хүргэх үүднээс ажиллаж байгаа хэдий ч иргэдийн зүгээс орцны үүдэнд вакцинд хамрагдах товтой хуудсыг нааж орхих, мэдээллийн самбар хэсэгт байршуулаад л орхиж байгааг шүүмжилж байна. Бид цаашид энэ асуудлыг анхаарч, хяналтын мэргэжилтнүүдийг хангаж ажиллана.

Вакцинжуулат товлол хугацаандаа амжих уу?

Ирэх сараас вакцины хоёрдугаар тун эхлэнэ. Хөдөө орон нутгаас ажиллах хүчний тоогоо нэмэхээр мэргэжилтнүүдийг татан авч ирж байгаа. Шаардлагатай тохиолдолд вакцинжуулалтын цэгүүдийн тоог нэмнэ. Иргэд вакцины нэгдүгээр тунд хамрагдах үйл ажиллагаа хэвийн явагдана. Тиймээс иргэд амжихгүй болов уу гэж эмээж, санаа зовох зүйлгүй. Иргэн бүр тодорхой хугацаа, дарааллын дагуу дархлаажуулалтад хамрагдаад явна.

Дархлаажуулалтын төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээнд оролцдог онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага хамрагдаж байгаа. Харин эдгээр хүмүүсийн дараа төлөвлөгөөний дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, суурь өвчтэй хүмүүс гээд хамрагдах юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж