Боксын холбоо олимпийн эрх авсан тамирчнаа шигшээ багаас “хасчээ”

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

Боксын холбоо олимпийн эрх авсан тамирчнаа шигшээ багаас “хасчээ”

Боксын холбоо олимпийн эрх авсан тамирчнаа шигшээ багаас “хасчээ”

Монголын боксын спортын түүхэнд олимпийн эрх авсан анхны эмэгтэй тамирчнаар тодорсон М.Мягмаржаргалыг боксын холбоо шигшээ багийн бүрэлдэхүүнээс хассан байжээ. Гэвч олимпийн эрх олгох тэмцээн цуцлагдаж, тамирчдыг чансаагаар нь жагсааж, олимпийн эрх олгохоор болоход М.Мягмаржаргал шилдэг найман тамирчны нэгээр тодорч, олимпийн эрхээ авсан аж.

Шигшээ багаас хасагдсан талаар тамирчны дасгалжуулагчаас тодруулахад “Нурууны бэртлийн улмаас өнгөрөгч нэгдүгээр сард шигшээ багаас хасагдсан. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Олимпийн эрх авсан юм чинь шигшээ багтаа эргээд орох байх” гэв.

Харин энэ талаар боксын холбооны албаны хүмүүсээс тодруулахад “Холбоо маань бүтцийн шинэчлэлт хийгдээд удаагүй байна. М.Мягмаржаргал нурууны гэмтэлтэй байсан. Одоо бэртлийг нь эдгээх, эмчлэх тал дээр холбоо анхаарал тавьж байгаа. Ирэх дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүрэн эдгэрчих байх. Удахгүй шигшээ багийн цугларалт Хандгайтад явагдана. Тэр үед бэртэл нь эдгэрээд шигшээ багтай нэгдэх байх” хэмээн ярив.

М.Мягмаржаргалын хувьд нурууны гэмтэл авч хэсэг хугацаанд эмчилгээ хийх шаардлагатай болжээ. Энэхүү эмчилгээ хийлгэх хугацаанд нь түүнийг боксын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс чөлөөлсөн аж. Түүний оронд хоёр тамирчин бэлдэж байсан бөгөөд М.Мягмаржаргалын дэлхийн аваргад авсан ялалтын оноо нь хожим нэмэгдэж, тэрбээр Олимпийн эрх авах болзлоо хангажээ. Түүний мартагдсан чансааны оноог эргэн олгуулах тал дээр Боксын холбооны нарийн бичгийн дарга асан Ц.Батнасан ихээхэн үүрэг гүйцэтгэж, хөөцөлдсөн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж