ЭМЯ: 210 шинэ тохиолдол бүртгэгдлээ | News.MN

ЭМЯ: 210 шинэ тохиолдол бүртгэгдлээ

COVID-19

ЭМЯ: 210 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, March 21, 2021

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.22/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:

-Сүүлийн 24 цагт нийт 16 лабораторид 10049 сорьцод шинжилгээ хийхэд 210 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр дотоодын халдварын нийт тохиолдол 5186 боллоо.

Халдвартай нь тогтоогдсон 210 хүнээс дотоодод 209 хүн халдвар авсан. Үүнээс Улаанбаатар хотод 206. Хөвсгөл аймагт гурав, Будапешт-Улаанбаатар нислэгээр зөөвөрлөгдөж ирсэн нэг тохиолдол батлагдаад байна.

Халдварын тохиолдол бүртгэгдсэн хүмүүсийн 185 хүн нь ойрын хавьтал байна. Харин бусад хүмүүсийн халдварын эх уурхайг тохдорхойлохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийг оршин суух хаягаар нь танилцуулбал:

  • Баянзүрх дүүргийн 5, 11, 15 дугаар хороо,
  • Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо,
  • Баянгол дүүргийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо,
  • ХУДүүргийн 1, 11, 17, 18 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар хороо,
  • Сонгинохайрхан дүүргийн 9, 14, 26 дугаар хороонд байна.

Сүүлийн хоногт 129 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3606 боллоо.  Өнөөдрийн байдлаар нийт 1,407 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,209, хүндэвтэр 180, хүнд 15, нэн хүнд гурван хүн байна. Иймээс иргэн бүр халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахиж байхыг анхааруулж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Өнөөдөр вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжиж байна. 09:00-17:00 цагийн хооронд 50-аас дээш насны иргэд дархлаажуулалтад хамргадана. Манай улс дархлаажуулалтын хуулийн дагуу ямар нэгэн сөрөг нөлдөөгүй нь батлагдсан вакцинд иргэдийг хамруулж байгаа. Иймд вакцин үйлдвэрлэсэн улс орноор ялгаж үзэх шаардлагагүй юм.

Мөн олон нийтийн сүлжээгээр вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүс хөлгүй болох, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж буй тохиолдлын талаар худал мэдээллүүд ихээр тархаж байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.ЭНХСАЙХАН:

-ДЭМБ хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг манай улс албан ёсоор оруулж ирж, иргэдээ дархлаажуулалтад хамруулж байгаа.

Одоогийн байдлаар дэлхийн 161  улс оронд хийж буй тус вакцинаар аль нэг улс оронд ямар нэгэн хүн барсан тохиолдол бүртгэгдээгүй.

Дархлаажуулалт гэдэг нь тодорхой хариу урвалыг биед үзүүлдэг. Энэ нь халуурах, вакцин хийлгэсэн газар улайх, загатнах, өвдөлт орох зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Үүнийг иргэд хариу урвал хүчтэй илэрч байна гэж тусгаж авч болохгүй юм. Энэ бол тодорхой хугацааны дараа арилах хариу шинж тэмдэг. Иймд иргэд та бүхэн буруу, ташаа мэдээллийг түгээхгүй байхыг хүсч байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
16
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж