Казах түмэн гэр гэртээ "Наурыз баяр"-ыг тэмдэглэж байна | News.MN

Казах түмэн гэр гэртээ "Наурыз баяр"-ыг тэмдэглэж байна

Казах түмэн гэр гэртээ "Наурыз баяр"-ыг тэмдэглэж байна

Казах түмэн гэр гэртээ "Наурыз баяр"-ыг тэмдэглэж байна

Өнөөдөр казах ард түмний өвлийг өнтэй давж, урин хавартай золгож буй "Наурыз баяр"  тохиож байна.  Монгол Улсын хүн амын нийт 3.9 хувийг эзэлдэг казах ард түмэн өглөө эртлэн босч, нарандаа сүүний дээж өргөн хүндэтгэдэг аж. Дараа нь гэрийн эзэгтэй нь гэрийнхээ тооныг сүүгээр мялааж, хаалганыхаа босгыг тосоор мялаадаг улалмжлалтай байна.

Үүнээс гадна үндэсний өв, уламжлалаа өвлүүлэн уламжлуулах, олон нийтэд таниулах “Бүргэдийн баяр”-ыг жил бүр зохион байгуулдаг. Covid-19–ийн халдвар хамгаалалтын журам хэрэгжиж байгаатай холбоотойгоор энэ жил “Бүргэдийн баяр-2021”  цуцлагдсан. Гэсэн ч иргэд ёс заншлаа хүндэтгэн гэр, гэртээ нарны баярыг угтаж байна.

Энэхүү баяртай холбоотойгоор Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга казах түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

“Наурыз мейрамы құтты болсын!  Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, Наурыз баярын мэндийг Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа казах түмэндээ дэвшүүлье.

Нэгдсэн үндэстний байгууллага 2010 оны Ерөнхий ассамблейн чуулганаараа “Олон улсын наурыз өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан билээ. Наурыз бол хүн төрөлхтний соёлын өв, уламжлал, соёлын хосгүй цогц юм.

Үндэсний соёл, ёс уламжлалаа өвлөж, хөдөлмөр тэмцлийн гарамгай амжилтаараа Монгол Улсын нэрийг дуурсгасан төрийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, эрдэмтэн мэргэд казахчуудын дундаас олноор төрөн гарсан.

Монгол Улсын төр, түмний үлгэр дуурайл болсон өвөг дээдсийнхээ бахархам түүхийг казах залуучууд маань залгамжлан үргэлжлүүлж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Нийт казах түмэн минь аялгуут домбороо эгшиглүүлж, айтыс дуугаараа түрлэг өргөн, айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөе.

Хөх мөнх тэнгэрийг эзэгнэн эрхшээж, хүчит жигүүртний далавчаар жигүүрлэсэн казах зон олны үйлс үргэлж өөдрөг, мандан бадарч байх болтугай!” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Abdurrahman 2021-03-22 64.119.21.181

Bi islam shashintai Mongol halha hun bna kazak iin niit ahan duusdeeen bayariiin gal haluun mendiig huregyee. Muuhai racist uzeltei bugsuun ch buren buten archij chadahgui buduuleg halha humuusiinheeen umnuus kazakh ah egch duu naraasaan gunee uuchlalt guij bna SubhanAllah.

Avatar

Зочин 2021-03-22 202.21.107.115

САЙХАН БАЯРЛАЖ БОЛНО …НУТАГ ГУЙЖ ОРЖ ИРСНЭЭ БҮҮ МАРТ ДАВРАХГҮЙ ШҮҮ МУУ ХАСГУУД..

Avatar

Зочин 2021-03-22 14.207.43.179

u effin rude c..t

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж