"Ариг банкинд хадгаламж эзэмшигчдийн холбоо" ГҮТББ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ | News.MN

"Ариг банкинд хадгаламж эзэмшигчдийн холбоо" ГҮТББ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ

"Ариг банкинд хадгаламж эзэмшигчдийн холбоо" ГҮТББ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ

"Ариг банкинд хадгаламж эзэмшигчдийн холбоо" ГҮТББ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ

"Ариг банкинд хадгаламж эзэмшигчдийн холбоо" ГҮТББ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ. Учир нь сүүлийн үед МАН-аас УИХ-д сонгогдсон нэр бүхий гишүүд болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар "Ариг" банкийг дээрэмдүүлсэн мэтээр худал мэдээлэл нийгэмд тарааж байгаа тул ийнхүү шаардлага хүргүүлж байна гэсэн байна.

Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА

Шаардлага хүргүүлэх тухай:

“АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО”  ГҮТББ нь  Ариг банкинд хадгаламж эзэмшдэг 10,000 гаруй хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалдаг, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Сүүлийн үед Монгол Ардын намаас Улсын Их Хуралд сонгогдсон нэр бүхий гишүүд болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та Ариг банкийг дээрэмдүүлсэн мэтээр худал мэдээлэл нийгэмд тарааж, Хөгжлийн банкинд болон арилжааны банкуудад нийтдээ 300 тэрбум төгрөгийн өртэй, шүүхээр бусдын олон тэрбум төгрөгийг залилж ял шийтгүүлсэн, банкны хадгаламж эзэмшигчдийн олон тэрбум төгрөгөөр гараа угааж, хувьдаа зээл хэлбэрээр хууль бусаар авсан, ах дүү хамаатан садантайгаа нийлж уг банкийг цөлмөж байгаа Эрэл компанийг үүсгэн байгуулсан Б.Эрдэнэбатын талд илт үйлчилж, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна.

Б.Эрдэнэбат нь Ариг банкийг үүсгэн байгуулснаасаа хойш 20 орчим жилийн хугацаанд ашигтай ажиллуулж чадаагүй, олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллуулж байсан, тус банкны хадгаламж эзэмшигчдийн олон тэрбум төгрөгийг өөрөө болон хамаатан саднуудтайгаа нийлж зээл хэлбэрээр хувьдаа хууль бусаар авсан, уг асуудал нь цагдаагийн байгууллагад хэрэг үүсэн шалгагдаж байгаа, өөрийн хамаатандаа хадгаламж эзэмшигчдийн мөнгөнөөс урамшуулал хэлбэрээр нэг жилд 750 орчим сая төгрөг олгосон, тус банк нь арилжааны банкны наад захын шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй болж, дампуурахад бэлэн болж, Б.Эрдэнэбатын Хөгжлийн банк болон бусад банкнуудаас зээлсэн олон зуун тэрбум төгрөгийн төлбөр хураагдах эрсдэл үүсч, уг банкны 10 мянга гаруй хадгаламж эзэмшигчид  ноцтой хохирол нөхцөл байдал үүссэн.

Иймд, тус банкийг дампууруулах эрсдээс урьдчилан сэргийлж Монгол банкны шалгалт орж, нөхцөлд удирдлага томилж ажиллуулсны үр дүнд банк дампуурах эрсдлээс урьдчилан сэргийлж чадсан. Ариг банкинд тус банкны хувьцаа эзэмшигч “Улаанбаатар импекс” ХХК нийт 53.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд тус банк нь Монгол банкнаас 2016 онд тогтоосон арилжааны банкний дүрмийн сангийн доод хэмжээ 50 тэрбум байх шаардлагыг хангуулж,  тогтвортой ажиллаж байна. Харин Б.Эрдэнэбатын 100 хувь хувьцааг нь  эзэмшдэг “Дэм Санхүүгийн Нэгдэл” ХХК  нь өөрийн оруулах ёстой байсан 9 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөг оруулаагүй,  уг  компанийн Ариг банкний дүрмийн санд оруулсан хөрөнгө оруулалт нийтдээ 16.7 тэрбум төгрөг бөгөөд өнөөдрийг хүртэл Ариг банкны хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та шүүхээр олон тэрбум төгрөг бусдаас залилсан нь тогтоогдож ял шийтгүүлсэн, Ариг банкны хөрөнгө, хадгаламж эзэмшигчдийн 10 гаран тэрбум мөнгийг хувьдаа зээл хэлбэрээр авсан, тус банкийг дампууруулах эрсдэлд  оруулсан Б.Эрдэнэбатын худал үгэнд итгэж, Ариг банкаар улс төр хийж, худал мэдээлэл тараахгүй байхыг танаас хүсч байна.

Уг асуудлыг улстөржүүлж, яллагдагч Б.Эрдэнэбатад үйлчилж, банк болон хадгаламж  эзэмшигч нарыг эрсдэлд оруулсан нөхцөлд  “АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО”  ГҮТББ-ын гишүүдийн зүгээс тэмцлийн хурц хэлбэрт шилжих болохыг үүгээр мэдэгдэж байна.

“АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО”  ГҮТББ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-22 122.201.31.37

Сайн үнэнч сайддаа талархае учир нь энэ ард түмний тархи угаасан чадваргүй банкийг арчаад арилгаад өг. Энэ мэт үйл ажилгаа зогссон дөнгөн данган амьсгалж байгаа банкыг алга болгож үз. Ядарсан ард түмнийг энэ мэт муу банк шиг нэр доор газраас салгаж үз. Тэгвэл ард түмэн талархана

Avatar

Зочин 2021-03-22 192.82.84.30

Наад ерөнхий сайд гээд байгаа хорчин хөдөөний мангар бацаан тархи нь хүрэхгүй ээ кк. Өтлөхдөө
зовлонгоо дийлэхгүй зовноо

Avatar

Zochin 2021-03-22 103.26.194.237

АРИГ Банк ашигтай ажиллаж байсан юм уу? Санхүүгийн тайлангаа ил тавьчих? Тэгээд хүмүүс хэр ажиллаж байсаныг ард түмэн хараад ойлгоно шд. Тэндээс нуугаад байх бизнес байхгүй шд. Сүүлийн 10 жилийн санхүүгийн тайлан дээр чинь бүгд ил тод харагдана.

Avatar

Zochin 2021-03-22 202.126.89.10

Sayahan 1 jil garuin omno Erel kompani mash ih ortei,tus kompaniig ulsin bolgoh heregtei geed yariad bsan daa ES maani,

Avatar

ЗОЧИН 2021-03-22 202.126.89.158

НОМИНГЫН БАЯРСАЙХАН ИХ ДЭЛГҮҮРИЙН ДИЙЛЭНХ ХУВИЙГ ХУВЬЧИЛЖ АВЧИХААД ГАНЦ Ч ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТАРААДАГГҮЙ БАЙЖ АРИГ БАНКЫГ ЛУЙВАРДАЖ АВЧИХДАГ ЮМ БОЛ АШИГ ТАРААЖ ХАРАГДААЧ . ХА ХА ХА .

Avatar

Зочин 2021-03-22 103.26.194.237

Ийм дампуурсан банкнаас ашиг битгий хэл алдагдал байгаа байх. Ажилчид гэсэн хүмүүсийн амьдралын хараач. Өр зээлэнд баригдсан сүлжээгээр гол золгооч байгаа шүү дээ

Avatar

Жагаа 2021-03-22 203.91.115.54

Хүүеээ яагаад ариг банкны талаар олигтой юм бичихээ болъчвоо. Энэ банк зайлуул дээшээ гарахгүй доошоо буухгуйл л банк байсан. Сүүлийн нэг жил бүр сэхэл авахгүй муудчихлаа.

Avatar

Tuuka 2021-03-22 203.91.115.54

Bi negl ym oilgohgvil baina. Bayrsaihan ene dampuursan bankaar yah geed baigaa ym boldoo geedl

Avatar

bat 2021-03-22 192.82.65.182

ereliin erdenebat tun sulhan,gavihgui atlaa horjin gar.kazinochin bolood bur suirsen dee.

Avatar

Зочин 2021-03-22 103.57.93.203

2 Эрдэнэбатыг цээжээрээ хамгаалаад байгаа хүн дээ!!!

Avatar

Zochin 2021-03-22 66.181.169.162

Heviin uil ajillagaa yawuulj bsn bankiig uls turiin zorilgoor oroldood bndaa

Avatar

Зочин 2021-03-22 103.26.194.237

Эрэлын эрдэнэбат банкруугаа орж чадахгүй байсан шдээ захирал нь мөн юмуу. Энэ банк банк ажиллахгүй байгаа шдээ. Ямар сайндаал ажилчид нь амвэй зараад явж байна лээ. Ядаж байхад банк дээрээ шахаад бүр лай болдог юм байна лээ. Амвэй банк бсан

Avatar

ЗОЧИН 2021-03-22 202.126.88.212

Ш . БАЯРСАЙХАН ЭРДЭНЭБАТЫГ ЯАХЛААРАА ГЭР БҮЛЭЭР НЬ ШОРОНД ХОРЬДОГ БИЛЭЭ . САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ . ХЭН НЬ ДЭЭРЭМЧИН БОЛООД БАЙНА АА ?

Avatar

Зочин 2021-03-22 103.26.194.237

Эрэлын эрдэнэбат казиночин байсан монголын баялагаар тоглосон. Банк гэсэн худлаа бага хүү өндөр хадагламж амлсан дампуурсан банк. Энэ л монголд минь гай болж байна. Зайлахд өгөөч аригын тэнэгүүдээ

Avatar

Зочин 2021-03-22 103.26.194.237

Oyunerden zob shvv . olon tvniig huursan teneg malnuudiig bank gesen zvvsen nertein tseberle. Gazriin horstoi tegshil . bank zvvsen hudlaa garuud mongoloor dvvren baina. Zailuul . demjij baina shvv

Avatar

М 2021-03-22 103.57.93.175

ДҮНХҮҮ ОЮУН-ЭРДЭНЭ, ХУДЛАА УЛСТӨРЖИГЧ

Avatar

Зочин 2021-03-22 66.181.165.215

АРИГ Банк ашигтай ажиллаж байсан юм уу? Санхүүгийн тайлангаа ил тавьчих? Тэгээд хүмүүс хэр ажиллаж байсаныг ард түмэн хараад ойлгоно шд. Тэндээс нуугаад байх бизнес байхгүй шд. Сүүлийн 10 жилийн санхүүгийн тайлан дээр чинь бүгд ил тод харагдана.

Avatar

Зочин 2021-03-22 103.26.194.237

Ариг банк санхүү тайлан гаргах битгий хэл үйл ажиллагаа явуулж чадахгүй байхад. Юун тайлан тооцоо. Чадваргүй ажилчидтай банк . бас мэдлэгүй ганц бнк нэртэй хүүлэгчид

Avatar

Иргэн 2021-03-22 64.119.17.210

Arigbank.mn сайт дээр тайлан нь уг нь гардаг юм даа. Энэ зэргийн юм олж үзчихээд дараа нь олон юм ярьцгаасан нь дээр дээ. Харин тэндээс юм ойлгох уу?

Avatar

Зочин 2021-03-22 203.91.115.54

Хаха ингэж бичсэн хүн өөрөөл ойлгоогүй болоодл бичиж байнадаа шааваас өрөвдөлтөй далдага байна. Тиймл сүрхий байсан бол дампуурсанаа жилийн өмнө зарлуулах уу.

0 0
Avatar

Зочин 2021-03-22 203.91.115.54

Хаха ингэж бичсэн хүн өөрөөл ойлгоогүй болоодл бичиж байнадаа шааваас өрөвдөлтөй далдага байна. Тиймл сүрхий байсан бол дампуурсанаа жилийн өмнө зарлуулах уу.

0 0
Avatar

Зочин 2021-03-22 103.26.194.17

Arigaar vilchvvlj bdag malnuud bdag ym baihdaa harbaas dampuursan bank. Bankch gejde sug ym bgadaa

Avatar

Зочин 2021-03-22 202.126.90.131

Оюунэрдэнэ юу ч мэдэхгүй байж эрдэнэбат хэлмэгдсэн гэж хуцаад байсан.хохь нь.

Avatar

Зочин 2021-03-22 202.126.88.40

Ийм энгийн юм ойлгохгүй гөлийсөн гөлөг оюука нямбаатар жонхуу.Эргүү малууд хуцсаар поопорсоор төрд гарсан нь үхэрнүүдийн тавилан юм даа.

Avatar

Зочин 2021-03-22 202.126.88.40

Эрдэнэбат нь шоудах хэрэг гарчээ.Хөгжлийн банкнаас зээлсэн 69 тэрбум,номингоос банкинд нь оруулсан 20 тэрбумийг өгөөд л болох асуудал.Ихэнхийг нь казинод тушаагаад зарим нь гадагшаа нууц дансанд орсон.Зүгээр л цаг хожих шоу.Оюука гөлөгт таарсан шоу.

Avatar

Иргэн 2021-03-22 64.119.17.210

Эрдэнэбат ч тоглоомонд гүн орсон гэж сонссон юм байна

Avatar

Нараа 2021-03-22 103.26.194.237

Оюука гөлөг бол ариг дуусан юм байна. Амвэй нэртэй банк болог . эрэл-ариг- амвэй банк гэж өөрчил

Avatar

Bat 2021-03-22 174.202.70.92

Deeremchid

Avatar

Иргэн 2021-03-22 202.9.46.73

Шунал ихдээд шулам болдог нь үнэн бололтой. Анх Өвөрхангайн Уянга суманд хдт олборлож эхэлж байхад ямар сайхан үэр бүл, ямар сайхан эвдрээгүй залуучууд байлаа. Сүүлдээ мөнгөөр дарга сайд, бүр юу юуч болов. Хараад байхад заавал нэг өөрийн ашиг сонирхолыг унагааж байдаг нь харгддаг байлаа. Авган ааш занч бүр гараад өгсөндөө. Одоо нүгэл нүдээ олж байх шиг санагдлаа.

Avatar

Зочин 2021-03-22 192.82.85.185

Yerunii said ni ch iim hov jivd jijigered orj l baidag.

Avatar

иргэн 2021-03-22 202.131.236.170

Номин холдинг компанийн урт гар ажиллаж байна даа. Номиннгийхон/аав, ээж, 3-н хүү/ дээрэмдэх үйл ажиллагаанд үнэнхүү гаршсан, амташсан байна даа. Улаанбаатар импексийг дампууруулж, нэр төдий болгосон нь өөрсдийн муу эрх ашигаа гүйцэлдүүлэхэд ашиглаж байж, одоо амь тавиад ирэхээрээ Улаабаатар Импэкс гээд орилоод байна даа. Өөрсдиийхөө Номин Холдинг нэрээ нууж байгаа царай нь байх нь.

Avatar

Зочин 2021-03-22 66.181.161.123

Хадгаламжаа татаад л авна биздээ юун хачин мэдэгдэл өгдөг юм. Төмөрхүүгийн үед сайн банк байсан харин ч.

Хэрэв дампуу байсан бод Номин яагаад үхэлдээд, хүн шоронд хийлгэж байж авсын?

Avatar

mgl 2021-03-22 64.119.26.166

Uu huurhii Nomin chini oligarh bolson yum bna.

Avatar

Зочин 2021-03-22 202.21.103.10

ер нь энэ банк яг юу хийдэг юм бэ хүмүүсийг мөнгийг угаагаад ашиг олдог юм бишүү татан буулгавал яасан юм бэ

Avatar

Zochin 2021-03-22 103.26.194.17

Amway bvteegdehvvn hudaldaj abaarai

Avatar

Зочин 2021-03-22 103.26.194.17

За энэ банк нь эрэл байхдаа явцгүй болж. Дарааг ариг гэсэн нэртэй өөрчлөөөд бүр дампуураад тэгээд номингийн баярсайхан гэсэн хүн гуйж хувьцаатай болгож сүйрлээс аврах гэсэн бүр балараад одоо тэгээд хэцүүдсэн хүн үйлчүүлэхгүй болхоор бөөн худлаа реклам яваад нэмэргүй банк болсон даанч явцгүй үйл ажилгаа нь гэж хэнд ч хэрэггүй банк болсон бөлгөө

Avatar

ЗОЧИН 2021-03-22 64.119.22.152

ОДООГИЙН ЕРӨНХИЙ САЙД ПРОКУРОР ШҮҮГЧ АЯТАЙ Л БАЙХ ЮМ. ШҮҮХ ПРОКУРОР МОНГОЛ УЛСАД БАЙХГҮЙ БОЛЧИХСОН ЮМ УУ.

Avatar

Зочин 2021-03-22 103.26.194.17

Энэ банк миний сансанаар жилийн өмнө үйл ажиллагаа нь зогссон шүү дээ ариг гэдэг банк одоо ажилдаг юмуу

Avatar

Зочин 2021-03-22 103.26.194.17

Haha suirsen dampuursan bank shvvdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж