Б.Мөнгөнтуул Хоу Ифаньд хожигдов

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул Хоу Ифаньд хожигдов

“Их тэнгэр” цогцолборт үргэлжилж буй эмэгтэйчүүдийн гран-при тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна. Өчигдөр тэмцээний 10 дахь өргийн тоглолтууд болж, манай шатарчин Б.Мөнгөнтуул БНХАУ-ын Хоу Ифаньтай хараар тоглон, хожигджээ. Ингэснээр Б.Мөнгөнтуул 3.5 оноотой 10-рт эрэмбэлэгдсэн бол тэмцээний хамгийн залуу оролцогч, 16 настай Хоу 7,5 оноотой тэргүүлж байна. Сүүлийн өрөгт манай шатарчин Катарын шатарчин Чжу Ченьтэй тоглох юм. Харин Хоу Ифанийн тухайд хоёрдугаарт эрэмбэлэгдээд буй Болгарын шатарчин Антоанета Стефановатай өнөөдөр сүүлийн өрөгтөө тоглох бөгөөд хожсон нь түрүүлэх юм.

Тэмцээний 10 дахь өргийн дүн:

Шень Ян /БНХАУ/ ½ – ½ Сью Юйхуа /БНХАУ/
Конеру Хампи /Энэтхэг/ 0 – 1 Жао Сьюэ /БНХАУ/
Мэри Себаг /Франц/ 1 – 0 Татьяна Косинцева /ОХУ/
Илдиз Бетул /Турк/ 0 – 1 Антоанета Стефанова /Болгар/
Хоу Ифань /БНХАУ/ 1 – 0 Б.Мөнгөнтуул /Монгол/
Чжу Чень /Катар/ 1 – 0 Майя Чибурданизе /Гүрж/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж