Khan bank шинэчилсэн аппликэйшн: Санхүүгээ удирдахад хялбар бас цэгцтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

Khan bank шинэчилсэн аппликэйшн: Санхүүгээ удирдахад хялбар бас цэгцтэй боллоо

Та тааламжтай өөрчлөлтөд бэлэн үү? Хэрвээ тийм бол ХААН Банк санхүүгийн хэрэгцээг тань улам хялбарчлах шинэчилсэн аппликэйшнээ өнөөдөр танилцуулж байна. Зайнаас санхүүгээ удирдах ухаалаг шийдэл хэчнээн чухал гэдгийг цар тахлын үе бидэнд улам тодорхой болгож өгсөн. Нөгөө талаас, дижитал банкны шилжилтэд Ковид-19 сайн нөлөө үзүүлсэн тухай яриа дэлхий даяар ид өрнөж байна. Дижитал шилжилтийн нэг хэсэг болох уг ажлын үр дүнд харилцагчид гар утсаараа дамжуулан санхүүгээ удирдахад дөхөм болж буйн зэрэгцээ үйлчилгээний боломжууд өргөжжээ.

Үүнээс онцлох 5 шинэчлэлийг танилцуулъя:

1.Гүйлгээ давтах тохиргоо

Тогтмол давтамжтай хийдэг гүйлгээнүүд бидэнд цөөнгүй бий. Тэгвэл гар утасны аппликэйшнээ ашиглаж буй тохиолдолд үүнийг ганцхан товшилтоор шийдэх боломжтой. Мөн өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд нууц үг шаардагдахгүй.

2.Хувааж төлөх үйлчилгээ

Бусдаас мөнгө хүлээж авах, нэхэмжлэх, төлбөр хуваан төлөх үйлчилгээ амархан бас шуурхай боллоо.

3.Өнгөлөг тод харагдац

Аппликэйшн үзэмж нэмсэн нь танд сэргэг мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй.

4.Нэг цонхноос бүх үйлдэл

Өмнө нь интернэт банк, мобайл банк үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд зайлшгүй салбарт очих буюу вэбээр ханддаг байсан бол одоо энэ бүгдийг аппликэйшний тусламжтай шийдэх боломжтой болсон. Мөн цахим банкныхаа аль ч хувилбарт зөвхөн нэг нэвтрэх нэр, нууц үгээр хандаж болно.

5.Гаалийн төлбөр, татвар төлөхөд хялбар

Төрийн үйлчилгээг гар утасны аппликэйшнээрээ дамжуулан нүд ирмэхийн зуур авч, төлбөр тооцоог найдвартай, шуурхай аргаар шийдэх боломжууд цаашид улам бүр нэмэгдэх юм.

Цар тахлын үед гэрээсээ онлайн банк орохыг уриалсаар ирсэн бол өдгөө энэ нь нэгэнт өдөр тутмын хэвшил болж эхэлсэн. Тэгвэл энэ үед найдвартай, ойлгомжтой, аливаа ажлыг хөнгөвчилсөн шийдэл ус агаар мэт чухал нь хэн бүхэнд мэдрэгдэж буй.  ХААН Банкны аппликэйшний шинэчлэлүүдийн гол давуу тал ч энэ. Хэрвээ та  одоо ашиглаж буй өмнөх хувилбарыг илүүд үздэг бол түүнийгээ шинэчилсэн аппликэйшнтэй давхар хэрэглэх боломжтой.

Дээрх шинэчлэл нь дижитал шилжилтийн өргөн цар хүрээтэй ажлын зөвхөн нэг хэсэг бөгөөд дансны мэдэгдэл авах сувгаа удирдах боломж нээлттэй болсноор шимтгэл, хураамжийн дүнгээ харилцагч өөрөө шийдэх зэргээр санхүүгээ хөтлөн явуулж, төлөвлөхөд нь туслах шинэ боломжуудыг цаашид улам бүр нэмэгдүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж