НЭМЭЛТ: 15.30
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2021.03.22/ болж, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийг хэлэлцэн баталлаа. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд нэр дэвшигчийг санал болгох асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс 3 нэр дэвшигч нэрээ татаж, 2 нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явагдав.
Хуралдаанаас нийт шүүгчийн олонхын санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй зарлаж хэлэлцэнэ.
ДЭЭД ШҮҮХЭЭС ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХОЁР ГИШҮҮНИЙГ ӨНӨӨДӨР ТОДРУУЛНА
Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн хуралдаанаар өнөөдөр /2021.03.22/ Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүнийг сонгоно. Тодруулбал, улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон учраас ийнхүү сонгон шалгаруулалт зарласан юм.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн 17 нэр дэвшигчээс Д.Зүмбэрэллхам нэрээ татжээ. Түүний хувьд ОХУ-д мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан аж.
Т.УРАНЦЭЦЭГ, Д.ЭРДЭНЭЧУЛУУН НАРЫН ДУНД ГОЛ ӨРСӨЛДӨӨН БОЛНО
Эрх баригч МАН Шүүхийн тухай багц хуулийн төслийг батлах хүртэл Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрх нь дууссан хоёр гишүүнийг томилоогүй өдий хүрсэн. Жил гаруй хугацааны дараа ийн Шүүхийн хуулийн дагуу Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг албан ёсоор бүртгэсэн юм. Улсын дээд шүүхэд нийт 16 нэр дэвшигчээс өнөөдөр хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлэх зохицуулалттай. Улс төрийн хөшигний ард ч эдгээр Цэцийн гишүүнд хэнийг томилох вэ гэдэг МАН анхаарлаа хандуулж буй.
Бидэнд олдсон мэдээллээр Цэцийн гишүүнд Т.Уранцэцэг, Д.Эрдэнэчулуун нарын дунд гол өрсөлдөөн болж буй гэх. Т.Уранцэцэгийг нь улс төрийн хүрээнийхэн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой их ойр гэж дүгнэдэг. Д.Эрдэнэчулууны хувьд ч гэсэн МАН-тай "ойр" учраас гол өрсөлдөөн тэдний дунд явах болов уу гэсэн таамаг байна. Мөн хуульчдын дунд Ж.Эрдэнэбулган, Д.Зүмбэрэллхам нарыг дэмжиж байгаа гэх мэдээлэл байгаа ч Д.Зүмбэрэллхам нэрээ татсан юм.
Д.БАЯНДҮҮРЭНГ ЕРӨНХИЙЛӨГЧ "ЗҮТГҮҮЛЭВ"
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа гишүүний нөхөр Д.Баяндүүрэн СЕХ-ны ажлын албаны даргаар ажиллаж байсан. Түүнийг энэ удаад Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Ерөнхийлөгч зүтгүүлж буй гэх мэдээлэл бий. Д.Баяндүүрэн нь СЕХ-нд ажиллаж байсан, МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, МУИС-д хууль зүйн ухааны магистр хамгаалсан туршлагатай юм байна.
НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГСААЛТ
1.П.Амаржаргал. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус төгссөн. Япон улсын Нагояагийн их сургуулийн төгсөлтийн дараах хуулийн сургуульд магистр, МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
2.Х.Батчимэг. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан.
3.Д.Баянбилэг. НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг улс төр нийгмийн ухаан, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг арга зүй, зохион байгуулалтын менежер, "Отгонтэнгэр" дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгссөн. Хилийн цэргийн дээд сургуульд магистр хамгаалсан.
4.Д.Баяндүүрэн. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны магистр хамгаалсан.
5.Б.Ганбаатар. МУИС-ийг эрх зүйч, Удирдлагын академийг удирдахуйн ухааны менежер мэргэжлээр тус, тус төгссөн. МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан.
6.Б.Ганзориг. ХААДС-ийг машин механизмын инженер, ОХУ-д Комсомолын дээд сургуулийг социологич, улс төр судлаач, Улс төрийн дээд сургуулийг түүхч-философич, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгссөн. ХААҮИС-д техникийн ухааны магистр хамгаалсан. Эдийн засгийн ухааны доктор цолтой.
7.Г.Гантөмөр. ЗХУ-ын Москва хотын ДЯЯ-ны Академийн тусгай факултетийг хуульч, ОХУ-ын Санкт-Петербург хотын ДЯЯ-ны их сургуулийн аспирантурыг багш мэргэжлээр тус тус төгссөн. ОХУ-ын Санкт-Петербург хотын ДЯЯ-ны их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
8.О.Машбат. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн магистр, АНУ-ын Тэнгисийн цэргийн сургуульд аюулгүй байдал судлалын магистр тус тус хамгаалсан.
9.Л.Мөнхсайхан. ОХУ-ын Волгоград хотод мөрдөн байцаагчийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
10.Ч.Отгонбаяр. ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургуулийг эрх зүйч, Польш улсын Варшавын их сургуулийг хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
11.Д.Солонго. Москвагийн улсын их сургуулийн хууль зүйн факультетийг эрх зүйч, Улс төрийн их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
12.В.Удвал. ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургуулийн хуулийн факультетийг төр эрх зүйн чиглэлээр эрх зүйч, хуульч, Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр.
13.Т.Уранцэцэг. ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийг хуульч мэргэжлээр, Удирдлагын академийг төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт менежер мэргэжлээр тус, тус төгссөн. ОХУ-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
14.Г.Элбэгсайхан. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, ИБУИНВУ-ын Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр хамгаалсан.
15.Ж.Эрдэнэбулган. МУИС-ийн НУФ-ийн хуулийн ангийг зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
16.Д.Эрдэнэчулуун. ЗХУ-ын Эрхүү хотын улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургуульд хууль зүйн магистр хамгаалсан.
Э.БУРАМ
Зочин 2021-03-22 150.129.142.143
Цэцэд орос школтой хуульчид хэрэггүй. Оросууд барууны хандлагаас өөртөө тохируулж орчуулдаг. Их гүрэн тийм байх ёстой байдаг байх. Манайх бол шууд авч хэрэглэх хэрэгтэй. Тиймийн тулд баруунтай харьцах хэлний болон онолын өндөр мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй. Эрдэнэбулган болноо болно.
Зочин 2021-03-22 103.212.119.102
Zuv hunee ner devshuulje amjilt huseey
Зочин 2021-03-22 66.181.176.57
Нэг ч гадаад хэлгүй хүн яаж судалгаа, шинжилгээ хийдэг нь сонин байна. Ер нь гадаад хэлгүй эрдэмтэн, их дээд сургуулийн багш байна гэдэг манай багш нарын бүрэлдхүүн үнэхээр өрөвдөлтэй, ядмаг байна гэсэн үг…
Зочин 2021-03-22 193.36.225.168
Uuru chadah ch ym shig
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ОЛОН ХҮН ӨРСӨЛДҮҮЛСЭН НЭРТЭЙ ДҮР ЭСГЭСЭН ШАЛАГРУУЛАЛТ ХЭРЭГГҮЙ. 2021-03-22 103.26.195.211
Шалгаруулах журмаа өөрчлөх хэрэгтэй. Олон хүн өрсөлдсөн нөхцөлд санал тараад олонхийн санал авах хүн гарахгүй.Энэ тохиолдолд дахин сонгон шалгаруулах биш, хамгийн олон санал авсан 2-3 хүнийг дахин санал хураалгах хувилбар зөв юм..Шүүхийн системд ажиллаж байсан ганц таньдаг хүнээ гаргаад бусдыг нь цөмийг нь унагаалаа. Энэ нь шүүхийнхэн өөрийн хүнээ л нэр дэвшүүлэх вм байна гээд одоо дахин шалруулалтад гаднаас нэрээ дэвшүүлэхгүй. Шүүхийхэн таньдаг хүнээ өрсөлдөгчгүй нэр дэвшүүлэх нөхцөл бүрдлээ.
Зочин 2021-03-22 66.181.178.84
Жинхэнэ Бээжингийн х***а байна даа
Зочин 2021-03-22 193.36.225.168
Uuru muu hujaa ym baij urdhaa hj chadku ym baj dudgui ba medu
Зочин 2021-03-22 202.126.90.50
Естой хогиин нөхөр энэ нэр дэвшвэл. Монголын төриин ноен нуруу хугарчээ
Зочин 2021-03-22 103.212.119.102
are u trash or your IQ is -1000
baba 2021-03-22 66.181.185.97
Эрдэнэбулган цэцэд гологдох биз дээ. Удахгүй зэс нь цухуйхаар хүмүүс ойлгох байхөө.
Зочин 2021-03-22 193.36.225.168
Chi ner devshen ymu
baba 2021-03-22 66.181.185.97
Эрдэнэбулган цэцэд гологдоно доо. Удахгүй зэс нь цухуйх биздээ.
Зочин 2021-03-22 103.26.195.70
мэдэхгүй юм байнаа. нам улс төрчдөөс дэвшүүлж байгаа бол балайгий нь авдаг хулгайч байгаа биз.
Зочин 2021-03-22 103.212.119.102
If you don't know him then why would you judge someone .So stupid and who the hell are u
Зочин 2021-03-22 202.126.88.56
Зөв хүнээ дэвшүүлсэн байна
зочин 2021-03-22 122.201.24.194
Энэ хүн бол хүн эрүүдэн шүүдэг Улсын прокурорын орлогч байсан халзан Эрдэнэбатын хамтрагч нэг хуулийн фирм эзэмшдэг, халзан Эрдэнэбат хуулийн сургуулийн захирлын суудлаа прокурорын орлогч болохдоо шууд түүнд өвлүүлсэн, прокурор болоод маш олон эрүүгийн хэргийг мөнгөөр шийдэж ял завшуулсан, маш олон хүний хөрөнгийг хуулийн аргаар дээрэмдсэн товчхоноор хэлбэл Элбэгдоржийн хонгилын үеийн оцогногч өмгөөлөгч Баасанцогт юм даа. Тэгээд л ойлгочихдоо. Тэгэхлээр маш сайн эрүүгийн багш байгаа биз дээ.
Зочин 2021-03-22 202.21.108.197
bitgii hudlaa yariad bai
Zochin 2021-03-22 45.41.180.124
Saihan hudlaa zalj uguh ymaaa 😂😂 ulger yrij bishdee. Erdenebat, Erdenebulgan bagsh nariig huuliin firm ezemshij baisan tuuhiig, prokuror baisniig n ch medehgui ym bn. Ydahdaa medeegee unshaad hudlaa zalmaar ymdaa 😂
Зочин 2021-03-22 193.36.225.168
Chi hen iin uuruu
zochin 2021-03-22 202.21.108.197
yostoi zuv shiidver bna
Бааст 2021-03-22 66.181.187.40
Маш муу сонголт байна бурхан минь
Зочин 2021-03-22 193.36.225.168
Ur mom is disgraced by borning u
Irgen 2021-03-22 192.82.78.182
Hunii hudulmur, ed hurungiig zawshchihaad, shurag es yarij bgaa humuus tsaan chin bna shuu!!! Uvur Mongol nuhur hyatad, mongolchuudyn hooron zohion bgaguulalttai luiwar hiij ali ali talaas n hurungu zawshih sanaatai huuli, shuuheer yawj (hudlaa shudrag hunii durd orj) mash udaan zamhruulj humuusiig tuilduulj bna. Getel ene yawdalyn uer hudlaa shudragyn durd togolj bgaag harhaar dur gutah um!!! Ern zarim uvur Mongolchuud unheer shaal hudlaa bdag um bna gedgiig oilgoj awsandaa!!! Haramsaltai
Зочин 2021-03-22 103.9.90.100
Багшдаа амжилт хүсье
ИРГЭН 2021-03-22 202.21.127.168
Естой зөв шүү
Зочин 2021-03-22 45.56.183.35
Зөв хүнийг сонгосон байна. Маш олон жил багшилж, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл гаргасан мундаг хуульч.
ЗОЧИН 2021-03-22 202.21.126.30
ДЭЭД ШҮҮХЭД НӨЛӨӨЛӨЛ БАГАСЧ БАС Ч ГЭЖ САЛХИ ОРЖ Л БАЙГАА ЮМ БАЙНА. ДАНДАА ИЙМ БАЙГААРАЙ. ХЭРГЭЭ УНШДАГГҮЙ СУДАЛЖ ТУНГААН ҮЗДЭГГҮЙ ЗАЛХУУ ЯВДАЛ ИЛТ БАЙДГИЙГ БОЛИОРОЙ.
Huurhii 2021-03-22 192.82.78.55
Erdenebulgan shig hun tsetsed ochih gej arai baih uu?
Зочин 2021-03-22 193.36.225.168
Huirhi gua ta uuruu ner devsen ymu
Зочин 2021-03-22 43.242.242.59
Баяндүүрэн нь дээр
Хуульч 2021-03-22 202.21.127.160
Ж.Эрдэнэбулган бол ёстой Цэцийн гишүүн байх шаардлагыг бүрэн хангасан хүн. Хуульчдад хүлээн зөвшөөрөгдсөн зөв хүнээ Дээд шүүх гаргаж ээ!
Зочин 2021-03-22 124.158.81.115
Цагдаагааас хэн ч хэрэггүй
Зочин 2021-03-22 192.82.66.41
Хамгийн зөв сонголт бол Ж.Эрдэнэбулган доктор. Наад гол өрсөлдөөнд орно гээд байгаа хүмүүс чинь ёстой болохгүйгийн цаагуур болохгүй улс байна даа. Зүмбэрэллхам доктор уг нь зөв хүн байна. Хүмүүс ил далд нөлөөлөөгүй байгаа даа нэрээ тат гэж. Өрсөлдвөл ялах л хүний нэг. Очиход ч буруудахгүй хүн.
Зочин 2021-03-22 139.5.217.30
Zymberellham yagaad neree tatchih vaa. Chavgants urnaagaas deer l baij taarna
ИРГЭН 2021-03-22 59.153.114.67
Зүмбэрэллхам гуай уул нь мэдлэг чадвар өндөр хүнш дээ. Яагаад нэрээ татчихав???
baba 2021-03-22 66.181.185.97
Ж.Эрдэнэбулган Цэцийн гишүүнд тэнцэхгүй, чадвар муутай, зөвхөн эрүүгийн өмгөөлөгч.
зочин 2021-03-22 64.119.22.144
ОДОО БАЙГАА ЦЭЦИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ХУУЛЬЧИД МАШ ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭЭР ИРСЭН. ОДОО ТЭГЭЭД МУУ ДЭЭР МУУХАЙ, МУУХАЙ ДЭЭР УЛЦГАР
ГЭДЭГ ШИГ ТЭТГЭВЭРИЙН НАСНЫ ХӨГШЧҮҮЛ ЭСВЭЛ УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНИЙ ХҮРЭЭНИЙ
ХҮМҮҮСЭЭР ДҮҮРГЭЖ ОРХИВОЛ ЦЭЦ ЧИНЬ ЦЭЦ БИШ БОЛНО ГЭДГИЙГ ЭРХБИШ ШАЛ УСАН ТЭНЭГ
АМЬТАД БИШ БОЛ МЭДМЭЭРСЭН ДЭЭ НОЁДУУД.
Зочин 2021-03-22 103.26.193.126
Дотоод яамны сургууль цагдаагийн кадр бэлтгэдэг газар. МУ-ын хуулиар цагдааг хуульч гэж тооцохгүй! нэр дэвшигчид голдуу "сайн дурын уран сайханчид" л байна шүү дээ!!! Ингэтлээ сайн хуульч ховордсон юм уу??? Цэцийн гишүүн дор хаяж академич С.Амарсанаа, С.Нарангэрэл нарын дайтай хүмүүс байх ёстой!!! Туршлагатай, эрдэмтэдээ хөгшин гэлгүй томилбол яадаг юм бэ? АНУ-ын Дээд шүүх (ҮХЦ) гол төлөв 60-аас дээш насныхан байдаг. Хөгшин хүмүүс карьер бодож гуйвж дайвахгүй!!
Зочин 2021-03-22 202.21.104.2
Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн П.Амаржаргал гэдэг хүнийг дэмжиж байна шүү. Шударга залуу харагдаад байдаг.
новшнууд юм даа 2021-03-22 66.181.182.218
энэ нэрээ дэвшүүлж бгаа этгээдүүд бүгд л сургуули соёл төгссөн ни үнэн юм бол мэдлэг чадвар боловсролтой юм бол өөрийн гэсэн санаа бодол хүсэл зорилгоо нэгтгэж улс монголоо аварч хамгаалахын тулд нэгдэж энэ олгархи хөрөнгөтөний дэглэмийг устгаж өөрчилөх сэтгэл зүрх алга уу.та нар хойч үе үр хүүхэдээ ийм бохир заваан авилгажсан ялзарсан шүүх,дампуу улс оронд ажиллаж амидрах хүсэлтэй бгаа юм бол ичээсэй билээ.ичих булчирхай алга уу.н**ш
Зочин 2021-03-22 193.36.225.168
Hey just wanna let u know that ur worser than a piece of shit okay! U cant even wipe ur ass
Зочин 2021-03-22 202.21.103.10
ер нь одоогийн цаг үе нь 3 дагч орны хууль болон олон улсын тэр тусмаа хүний эрхийг жинхэнэ утгаар авч үздэг улстөрчдэггүй орны хуулийг хуулбарлах биш өөрийн орны нийгэм биш нийхэмдээ оруулж судалж үздэг тийм л хүмүүс хэрэгтэй. Гэхдээ одоо бол ард иргэд их л итгэл муутай байгаа хэн ч байсан ялгаагүй гэж үзэж байгаа надтай санал нийлж байгаа байх
Зочин 2021-03-22 202.126.90.52
Зүмбэрэллхам нь уг нь нөлөөнд барагтай бол автахааргүй нуруутай хүн байсан юм даа
Нараа 2021-03-22 202.9.40.249
Амаржаргал нь боломж ийн юм байна.мэдлэг боловсрол туршлагаараа
ссма 2021-03-22 64.119.26.193
Орос школтой нөхдүүдийг ер нь бол өндөр албан тушаалд томилохоо болих хэрэгтэй.
Зочин 2021-03-22 202.70.44.46
Энэ улс орныг өдий зэрэгтэй болгосон хүмүүс чинь орост сургууль төгссөн сэхээтнүүд юм шүү дээ. Одоо цөөрсөн дөө. Ихэнх нь баруунд, америкт, хятадад сургууль төгссөн гэх нөхөд л байна даа
Зочин 2021-03-22 202.126.89.64
Odoo ch Orosiin shkoloor hol yavahgvi bolson shvv dee !
Зочин 2021-03-22 103.212.119.101
Зочин Амаржаргал тохирох хүн