Ньюс хөтөч: "Хүн-эх дэлхий-сансрын уудам" үзэсгэлэн нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Хүн-эх дэлхий-сансрын уудам" үзэсгэлэн нээнэ

Ньюс хөтөч: "Хүн-эх дэлхий-сансрын уудам" үзэсгэлэн нээнэ

11:00 цагт 

Эрүүл мэндийн яамны Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийнэ.

11:10 цагт

Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний болон Зөвлөлт-Монголын сансарын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан 《 Хүн-эх дэлхий-сансрын уудам》 сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр болно. Мэргэжлийн байгууллагын зөвлөмж, үнэлгээг үндэслэн нийслэл хотноо бэлэн байдлын гуравдугаар түвшинд шилжсэн байгаатай холбогдуулан Улаанбаатар дахь “Русский Дом” (хуучнаар ОШУСТ)-д болох ёслолын үйл ажиллагаанд ЗӨВХӨН дараах хүндэт зочид оролцож ёслол төгөлдөр тууз хайчилна.

15:00-15:20 цагт

“НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ХҮНДЭТ ИРГЭН”, “ХАНГАРДИ” ОДОН ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ:
“Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр өргөмжлөх тухай тогтоолыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба танилцуулж, Монгол улсын сансрын нисэгч, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, ЗХУ-ын Баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаад “Нийслэл Улаанбаатар хотын Хүндэт иргэн”-ий тэмдгийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардуулна.
15:12-15:15 цагт 
Монгол хүн сансарт ниссэн өдөр төрсөн Монгол Улсын 172 иргэнээс 62 нь нийслэл хотноо ажиллаж, амьдарч буй. Тэдгээрийн төлөөлөл 5 иргэнд нийслэлийн НИТХ-аас хүндэтгэл үзүүлнэ.
15:25 -15:45 цагт 
ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ
16: 00-17:30
《 ХҮН-ЭХ ДЭЛХИЙ-САНСРЫН УУДАМ》 СЭДЭВТ ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ
Үйл ажиллагааны үеэр Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлж Владимир Путиний зарлигаар Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, сансарын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулна
Мөн ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков цахимаар мэндчилгээ дэвшүүлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж