"Нарантуул" зах тэг зогсолт хийж, наймаачид эргэлтийн мөнгөгүй болжээ | News.MN

"Нарантуул" зах тэг зогсолт хийж, наймаачид эргэлтийн мөнгөгүй болжээ

"Нарантуул" зах тэг зогсолт хийж, наймаачид эргэлтийн мөнгөгүй болжээ

"Нарантуул" зах тэг зогсолт хийж, наймаачид эргэлтийн мөнгөгүй болжээ

Хот хөдөөгийнх гэлтгүй бүгд л үнэ хямдыг нь бодож “Нарантуул” захаар үйлчлүүлдэг. Тиймээс өнгөрсөн Баасан гаригт /2021.03.19/ тус захад очиж, иргэдийн худалдан авалт  болон наймаачдын ашиг орлого хэр байгаа талаар сурвалжиллаа.

Үдийн 16:00 цаг.  Ихэнхдээ хөл гишгэх зайгүй шахам хүмүүс бужигнацгааж байдаг их хөлийн газар мөн үү гэлтэй байлаа. Учир нь түм түжигнэж, бум бужигнасан энэ газрыг зорин ирэх хүний тоо сүүлийн үед эрс багассан байна. Иргэд Covid-19 халдварын улмаас  олны хөлийн газраар үйлчлүүлэхээс татгалзах болсон ч нөгөөтэйгүүр тэдний худалдан авах чадвар мууджээ.

 Уулзсан наймаачид бүр най­маа муу, гүйл­гээгүй байгаа тухай ярьж "Юун ашиг манатай. Ур­даас авсан үнээ олж авч чадах нь уу" хэмээн бу­химдацгааж байв.

Уг нь  урьд жилүүдэд  наймаачид хоорондоо ярих байтугай, хоол цайгаа ч уух завгүй наймаа хийдэг байж.  Харин энэ жил наймаачид хоёр, гурваараа хөзөр тоглонгоо цаг нөхцөөж суугаа харагдав.

Лангуу бүрт зарагдахгүй, борлогдохгүй өвлийн гутал, хувцас битүү. Хөл хорионы улмаас иргэд  гэртээ өвөлжсөн, хоёрдугаарт  улирал нь дууссан болохоор яах ч аргагүй гэх хувь тавилантайгаа эвлэрсэн наймаачид. Тэд “Зарж байгаа үнээс нь 10-20 мянган төгрөг хямдруулаад өгнө шүү” хэмээн хажуугаар зөрөх ганц, нэг хүнийг “панаалдана”.  Гэвч тусыг эс олно. Цөөхөн хэдэн лангуунд хаврын хувцас өрөөстэй. Нийслэлийн 100 мянган өрх энэ захаас амьдралаа залгуулж, Улаанбаатарын хүн амын 60 гаруй хувь нь тус захаар үйлчлүүлдэг гэх албан бус тоо бий.

Хуучин сайхан цагт тус захад хүмүүс оволзож, наймаачид 19:00 цагт ажлаасаа буудаг байсан бол одоо 16:00 цаг болов уу үгүй юу  бараагаа тээшиндээ хийн харихаар зэхдэг болж.

Орлого гэх олигтой зүйлгүй, өвлийн бараа татаад зарж чадаагүй учраас эргэлтийн мөнгөгүй болсноо наймаачид нуугаагүй.

ӨДӨР БҮР ГАНЦ НЭГ БАРАА ЗАРЧИХ БАЙХ ГЭЖ ГОРЬДООД Л ИРЖ БАЙНА

“Нарантуул” захын наймаачин Г.Бадмаа “Эрэлттэй үе нь өнгөрчихсөн болохоор бараа зарагдах нь муу байна. 2020 оны арваннэгдүгээр сард хорио тогтоохоос  өмнө бараагаа татсан. Хүмүүс өвлийн хувцас авдаг ид үед нь хөл хориод бид нам зогссон. Би хувьдаа нэг ч бараа зарж чадаагүй. Одоо  лангуун дээр гаргасан ч авах хүн олдохгүй байна. Тиймээс бүх бараагаа далд хийгээд дараа жил гаргаж ирнэ дээ. Гэхдээ загвар хоцрогдоод, хүнд гологдох вий гэхээс бас айх юм.  Захаар үйлчлүүлэх хүн байхгүй болохоор орлого гэх зүйл ч алга. Иргэдийн санхүү хүндэрч, хувцас худалдаж авахаас илүүтэй хоол хүнсэндээ л олсон хэдэн төгрөгөө зарцуулж байна.  Өдөр бүр ганц нэг бараа зарчих байх гэж горьдоод л ирж байна” гэлээ.

Тус захад ихэвчлэн хөдөө орон нутгийн иргэд болон оюутан залуус орлого оруулдаг гэнэ.  Гэтэл  халдварын улмаас хичээл сургууль ороогүй, хөдөө орон нутагт ч хязгаарлалт тогтоосон учраас “Нарантуул” зах тэг зогсолт хийжээ. Хөдөө орон нутгийн зам нээгдэж  иргэдийн урсгал нэмэгдэхээр л орлого гайгүй болно гэдэгт наймаачид найдаж сууна. Засгийн газар банкны зээлийг долдугаар сар хүртэл хойшлуулсан учраас наймаачид  зээл төлөлтийн асуудалгүй байгаа ч хаврын хувцас татах эргэлтийн мөнгөгүй баларч байгаагаа бидэнд учирласан юм. Наймаачид дунд 4-8 өдөрт ганц ч бараа зараагүй орлогогүй өнжсөн олон хүн байв. Үүнээс харахад иргэд илүүдэл хэрэглээнээс татгалзаж хэмнэлтийн горимд шилжих хандлагатай болжээ.

“Нарантуул” захын наймаачдын 70 гаруй хувь нь Хятадаас бараагаа татдаг.

Хилийн хорио тогтоосноос улбаалан наймаачид өөрсдийн биеэр бараа таваараа сонгох, хэмжээ чанарт хяналт тавих боломжгүй болсон учраас чанаргүй бараа нийлүүлэгдэх, цаанаас нь өндөр үнэ тогтоох,  тээвэрлэлтийн хугацаа алдагдах зэрэг асуудал ч үүсэх болжээ.

Хятад улсын хувьд зөвхөн өөрийн улсын “Синофарм” вакциныг хийлгэсэн гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлнэ хэмээн мэдэгдсэн. Тиймээс наймаачид өөрсдийн биеэр  бараагаа сонгохын тулд Хятадын вакцин хийлгэх сонирхолтой байна.

ЭРГЭЛТИЙН МӨНГӨГҮЙ БОЛСОН УЧРААС ХАВАР, ЗУНЫ БАРААГ ТАТАЖ ЧАДАХГҮЙ

Гутлын тасгийн наймаачин Г.Баяраа “Одоогийн байдлаар ганц  ч гутал зараагүй байна. Ерөнхийдөө гутал авах хүндээ ашиг харахгүйгээр бараг үндсэн үнээр нь зарж байна” гээд өвлийн урт түрийтэй уулын гутал харуулаад “Энэ гуталны үндсэн үнэ нь 25 мянган төгрөг. Үндсэн үнэ дээр нь 10 мянган төгрөг нэмж  зардаг байсан. Одоо бараг үндсэн үнээр нь ав гэсэн ч авах хүн алга. Хөдөө орон нутгийн иргэдийн хөдөлгөөн хязгаарлагдсан учраас ямар ч орлого алга. Өмнө нь орон нутагт наймаа эрхэлдэг хүмүүс бөөндөж авдаг байсан. “Нарантуул” захад наймаачдаас өөр хүн байхгүй болж дээ. Энэ захаас би арав гаруй жил амьдралаа залгуулахдаа ийм хүнгүй эзгүйрч байхыг анх удаагаа л  харж байна. Өмнө нь тохиолдож байгаагүй гамшгийн  нөхцөл байдал эдийн засгийг хямралын ангал руу чирж байна.  Бид өглөө ирж бараагаа өрж, орой хураадаг л ажилтай болчихсон. Ямар ч эргэлтийн мөнгөгүй болсон учраас хавар, зуны барааг татаж чадахгүй. Уг нь халдвар гарахаас өмнө өдөрт арав гаруй гутал зардаг байлаа” гэлээ.

 ГЭРТЭЭ СУУЧИХВАЛ АР ГЭРИЙН АМЬДРАЛ БҮР Л ДОРДОНО

Бэлэн хувцасны наймаачин “Өнгөрсөн 2020  оны арваннэгдүгээр сараас хойш хөл хорионы улмаас бид өвөлжингөө гэртээ байлаа. Тэр хооронд ихэнх үйлдвэр ААН-үүд ажилчдаа цомхотгосон байна. “Нарантуул” захын хамгийн хямдхан бараа зардаг газар хүртэл ашиггүй байна. Хүмүүсийн өдрийн бодол шөнийн зүүд нь зөвхөн хүнсээ л авах болчхоод байна. Ойрын өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 100-аас буухаа больсон учраас хүн бүр айдастай байгаа. Гэхдээ хатуу хөл хорио тогтоогоод бид гэртээ суучихвал ар гэрийн амьдрал бүр л  дордоно” гэдгийг ч дурдав.

ХӨЛ ХОРИО СУЛРУУЛСНААС ХОЙШ ХӨДӨӨ АЖ АХУЙ, УУЛ УУРХАЙН САЛБАР ХАМГИЙН ЭХЭНД СЭРГЭСЭН

Судлаач, эдийн засагч  Г.Батзориг “Төсвийн орлого 13 хувиар буурч зардал нь 22 хувиар өссөн. Зардлын  70 хувь нь гуравхан зүйлд зарцуулагдаж байгаа.  Тухайлбал, 39 хувь нь халамж, 20 хувь нь төсвийн хөрөнгө оруулалт буюу барилга байгууламж, 11 хувь нь зээлийн  төлбөр. Төсвийн орлого буурч, зардал нь өсчихөөр төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцэж байна.  Энэ нь Монгол Улс жилд  бүтээж байгаа баялагийн 12 хувьтай тэнцэхүйц алдагдалд  орсон  гэсэн үг.

Хөл хорио сулруулснаас хойш хөдөө аж ахуй, уул уурхайн салбар хамгийн эхэнд сэргэсэн.  Дотоодод халдвар буурахгүй байгаатай холбоотойгоор бусад салбаруудад 2021 оны гуравдугаар улирлаас эдийн засгийн сэргэлт эхлэх төлөвтэй байна.  Хамгийн удаан сэргэх салбар нь зочид буудал, дотоодын аялал жуулчлал, агаарын тээвэр юм.

Олон улсын судлаачид дотоодын шинжээчид эдийн засгийг  4-7 хувийн өсөлттэй байх тооцоог гаргасан. Гэхдээ энэ  нь 2020 онд алдсан шархаа нөхөх эсэх, 2019 оны түвшинд хүрч чадах уу  гэдэгт хариулт өгөх жил байх болно.  Цаашлаад зээлийн эрэлт бага, зээлийн чанар муудах эрсдэлтэй байна. Хэдийгээр эрсдэлтэй эдийн засгийг хөлдөөсөн ч хавар гэсэхэд эрсдэл нь  хэвээр. Энэ оны долдугаар сард зээлийн ангилал хуучин хэвэндээ ороход санхүүгийн салбарт зээлийн эрсдэл үүсэхээр хүлээгдэж байна. Үүнээс гадна Банкны салбарын реформ нь эдийн засгийн маш эгзэгтэй үед хийгдэж байна. Ялангуяа цар тахлын нөлөөнд зээлийн багцийн 40 хувь асуудалтай байгаа түүнчлэн хөтөлбөрийн зээлүүд ашигт ажиллагаанд асуудал үүсгэх гэх мэтээр хүнд үед реформ хийгдэж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэр 2021-03-22 202.126.89.172

Юун зах орох. Хоол ундаа яая даа гэж байнаа.

Avatar

зочин 2021-03-22 66.181.161.83

сонголт сайтай чанартай .чанаргүй олон бараа байгаа ажил хийж амьдарч байгаа хүмүүсийг яагаад доромжлоод байгаа юм бэ

Avatar

зочин 2021-03-22 66.181.161.83

лангуу ажиллуулдаг хүмүүс ..бүгд ийм л байна даа

Avatar

ZOCHIN 2021-03-22 202.179.24.119

Hytdiin zarts baihaa bolij uildverlegch boloe gej olon hun bodson baihaa

Avatar

Зочин 2021-03-22 59.153.85.78

Ажил хийх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-03-22 202.126.88.136

хохинээ юм үйлдвэрлэж чаддаггүй нь гай ш дээ дээр интернет худалдаагаа хөгжүүлээгүй нь гай хохинээ

Avatar

Зочин 2021-03-22 192.82.83.72

Одоо үйлдвэрлэгч орон бол гээд Бурхан шаардаад байна. Чадахгүй бол тэгээд байгалийн шалгаралаараа устаад үгүй болцгоо.

Avatar

Зочин 2021-03-22 193.6.168.219

Энэ МАН, АН хоёрт ямар хүмүүс санал өгөөд байдын бол. Бүр харах юмсан. Эдийн засгийн наад захын ойлголт ч мэдэхгүй нөхдүүд гарчаад нээрээ бодлого явуулах гэж алж өгөх юмаа. Тэр ШУА-ууд бол үнэндээ хэцүү, яамдууд ч гэсэн. Ингэж байхаар хувьчилвал яаасын. Өөрсдөө зохицуулж чадахгүй бол ядахдаа наад захаасаа ашиг олох гэсэн хүмүүст нь хувьчлаад бүр тэр чигт нь ил болговол яасын чимээгүй ардуур татвар төлөгчдийн мөнгөнөөс хороогоод байхаар.

Avatar

Зочин 2021-03-22 64.119.27.85

Нарантуулын наймаачид хамгийн хямд зардаг шүү Бараа нь чанартай Олон хүн хоолоо олж иддэг газар даа Энд муулж байгаа гарууд өөрсдөө ичихгүй лангуу ажиллуулдаг хүмүүс бгаа даа ккк

Avatar

Зочин 2021-03-22 66.181.179.109

Цаг сайхан байхад Нарантуулийн маймаачид нэг юмны үнийг 3-4 асуулгаж байж хариулдаг үзэе харая гэвэл өө яаасан залхуутай юм бэ гэсэн байдлаар харьцдаг бсан даа гэхдээ бүгдээрээ биш шүү хааяа очихоор тийм хүнтэй нь таараад бсийм болов уу да

Avatar

Зочин 2021-03-22 64.119.18.15

Ee yag duugarch ugdggui lablaad asuuhaar buruu haraad suuchihdg svvldee chmd zarah ni albuu gj abdg bsan da ter shan tsag bj odoo guigaad bdg blson yum shig l

Avatar

Панзчид 2021-03-22 66.181.161.83

Хятадын үйлдвэрүүдийг дэмжиж барааг нь зарж өгдөг панзчид. Татвар төлдөггүй, баялаг бүтээдэггүй. Тэгсэн мөртлөө сургууль, цэцэрлэг, эмнэлгээр үнэгүй үйлчлүүлнэ.

Avatar

Үнэн 2021-03-22 66.181.161.29

Баян нь баян ядуу нь ядуу шдээ. Бага бараа зардаг ядарсан хүмүүс зөндөө бий, хагартлаа баяжцан нь ч биЙ. Бүр хаах нь хаашаа юм энэ өвчнөөр дадимдуулаад сайхансамбуу новшоор харин орчныг нь өөд нь татуулах хэрэгтэй бгаам даа. Хамгийн бохир заваан газар даа. Өвгөнтийхний үүр, ялгадасаар дүүрэн. Тэнд бхгүй юмгэж юу ч бхгүй. Кармааны хулгайчаас авахуулаад янз бүрийн гарууд тэндээс хоолоо зогооно. Наймаачид нь бүдүүлэг заваан, бөөнөөрөө овоорчоод хөөрхөн охид хүүхнүүд явбал орилж хашхирна, б**с бөөр

Avatar

зочин2021 2021-03-22 103.10.22.114

Олон жил наймаа хийж байгаа хүмүүст хураасан мөнгө байгаа, одоо наад мөнгөөрөө үйлдвэрлэлийн төхөөрөмж авчирч бараа таваар үйлдвэрлээд зардаг болооч дээ.

Avatar

Болороо 2021-03-22 192.82.77.36

Үйлдвэрлэгч болгох хэрэгтэй хүний чанар муутай хийсэн юм авчраад бас их зантай авбал ав авахгүй бол өөр хүнээс ав гэж хариц даг жаахан мөнгөтай болохоороодээгүүр зантай болсон хийж сурах хэрэгтэй

Avatar

irgen 2021-03-22 202.55.188.41

Eserguu Otgonbayriin uil ajillagaa yduurald nuleelj bga shuu.Nehmel .suljmel buteegdjuunee baga ch gesen gargaj bbal 1 hunii amidral ch shan bh bsan.UiH deer denduu buurlej emeerch bga n gutamshig.1 sayaa egeh estoi.Dulaan tsahilgaan tegleh buruu bsan

Avatar

Зочин 2021-03-22 202.9.40.22

цахилгаан дулаан тэглэх ч буруу явагдах нь явагдсаан томчуул өөрсөндөө зориулж гаргасан шиийдвэр 2-5 байртай дээр нь хаустай нөхөд сард хэдэн зуун мянга саяар нь тэглүүлээд борчуул нь 30-50 мянгаар зарим нь бүүр 0 тэглэлтэд хамрагдаж энэ тэр улсаас идэх аргаа гүй ээ мөн сайн олно шүү

Avatar

зочин 2021-03-22 64.119.25.175

хүмүүсийн цалин, тэтгэвэр жаахан нэмэгдэв үү гүй юу шууд л хамаг юмныхаа үнийг нэмж хөөрөгдөөд, очиж юм худалдаж авдаг буурай хэдийгээ сөхрүүлдэг наймаачид энд байдаг. монголчуудаа илүү цалин авахуулах сонирхолгүй ядуу байлгаж, өөрсдөө баяжих дуртай хүмүүс шдээ энэ нарантуулыхан. юмыг чинь худалдаж авах хүн байхгүй болчихвол ямар байдгыг мэдэр.

Avatar

Зочин 2021-03-22 66.181.179.210

Odoo haagdah bolsoon…zohion baiguulaltaa ers shinchleh tsag ni bolson…aliin bolgon iim hotsrogdson buduuleg bh yum be?!

Avatar

Зочин 2021-03-22 122.201.31.9

Бараан дээрээ үнэ нэмж зардаг захын сэтгэлгээнээс гарч нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох юмсан.

Avatar

Зочин 2021-03-22 64.119.23.39

Дэлгvvрийн барааг хамгийн хямд зардаг газар Нарантуул. Чанартай, орчин vеийн загвартай емд, цамц, куртка Нарантуулаас олныг авсан, олон жил емсеж байна.

Avatar

Зочин 2021-03-22 64.119.23.39

Нарантуул захад хаа очиж ямар ч коронавирус байхгvй, огт гараагvй. Нарантуулаар vйлчлvvлдэг.

Avatar

Зочин 2021-03-22 203.91.112.133

Хамгийн хямд газар бишээ, Импортлогчдоос хямд аваад нэмж зардаг газар.Бас бүгдээрээ эгнэж зогсчихоод нэг төрлийн барааг өөр өөр үнээр зардаг газар. Энэ газар байхгүй боллоо гэхэд наймаачид нь өөр арга олоод л амьдарчихна. Дэвшилт гардаггүй газар. Ингээд байгаад байвал байгаад л байна. юу ч өөрчлөгдөхгүй.Тиймээс боломж гарсан дээр хаагдсан нь дээр.Өвлийн хүйтэнд эрүүл мэндээрээ хохироод хэн нь ч баяжихгүй. Батсамбуу, Сайхан самбуу хоёр л баяжина. Хувцас бол дэлгүүрүүд болон онлайнаар авах нь хам

Avatar

дорж 2021-03-22 103.57.95.37

хаа хаа маш бүдүүлэг хүмүүс нь соёлгүй маш бүдүүлэг халдвар тарах өндөр магадалтай шүү

Avatar

цэцэгмаа 2021-03-22 103.57.95.37

нарантуулын хүмүүс маш бүдүүлэг шүлс нусаа цэрээ хаяаад олуулаа бөөгнөрч хов яриад л зогсож байгаа юм чинь яааж өвчин авахгүй байхав дээ маш бохир ухамсар муутай аргагүй л малын хотноос ирсэн хүмүүс байдаг юм шигээ хөдөө хээр байгаа юм шиг л зогсож байдаг юм бна лээ сайхансамбуу энэ хүмүүсдээ соёл сургаачээ өөрөө бас соёл тиймхэн болхоор захын хүмүүс нь адилхан юм шигээ соёл сурга маш бүдүүлэг

Avatar

Зочин 2021-03-22 122.201.31.203

Narantuul bol ynendee delguuruudees hamaagui unetei zardag gazar shdee. Zah geheeree hyamd baina gej boddog humuus gegeereh boltugai. Odoo yum damlan zardag bish uildverledeg ajil hiitsgee.

Avatar

??? 2021-03-22 103.212.116.114

ГОЛ МӨРИЙН ОНОЛ:

Avatar

Зочин 2021-03-22 202.21.113.238

Сонгосон НАМ даа баярлалаа гэж. Чөлөөт зах зээлгүй ХҮҮК зээлтэй монголын төлөө

Avatar

Зочин 2021-03-22 192.82.89.87

хуурандаа гээд хэлээд байхад кк

Avatar

??? 2021-03-22 103.212.116.114

– МУҮХ хэлэлцэх үед 6.2 –н заалтыг АРД ИРГЭДИЙН гэж засахыг сануулсандаа. Гадны мэдэлд их л газар байх шиг.
– ГАЗАРЫГ -хувьчлахгүй. Газрын төлөөх тэмцлийг зогсоож. Төрийн хамгаалалтанд Монгол хүн бүр газар нутгаа үе, удмаараа эзэмших гэрээтэй байж, хуулийн хүрээнд ашиглах, хамгаалах эрхтэйг хуульчлахыг сануулсандаа.
– АГААРЫГ – хувьчлахгүй. Хар ханиадны үед Төрт-улс МИАТ –тай байснаар ард иргэддээ тусаллаа.

Avatar

Зочин 2021-03-22 66.181.161.11

Хохь нь үхсэнээ хийж үнээ хэд дахин нугалж зардгийн дэлгүүрүүд та нараас хямд зардаг болсон цаг. Цаг үеэ мэдэрч чаддаггүй зарагдсан бол бандан тас хохь нь гэдэг хүмүүс одоо өөрсдөө хохь нь болжээ. Авахгүй бол яах гэж асуудын гээд загнаад байдаг хүмүүс одоо хохь чинь хохь чинь

Avatar

Зочин 2021-03-22 202.126.90.39

Сүүлийн 30 жил монголчуудыг ажилгүй, мэдлэггүй байлгах төлөвлөгөө хэрэгжсэн шүү дээ. Мэдлэгтэй, боловсролтой нь үүний эсрэг тэмцэх байтал улстөрчид гэх хувийн эрх ашгаа нэгт тавьдаг нөхдүүдтэй хамтарч луйвар хийсэн бөлгөө.

Avatar

??? 2021-03-22 103.212.116.114

– Төмрийн үйлдвэр, Цахилгаан станцууд, Цирк гэх мэт – хувьчлахгүй. Худалдаад авсан хүн буруугүй. Төлбөрт нь тохирсон төлбөр, байгууламжуудыг санал болговол зүйтэй л юм.
– Улсын болон хувийн уул, уурхайнууд, үйлдвэрлэл хувьцаат компаниудын хувьцааг нийгмийн даатгалтайгаа холбож тэтгэвэрт гарагсдадаа хүртээх нь зөв гэсэн.
– Өрхийн 10 –тын тогтолцоо хар ханиадны үед чухал байв.

Avatar

??? 2021-03-22 103.212.116.114

Шүүх, Прокурор, АТГ –г Ард түмний гарт:

– Хэн ч хариуцахгүй болж байгаа Шүүх, Прокурор, АТГ ард түмний мэдэлд байх цаг нь болсон. Сонголтыг 1. Мэргэжилтэнүүд 2. Ард иргэдийн саналыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ н түшээд УИХ –раа сонгох, буцаан татахыг хэлэлцэж сонгуулийг 6 жилд нэг удаа зохион байгуулах нь зөв байх.

Avatar

??? 2021-03-22 103.212.116.114

Тагнуулын алба, Татварын алба Ерөнхийлөгчийн мэдэлд:

– Суурин амьдрал хяналтгүйгээр урагшилна гэж байхгүй. Халуун, нялуун, шулуун дайны аюул байнга заналхийлж байна. Тагнуулын алба, Татварын албыг Ерөнхийлөгчийн мэдэлд өгснөөр гүйцэтгэх Засаглалтай холилдож явах хяналтгүй Төрт-улс хяналттай болно.

Avatar

сэсээр 2021-03-22 103.9.90.130

3-6 дугаар сард борлуулалт муу байдаг. Энэ жил илүү их нэрвэгдэж байгаа. Иймд Эрсдэл даах хөрөнгө хураах хэрэгтэй болжээ.

Avatar

Зочин 2021-03-22 59.153.113.74

Сайхансамбуу түрээсээ тэглэсэн биз?

Avatar

Zochin 2021-03-22 64.119.21.161

Удахгуй Парламент наймаачидын барааг зудалдаж авах хууль санаачлах байх яанаа

Avatar

??? 2021-03-22 139.5.219.154

Сангийн яамны ШИЛЭН ДАНС:

– Сангийн яамны орлого, зарлага УИХ –н түшээддээ ил тод байж ШИЛЭН ДАНС -ны хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй л байна.

Avatar

??? 2021-03-22 139.5.219.154

4 БҮСИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ:

3. Эрдэнэт хот – Монголын Уул уурхайн үзэсгэлэн, Их, дээд, дунд сургуулиудыг төвлөрүүлж, Монголын болоод олон улсын сургалт, хурал зохион байгуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх
4. Өндөр хаан хот – Монголын цэрэгийн спортын их наадмыг жил бүр зохион байгуулж, Монгол эртний болоод Хүннү, Их Монгол улсын цэрэгийн түүхэн музей байгуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх

Avatar

??? 2021-03-22 139.5.219.154

4 БҮСИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ:

1. Ховд хот – Монгол угсаатны их наадмыг жил бүр зохион байгуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх.
2. Мандалговь хот – Монголын Палентеологийн музей байгуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх.

Avatar

??? 2021-03-22 139.5.219.154

Мэргэжлийн боловсролын сургууль:
– 16 – 18 настнуудаа 1-4 жилийн хугацаатай Мэргэжлийн боловсролын сургуульд хамруулж залуучууд бүрийг мэргэжилтэй болгох нь зөв байх. Ялангуяа халамжийн төвүүдийн 16-18 охид, хөвгүүдэд энэ хууль хэрэгжих ёстой. \Халамжийн 1000 төв байдаг байхаа\.

Avatar

??? 2021-03-22 139.5.219.154

Аж ахуй, Аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгал:
– Өнгөрсөн дөрвөн жил Засаг цаг, Засах цаг уриатай байлаа.
– Энэ дөрвөн жил АЖ АХУЙ, АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУВЬСГАЛ- н цаг үе билээ.

Avatar

??? 2021-03-22 139.5.219.154

ХҮЧЭЭ НЭГТГЭЦГЭЭЕ. ЁС ЗҮЙТЭЙ, ЭРХ ЗҮЙТ ТӨРТ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЦГЭЭЕ.

Avatar

иргзн 2021-03-22 202.179.25.212

МАН ЗГ-ын өнөөхи ЭЗ-аа Сэргээнэ гээд Цар тахалтай тэмцэх ажлаа бүхий л талаар сулруулж энэ Хүнд нөхцлийн Хөл хориогоо хүртэл сулруулж байнаад одоо ЭЗ-г Сэргэх биш Өвчин улам газар өвч Гамшигийн хэмжээнд хүрлээ Улс ЗГ өнөө хэдэн Төг-өө Иргэдийнхээ Эмчилгээнд зарцуулаад л дууслаа юун ЭЗ-г Сэргэх вэ МАН ЗГ Буруу бодлого явуулсны л Балаг гарч байна

Avatar

asdf 2021-03-22 202.21.108.197

ingej baigaa deer ni haachix

Avatar

Иргэн 2021-03-22 59.153.115.105

Татвар төлдөггүй сүрэг. Монгол улсдаа нэг ч төгрөг-татвар төлдөггүй бүлэг л дээ.

Avatar

Зочин 2021-03-22 202.179.21.225

Chamaas mongo avaagui l ium dag!!!!!!!!!!!!!!!!!11

Avatar

Зочин 2021-03-22 150.129.141.74

Yag unen tatwar tologgui ni. Tatwar toloh heregtei. Mani met olj bazaasan umgui ch gesen tatwar tolj l bdg.

Avatar

Зочин 2021-03-22 66.181.176.176

шш хөдөанийхөн оюутнууд байхгүй бол энэ зах худалдааны төвүүд бүгд дампуурна шүү

Avatar

Зочин 2021-03-22 202.179.21.225

chi ooriigoo hen gej bodooov mal aaa supermarket bas endees baraa tatdag shu

Avatar

Зочин 2021-03-22 66.181.161.76

Наад наймаачид чинь хамгийн баян гарууд ш дээ. 2 байр 3 машинтаы гээд л

Avatar

Зочин 2021-03-22 202.126.90.52

Odoo delhii dayaar hudaldaanii salbariin butets uurchilugduj baina.online hudaldaa davamgailah bolson tsag shuu. Barag shuud uildverlegchees hereglegch ruu haritsaj baina. Huduuniihun ch shuud urdaas baraagaa buunduh bolomjtoi bolson tsag

Avatar

Зочин 2021-03-22 103.212.118.73

yag unen, udahgui narantuul muzei bolno

Avatar

Зочин 2021-03-22 150.129.140.67

хөдөөнийхөн үйлчлүүлдэг газар болохоор аргагүй дээ

Avatar

Зочин 2021-03-22 66.181.161.2

Зах замбраагүй хөл хорихоор тэгнэ шд одоо хөл хориуул энүүнээс дор юм болно !!!!

Avatar

монголын эдийн засаг бүр 000 болоосой 2021-03-22 202.126.89.63

Дахин 60 хоног хатуу хөл хориод өвчнөө дарж ав тэр эдийн засаг масаг яахуу сүйрч дмпуурсанч болно эрүүл байвал өлсөж үхсэнч хамаагүй энэ бол манай математикч загварчилалын тооцоо шүү ккк

Avatar

21 2021-03-22 192.82.93.15

ENE UVCHIN HUN BOLGOND HETSUU BAINS

Avatar

Зочин 2021-03-22 122.201.17.98

Бараа үзэх гэхээр хоорондоо хөзөр тоглоод тоодоггүй байсан …

Avatar

Зочин 2021-03-22 192.82.75.246

МАН-ы дарга сэлэм Хvрэлсvхдээ хэлэхгvй юу. Сонгуулиар зах дотроо дагаж ханараад байсан биз дээ

Avatar

Зочин 2021-03-22 202.179.30.6

Ta nar tgd tatvaraa yag tuldug biluu har novshnuudaa 1-ch barimt ugdug yumuu

Avatar

irgen 2021-03-22 66.181.161.40

odoo iim zahyydiig bur musun haaj, uildverleld anhaarah tsag bolson.yum hiij buteedeg ard tumen bolhgui bol yaaj amidrah ve de

Avatar

Иргэг 2021-03-22 66.181.161.54

МАН г сонгохгүй бай Эдийн засаг сүйрсэн Харин МАН нхан зоолсон Төрд ажиллагсад нэртэй авилга ах дүү амраг садангийн уурхайнууд даварсан Тэд Нарантуулаар үйлчлүүлж явах биш .Хууль хүчнийхэн цалин нь 5 сая болж .Мэдээж дөнгөж ажилд орсон эсвэл бага тушаалын нэгний цалинг шоу болгож хардаа ердөө 1 сая ч хүрэхгүй гэх боловч дарга нар нь 5 саяас буухгүй Тэтгэвэр нь 2.5 сая болсонТэд үргэлж МАН г хамгаалж зүтгэнэ Шударга юу иргэдээ Сонгоод байх уу АН н өвгөчүүлийг сонс сонго гээгүй шүү

Avatar

Зочин 2021-03-22 64.119.25.88

Hohi ni muusain shulaachinguud

Avatar

Нийслэл хүү 2021-03-22 202.131.236.170

БЗД-ийн 14-р хороонд ордог энэ хэсэгт коронавирус тээгч нар удаан хугацаанд айчилж байгаа тул хаах нь зөв..

Avatar

Зочин 2021-03-22 202.126.90.133

Шааж байгаан хамгийн баян гарууд наана чинь л байдагшдээ урдаас авсан бараагаа 3 нугалаж зардаг хүмүүс ийм амархан эргэлтийн хөрөнгөгүй боллоо юу

Avatar

Зочин 2021-03-22 64.119.22.152

ЕРӨНХИЙ САЙД ПОПРООД ЯВААД БАЙСАН. ЮУ ШИЙДЭВ. ЮУ Ч ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ. АХИЖ НАРАН ТУУЛ ЦААДАХ ЧИНЬ ЗҮГЛЭХГҮЙ БИЗ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж