“Minegolia” эмзэг байна | News.MN

“Minegolia” эмзэг байна

“Minegolia” эмзэг байна

Монголын уул уурхайн салбар бусад орнуудтай харьцуулахад залуу ч улсын эдийн засагт үзүүлэх нөлөө нь асар их. Өөрөөр хэлбэл, манай улс импорт, экспортоос хэт хамааралтай тул төсвийн орлого уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос шууд хамаардаг.

Вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилийн боомтуудыг түр хаах шийдвэр гарсан. Энэ нь уул уурхайн салбарт, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлсөн бөгөөд өнөөдөр ч байдал дээрдээгүй хэвээр байгаа юм.

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сард мэдээлснээр, Монгол Улсын эдийн засаг 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос 1.0 их наяд төгрөг буюу 5.3 хувиар агшсанд уул уурхай, олборлох салбарын нэмэгдэл өртөг буурсан нь нөлөөлжээ.

Тус салбарын нэмэгдэл өртөг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр, 2020 онд 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.4 хувиар буурахад 2020 оны I, II улиралд нүүрсний экспорт буурсан нь голлон нөлөөлсөн байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл тээврийн салбарт шууд нөлөөлдөг бөгөөд бүх төрлийн тээврийн орлого өмнөх оноос 26.4 хувиар буурчээ.

“Moody’s” агентлаг Хятадын эдийн засаг сэргэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын экспортын орлого сэргэнэ гэж үзэж буйгаа хэдхэн хоногийн өмнө танилцуулсан. Ялангуяа Монгол Улсын нүүрсний экспорт 2020 оны хоёрдугаар хагаст сэргэсэн бол алт, зэсийн экспорт өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн Тавантолгойгоос Хятадын хил хүртэлх коксжих нүүрс тээвэрлэх төмөр замыг төлөвлөгөөний дагуу 2021 оны төгсгөлд ашиглалтад оруулснаар экспортын сэргэлт улам бүр нэмэгдэнэ гэж тус агентлаг үзжээ.

Монгол Улсаас Хятадад экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сард (сар шинийн баярын үеэр хилийн боомтуудыг хаасны улмаас) өмнөх сарын дүнгээс огцом буурсан талаар “SXCoal” мэдээлсэн. Түүнчлэн худалдан авагчдын дунд эрэлт буурсан нь нөлөөлжээ.

Сүүлийн өдрүүдэд хоёр улсын Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрч буй нүүрс, зэсийн баяжмал тээвэрлэсэн автомашины тоо “Оюутолгой” ХХК-д бүртгэгдсэн Covid-19-ийн тохиолдолтой холбоотойгоор буурсан.

УУХҮ-ийн сайд Г.Ёндоны мэдэгдсэнээр, “Оюутолгой” компанид бүртгэгдсэн тохиолдол нь зөөвөрлөгдсөн тохиолдол бөгөөд тээвэрчдийг вакцинд хамруулж, уурхайчдыг дархлаажуулалтад хамруулахаар бэлтгэж буйг Хятадын талд уламжилж, тээврийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг хүсээд буй юм. Хятадын Элчин сайд Цай Веньруй салбарын сайдтай өнгөрсөн долоо хоногт уулзахдаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, үүссэн асуудлыг эргэн хэвийн горимд оруулах боломжтойг илэрхийлжээ.

Хоёрдугаар сард Монгол Улс Хятадада 1.89 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх сарын дүнгээс 18.4 хувиар буурсан үзүүлэлт юм. БНХАУ хоёрдугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдэд Ганцмод болон Сэхэ боомтуудыг хааж, нүүрсний нийлүүлэлт тасалдсан. Мөн коксжих нүүрсний гол худалдан авагчид болох гангийн үйлдвэрүүдийн нөөц өссөнтэй холбоотойгоор нүүрсний эрэлт ч буурчээ.

Ганцмод боомт дахь Монголын угаасан коксжих нүүрсний үнэ энэ сарын 9-ний байдлаар тонн нь 1350 юань орчимд тогтворжоод байсан бол түүхий коксжих нүүрсний үнэ 1090 юань болжээ.

“Investment monitor” энэ сарын эхээр нийтэлсэн нийтлэлдээ “Монгол Улс уул уурхайгаас өндөр хамааралтай. Салбарын уналт Монголд хүндхэн цохилт болж, эдийн засаг нь эмзэг байна” хэмээн бичжээ. Мөн манай улсыг “Minegolia” хэмээн бичээд, “Монгол, Замби, Австрали улсууд уул уурхайн уналтад хамгийн эмзэг буй орнуудын жагсаалтыг тэргүүлж байна" гэв.

Тус нийтлэлд “Рио Тинто” компани Монголын өмнийн говийн Оюутолгойн уурхайн гол санхүүжүүлэгч болохыг онцолжээ. Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани Монголын Засгийн газартай гэрээ байгуулсан цагаас хойш буюу 2011 онд ‘Minegolia’-гийн эдийн засаг 17 хувиар өсч, зэс, нүүрс болон бусад ашигт малтмалын нөөц 1.3 триллион ам.доллараар үнэлэгдэв. Азийн Хөгжлийн Банкнаас мэдээлснээр, 2011-2015 оны хооронд ДНБ нь жилд дунджаар 10.3%-ийн өсөлттэй гарч, тухайн үед дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн нэг болсон. Харин өсөлт нь саарч, 2016 он гэхэд 1.2% болж буурсан хэмээн бичсэн байна.

“Investment monitor” 2020 онд уул уурхай нь Монгол Улсын ДНБ-ий 23%-ийг бүрдүүлсэн бол экспортын нийт орлогын 70%-ийг нүүрс, зэсээс бүрдүүлсэн. Эдгээр нь хамгийн том худалдан авагч хэвээр үлдэх хөрш Хятадаас хамааралтай байв” гэжээ.

Зарим эдийн засагчдын таамаглаж буйгаар, энэ онд уул уурхайн салбар 2019 оноос давж өсөх хүлээлттэй байна. Үүнд манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, нүүрсний тээвэрлэлт хэвийн түвшинд очих, зэсийн агууламж сайжрах зэрэг нөлөөлнө гэж үзжээ. Ялангуяа алт, зэсийн үнэ өндөр байж, нүүрсний тээврийн хязгаарлалтууд зогсч, нүүрсний тээврийн хэмжээ өмнөх 2019 оны түвшиндээ хүрнэ гэсэн хүлээлттэй байна.

Уул уурхайн салбарыг огцом өсгөх дараагийн томоохон нөлөө бүхий хүчин зүйлээр “Оюутолгой”-н зэсийн баяжмал дахь алтны агууламжийн сайжралтыг нэрлэв. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр уул уурхайн салбарын өсөлт огцом нэмэгдэнэ гэж үзэж буйгаа зарим эдийн засагчид илэрхийлж байна.

Зах зээлийн шинжээчид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбар 2024 он хүртэл багагүй өсөлттэй байх ч үүнээс хойш бууралт руу орж болзошгүйг анхааруулав. Тиймээс тодорхой бодлоготойгоор хөрөнгө оруулалт татах, шинэ салбаруудыг хөгжүүлэх шаардлага тулгарч буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОНОМ 2021-03-22 202.70.34.30

Ганбаатар яаасийн эх орныхоо төлөө энэ ядуу ард түмний эрх ашгийг төлөө сүүлийн 15 жил тэмцлээ. Хэлсэн ярьсан бүр нь үнэн байсныг өнөөдөр бүгд л хүлээн зөвшөөрлөө. ПОП энэ тэр их доромжиллоо. Танай тэр стратегич, боловсролтой, ухаантай Баяр, Баярцогт, Баабар нар чинь эх орноо зарсан нь тодорхой болчоод байна шдээ.

Avatar

Зочин 2021-03-22 66.181.179.76

Uul uurhai neg zogsoj mongol uls buren dampuurah vii dee

Avatar

Зочин 2021-03-22 202.126.90.48

Tegwel Ganbaatar geh met uls turchid ni tejeegeed yawchih yum bailgui dee. Kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж