Жо Байден Ерөнхийлөгч болсноос хойш Аляскад АНУ, Хятадын анхны дээд хэмжээний уулзалт дуулиантай эхэлсэн ч төдийлөн үр дүнгүй өндөрлөлөө. Аляскын дээд хэмжээний уулзалт нутгийн цагаар энэ сарын 18-нд эхэлж, 19-нд /Улаанбаатарын цагаар 20-нд/ өндөрлөлөө. Гэвч хоёр өдөр үргэлжилсэн тус уулзалтын үр дүнд хоёр улсын харилцаа төдийлөн дээшилсэнгүй. Аляскын Анкераж хотод болсон тус дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Сулливан “Хоёр тал маш хүнд сэдвүүдээр ярилцаж, нэг нэгнээ буруутгаж, дээд хэмжээний уулзалтыг эхлүүлэв. АНУ-ын талаас эхнээсээ хүнд сэдвүүдийн тухай өргөн хүрээнд хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд түүнийгээ ч биелүүллээ. Бид уулзалтад ирэхдээ л ярих бүх зүйлээ маш тодорхой болгон бэлдсэн байлаа. Мөн гарахдаа ч бид маш тодорхой зорилготой буцлаа. Бид Вашингтонд харьмагцаа байр сууриа улам баталгаажуулахын тулд холбоотнууд, найзуудтайгаа зөвлөлдөж, ирээдүйн харилцааныхаа тухай ярих болно” хэмээжээ.
Харин Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Бээжингийн гадаад бодлогын өндөр албан тушаалтан Ян Жиечи АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй илэн далангүй ярилцаж, санал бодлоо хэлсэн аж.
Түүнээс гадна тус дээд хэмжээний уулзалт нь Жо Байден Ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойш анх удаа хоёр тал биечлэн уулзаж буй уулзалт гэдгээрээ олны анхаарлын төвд орсон билээ.
Хятадын талаас тус уулзалтад ирэхдээ Дональд Трампын захиргаан доорх хүнд хэцүү дөрвөн жилийн дараа хоёр улсын найрсаг харилцааг эргүүлэн сэргээхийг горилж байсан хэмээн ажиглагчид дүгнэж байв. Гэвч уулзалт эхлэхээс өгсүүлээд Байдены багийнхан Хонгконгийн ардчиллыг сөнөөсөн, Шинжаанд хүний эрхийг уландаа гишгэсэн, Тайванийн эсрэг илт заналхийлж байгаа зэрэг асуудалд Бээжингийн эсрэг хатуу байр суурьтай байгаагаа тууштай илэрхийлсэн юм. Тухайлбал, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Бид уулзалтаар Хятадын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон тэдгээр нь манай холбоотнууд, түншүүдийн нийтлэг эрх ашигт хэрхэн нөлөөлж буйг ойлгуулахыг зорьсон” хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр Хятадын талаас эсэргүүцэл сонсохдоо бэлтгэлтэй байснаа мэдэгдсэн аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Блинкен, Ян хоёр Хонгконг, Шинжаан тэргүүтэй хоёр талын эсрэг байр суурьтай байгаа асуудлуудын талаар ярилцсан гэх ч Блинкений мэдэгдсэнээр тэд мөн Иран, Хойд Солонгосын талаар нээлттэй ярилцсан гэнэ.
Уулзалтын эхний өдөр Блинкен Янд хандан АНУ-ын тал Хятадын Хонгконг, Шинжаан, Тайванийн эсрэг баримталж буй бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлэхэд Ян хариуд нь 18 минутын турш Бээжинг өмөөрч, АНУ-ыг эзэнт гүрнээс ялгарах юмгүй хэмээн буруутгахыг оролдсон аж.
Тэрбээр “АНУ-ын хүйтэн дайны сэтгэхүй хэрээс хэтэрч байна. Тэд тэрхүү бурангуй сэтгэхүйгээрээ бусад улсыг Хятадын эсрэг турхирахаа болих ёстой. Хятадын тал Блинкений байр суурийг үл хүлээн зөвшөөрч байна. Үнэн хэрэгтээ АНУ бол ялгаварлан гадуурхалт хамгийн ихээр гаарсан улс. Түүнчлэн АНУ Бээжинг цахим халдагуудад ихээр буруутгах болсон байна. Гэвч АНУ өөрсдөө энэ тал дээр хамгийн шилдэг нь гэдгийг мартаж болохгүй” хэмээн ярьсан аж.
Эцэст нь тус уулзалтыг дүгнэвэл, хоёр талын харилцаа тун таагүй байдлаас хэсэгтээ эргэн сэргэхгүй бөгөөд илт нэг нэгэндээ дайсагнасан хандлагатай байна. Түүнээс гадна АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын сүүлийн жилдээ Хятадын эсрэг баримталж байсан бодлогыг өөрчлөх бодолгүй байгаа бололтой.
Иймд ихэнх ажиглагчид Байденг Хятадаас ирэх хүнд дарамтын эсрэг олны хүлээлтийг амжилттай гүйцэтгэж байна хэмээн үзэж байгаа аж.
АНУ-ын батлан хамгаалах яамны Хятадын шинжээч асан Дрю Томпсон “Би Байденг Ерөнхийлөгч болмогцоо дотоод дахь цар тахлын нөхцөл байдлыг хэрхэн зохистой зохицуулахын хажуугаар Хятадтай эрс тууштай байдлаар харьцсанд маш их гайхсан. Тэрбээр дотоодын гол асуудлуудаа амжилттай шийдэхийн хажуугаар өрсөлдөгч гол хүчинтэйгээ эрс шийдэмгий харьцаж чадсанаараа бид бүхний хүлээлтийг амжилттай даван гарлаа. Байден Тайваньд улс төрийн дэмжлэг үзүүлж, зүүн Азийн холбоотнуудтайгаа бодитоор харилцаж байгаа нь Хятадын сорилтыг даван туулах асар том эрмэлзэлтэй байгаагийн илрэл юм” хэмээн ярьжээ.
Харин уулзалтын дараа Жо Байден төрийн нарийн бичгийн даргаараа бахархаж байгаагаа илэрхийлжээ. Түүний нээлтийн үеэр хэлсэн үгийг Ян хүчтэй эсэргүүцсэний дараа Блинкен хэвлэлийнхнийг гаргахын оронд суудалд нь үлдээж, Хятадын талд хэрхэн хандаж буйгаа олон нийтэд ил харуулахыг зорьсон нь нүдээ олсон үйлдэл хэмээн Байден үнэлжээ.
Эх сурвалж: FINANCIALTIMES CNN SCMP NYPOST
Tumenbayr 2021-03-22 202.9.46.105
Manai hytaduudiig barkue fucking usa gogogo china
zochin 2021-03-22 122.201.21.168
20зуунд Америк нь орос, хятад 2 мангастай үзэлцэнгээ агуу их гүрэн болсон юм. 21зуунд хятад нь АНУ, ЕХ-д бараагаа зарж, технологийн авч овоо мөнгө хийсэн. Орос мөн адил хий нефтээ баруунд зарж жаал мөнгө олов. Эргээд хятад оросын хувь заяа нь Америкийн санхүү мөнгө, технологи, ноу хауд хэт хамааралтай болсон учраас Америк, баруунгүйгээр хятад, орост цаашдын хөгжил үгүй юм. АНУ орос, хятадыг давруулахгүй сайн дарж байх нь орос, хятадын хэт хүчирхэгжилт, хамаарлаас Монголыг хамгаалах ашигтай.
tenegtee 2021-03-22 66.181.180.111
20-r zuund hezee tanai hyatad ih gvren baisan yum be dee.20-r zuun bol zobhon amerik orosiin temtsel baisan daa..oros hyatadaas amerik yg mongoliig hamgaalj haragdaachee.say armenii dainiig sanaachee.jijeghen ardchilsan armeniig amerik azerbaijen turkees hamgaalsan uu.yadahdaa neg udaa nogoo deeremchidee ogdog shig tuslamj vzvvlsen uu dee.oros hyatadiin tentsevertei baidal l mongoliin tusgaar togtnoliin batalgaa yum daa..
Зочин 2021-03-22 146.115.161.230
Хүйтэн дайныг мэдэхгүй мань мэт нь чимээгүй л байя. Сураг сонсохнээ яааг ингэж үзэл суртлаар байлддаг байсан гэх. Хүйтэн дайн дууссан, ЗХУ задарсан хэдий ч америкийн үзэл энэ хэвээр байгаа нь асуулт дагуулдаг нь үнэн. Энгийн жишээ NATO. Томроод байдаг. Хэний эсрэг юуны төлөө. Хорхой ч хүрэхэд арвалзах адил орос хятад ч сөрөх нь аргагүй шүү дээ.
ҮНЭН 2021-03-22 103.26.194.206
ОРОС ЖООХОН ХӨРӨНГӨЖӨӨД ИРЭХЭЭРЭЭ ХҮН ТӨРӨЛХТНӨӨС ЗАНГАА БУРУУЛЖ НОВШИРЧ ЭХЭЛДЭГ. ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙНЫГ ГИТЛЕРИЙН ГЕРМАНТАЙ ХАМТАРЧ ЭХЛҮҮЛСЭН НЬ ОРОСУУД. ОДОО ДЭЛХИЙН ГУРАВДУГААР ДАЙНЫГ ХЯТАДУУДТАЙ ХАМТАРЧ ЭХЛҮҮЛЭХИЙГ САНААРХАЖ БАЙНА
zochin 2021-03-22 202.179.15.71
Amerik uym bolgonig hucheer hiihiig oroldogoo odoo bolih heregtei
Зочин 2021-03-22 103.10.21.35
Чи ч ёстой жинкэн хятадын хөлний алчуур байна даа. хятад орос 2 л харин бүхийг хүчээр дарж авна гэхдээ жижиг хүчгүй сул доройг түүж хүчирхийлдэг харин аваргуудад бол Эрүүл мэндийг хүсдэг юм хэдийг өөрийг нь доромжилсон ч…Гэхдээ News.mn коммент бичхээр Америк чиний үгэнд ордог байлаа юу гал.зуу сол.иотой хүмүүс ингээд өвчигнөөд байдаг ш дээ. Гэхдээ миймэрхүү гаруудыг эртхэн явж эмчлүүлээ гэж би маш олон удаа хэлж байгаа даа. Хурцын тасаг хүн цөөтөй байгаа дээр түргэл сол.иотоо.
ХЭХЭ 2021-03-22 103.26.194.206
ОРОС ХЯТАД ХОЁРТОЙ ЭВЭЭР ЯРЬЖ БОЛОХГҮЙ
vvp 2021-03-22 184.191.80.159
eruusuuu unshigdahgui yum. arai gej hagas hugas unshiv. Yaasan muu orchuulga,nairuulga ve, abah yum alga
Монгол хүн. 2021-03-22 103.10.21.35
20зуунд Америк нь орос, хятадгүйгээр харин энэ 2 мангастай үзэлцэнгээ агуу их гүрэн болсон юм. 21зуунд хятад нь АНУ, ЕХ-д бараагаа зарж, технологийн авч овоо мөнгө хийсэн. Орос мөн адил хий нефтээ баруунд зарж жаал мөнгө олов. Эргээд хятад оросын хувь заяа нь Америкийн санхүү мөнгө, технологи, ноу хауд хэт хамааралтай болсон учраас Америк, баруунгүйгээр хятад, орост цаашдын хөгжил үгүй юм. АНУ хятадыг давруулахгүй сайн дарж байх нь Монголын хятадын хэт хүчирхэгжилтээс Монголыг хамгаалах ашигтай.
Зочин 2021-03-22 192.82.64.208
Biden-i bish shdee mulguu shaaraa, Biden-i udirdlagin gej bicheechee bichig usgee medehgui mulguu s***r minee. yarij bichij surch chadahgui bol naanaa yu hiigeed baigaa tumpun tolgoitoi l***r ve chi
Chin- Us 2021-03-22 64.119.21.70
Маш муу орчуулгын мэдээ байна. YouTube дээр ориг бичлэгийг үзээрэй! Маш сонирхолтой, улс төрийн байр сууриа хоёр тал дайсагнасан байдлаар яаж илэрхийлж байгаа, үгний утга, илэрхийлэл гээд түүхэнд тэмдэглэх үйл явцыг бүрэн харуулсан байгаа шүү!