Вакцин улстөржүүлэх сэдэв биш! | News.MN

Вакцин улстөржүүлэх сэдэв биш!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Вакцин улстөржүүлэх сэдэв биш!

Вакцин улстөржүүлэх сэдэв биш!

НЭГ САРЫН ДОТОР ХҮН АМЫНХАА 10 ХУВИЙГ ВАКЦИНЖУУЛАВ

Монгол Улс одоогоос нэг сарын өмнө буюу 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр анхны вакциныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж, иргэдээ уриалсан.  Сovax хөтөлбөрийн хүрээнд оруулж ирсэн АстраЗенека вакцин 150 мянган тун орж ирснээс хойш нэг сарын хугацаанд Хятад, ОХУ-ын вакцинуудыг ч оруулж ирснээр зорилтот бүлгүүдэд хийж буй.

ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн вакцинууд 18-аас дээш насны хүмүүст хийнэ гэсэн зөвлөмжийн дагуу Монгол Улсын хүн амын 18-аас дээш насны 2 сая 100 орчим хүн бий. Энэ нь нийт хүн амын 60 хувийг үнэ төлбөргүй вакцинжуулахаар төлөвлөсөн. Түүнээс хойш нэг сарын дараа буюу өчигдрийн байдлаар нийслэлийн 40 цэгт 13209 хүнийг дархлаажуулалт хамруулснаар нийт 209278 хүнийг дархлаажуулжээ.

Нэг сарын дотор хүн амынхаа 10 хувийг вакцижуулсан гэсэн үг.

Эрүүл мэндийн яамнаас эхний ээлжинд зорилтот бүлгийн хамгийн түрүүнд вакцинжуулахаар төлөвлөгөө гаргасан. Тодруулбал,

  • Голомтын бүст ажиллаж байгаа албан хаагчид-47,136
  • Үйл ажиллагаа нь тасралтгүй ажиллах салбарууд-53,327
  • Худалдаа, үйлчилгээний салбар-40 мянга
  • Бүх шатны боловсролын ажилчид-45,300
  • 50-64 нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэд-189,327
  •  65+ нас болон эрхтэн шилжүүлсэн иргэд-66,890
  • 18-25 насны иргэд-143 мянга
  •  26-49 насны иргэд-558 мянга гэсэн дарааллаар вакцинжуулалтаа хийж буй.
  • Өнөөдрийн байдлаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцижуулах ажиллаж үргэлжилж байгаа бөгөөд БНХАУ-ын  "Синофарм" вакциныг хийж буй.

Халдварын тоо өдөрт 100, 200 дөхөж илэрч байгаа, нийслэлд халдварын голомтгүй бүс үлдээгүй гэж албаныхан мэдээлж байгаа энэ үед хүн амынхаа вакцинжуулалтыг хамгийн хурдтайгаар хийх нь нэн тэргүүний ажил. Тиймээс ч ЭМЯ өдөр бүр тодорхой цэг гаргаж, иргэдээ хуваарийн дагуу вакцинжуулж байгаа.

Одоо гуравдугаар сарын сүүлээр 25,740 тун Файзер вакцин ирэх бол дөрөвдүгээр сарын эхэнд Спутник-5, Синофарм, АстраЗнека зэрэг вакцинуудыг авахаар төлөвлөжээ.

ЭМЯ-аас оруулж ирэхээр төлөвлөсөн вакцины тун, хугацааЭрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад дундаа хүн амаа вакцижуулалтаар Монгол Улс гуравт эрэмблэгдэж буй. Бусад улс оронтой харьцуулахад хүн амын тоо бага, нийт хүн амынхаа 60 хувийг л дархлаажуулах учраас өндөр үзүүлэлттэй гарах нь тодорхой. Гэхдээ дэлхийн улс орнуудын вакцинжуулалтын тоог гаргаж буй bloomberg, улс орнуудын вакцинжуулалтын тоон мэдээллийг хүргэдэг сайтад 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монгол Улс хүн амынхаа 0,52 хувийг вакцижуулсан гэсэн мэдээлэл гарчээ.

 

эх сурвалж: https://ourworldindata.org/covid-vaccinations эх сурвалж: https://ourworldindata.org/covid-vaccinations

 

Хэдийгээр өдөр бүр тодорхой цэг гаргаж, хүн амаа вакцинжуулж байгаа ч иргэдийн зүгээс дархлаажуулалт удаан байгааг шүүмжилсээр буй. Үүнтэй зэрэгцээд вакцин хийлгэснээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаарх шүүмжлэл ч гарах болов. Мэдээж дэлхийн бүх л улс орнууд вакцины талаар судалгаа, мэдээлэлтэй байж, ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу хийгдэж байгаа энэ цаг үед иргэдэд буруу ойлголт төрүүлэх, вакциныг улстөржүүлэх сонирхол хэсэг бүлэг хүмүүст байгаа нь ийн илрэв.

Эрүүл мэндийн яамнаас ч вакцин хийлгэсний дараах сөрөг үр дагавар гарсан, хүн нас барсан гэх мэдээллүүдийг үгүйсгэж байгаа бөгөөд улстөржүүлж буйг үгүйсгэх аргагүй. Вакцин бол улстөржүүлэх сэдэв биш. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед вакцин бол гол эмчилгээ болсон. ДЭМБ-ээс гаргасан судалгаагаар хүн амаа вакцинжуулж чадвал дэлхийн улс орнууд хилээ нээх, хүмүүс хэвийн амьдралдаа орох боломжтой гэсэн мэдээллийг өгч байхад бид дотроо улстөржүүлж, иргэдээ талцуулах цаг нь одоо биш. Ялангуяа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бол бүүр ч биш. Харин ч эсрэгээрээ бид вакциндаа хамрагдаж, эдийн засгаа идэвхжүүлэх, танхимын сургалтыг эхлүүлэх,  улс орныхоо хөгжлийн асуудлыг ярьж, хүмүүс хэвийн амьдралдаа орох талаар ярих байтал дотоодын улстөржилтөөс нөхцөл байдал буруу эргэвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ?

Мэдээж дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийж буй. Төр 18-аас дээш насны хүмүүсээ үнэ төлбөргүй вакцинд хамруулж байгаа ч иргэд вакцинд хамрагдах эсэхээ ч өөрсдөө шийдэж байгаа. Харин одоо вакцины татан авалтаа яаралтай нэмэгдүүлж, иргэдэд сонголттой, өөрийн хүссэн вакцинаа хийлгэх эрхийг нь төр нээлттэй болгож өгөх ёстой. Магадгүй хүмүүст вакциныг нь сонголттойгоор хийгээд эхэлбэл энэ, тэр улсын вакцин сайн гэдэг улстөржилт ч үгүй болох боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Иргэдэд үнэнийг хэлээд, эрдэмтдээр сайн тайлбарлуулвал хүмүүс вакцинд сайн хамрагдахаар байна 2021-03-22 103.26.195.211

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан гэж юу ч хариуцахгүй нөхрөөр дутуу мэдээлэл өгүүлчихээд вакциныг толгойгоороо хариуцах удирдлагууд нь чимээгүй байх юм.ДЭМБ-ын зөвшөөрсөн вакциныг тарина гэж байсанч ийм шалтгаанаар зөвшөөрөлгүй орос, хятадын вакцин хийх болсон гээд хэлчихгүй юм.Хятадад хуурамч вакцин гарсан, хятадад 18-аас доош, 60-аас дээш насныханд энэ вакциныг хийхгүй байгаа мэдээ сонссон хүмүүс айгаад байна..Вакцины хүрэлцээнээс болоод сонголтгүй болсон гээд хэлчихгүй юм.Эрдэмтэд чимээгүй байх юм

Avatar

Зочин 2021-03-22 103.229.120.54

Вакцинаа бүрэн хийлгэсэн нэг ч хүн алга байна.Аль ч вакцин 2 тунг хийж байж дархлаа тогтоно.Шуурхай хийгээч ээ.Ажил хийхээр мэлхийн хурдаар ажиллах юм

Avatar

Иргэн 2021-03-22 43.242.243.219

Өлсөж болно, үхэж болохгүй! ЗГ хоолны талон тараагаад л хорио цээрэээ зарлаачээ! Ямар чадамжгүй ЗГ вээ!!!!!

Avatar

иргэн 2021-03-22 66.181.161.77

Их хурлын гишүүд нь Синофармыг тариулаад үлгэр үзүүлэх хэрэгтэй.Тэгвэл энэ улс төржилт намдах болов уу.Дарга нар нь зөвшөөрөгдсөн вакцин тариулаад ард иргэд нь сонголтгүй хятад вакцин хийлгэх нь энэ маргааны гол шалтгаан нь болж байна.Эхлээд үлгэрлэ дараа нь уриал

Avatar

Зочин 2021-03-22 150.129.142.234

Шаардлага байхгүй байх оо. Синофарм чинь аль хэдийн дуусчихсан байхаа. Вакцин хийж байгаа газар чинь байгууллагуудын шугамаар гээд 30_40 настай залуучууд л хийлгэж байна лээ. Нөгөө ахмад махмад гээд байсан шал худлаа. Вакцин хийж байгаа багийн танил талууд л бололтой шүү.

Avatar

Зочин 2021-03-22 139.5.219.183

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж байгаа Монгол Улсын Засгийн газар, бүх эрүүл мэндийн мэндийн ажилтанд болон бусад хүмүүст гүн талархалаа илэрхийлье.
Манай гэр бүл, бусад таньдаг ойр дотны хүмүүс дүүргээс залгасны дагуу вакцинаа хийлгэсэн. Хятадын вакцин байнлээ, ямарч гаж нөлөө гарсангүй бүгд л зүгээр байна. Иймээс вакцины эсрэг худлаа, буруу мессеж явуулаад байгаа хүмүүс одоо болиогээ. Өөрсдөө хийлгэсэн юм уу. Юу ч мэдэхгүй, уншихгүй битгий дандаа юм болгоныг үгүйсгэж бай

Avatar

Зочин 2021-03-22 202.126.89.58

Яагаад иргэдээ үргэлжхуурна вэ ? Иргэдэд вакцины сонголт байхгүй. ДЭМБ бүртгээгүй вакциныг тарьж байна. УИХ-ын гишүүн Чинбүрэн энэхүү бүртгэлгүй вакциныг магтаж, иргэдэд зөвлөж байгаа нь ямар ч хариуцлагагүй үйлдэл шүү. Энэ хүн энэхүү зөвлөмжийг өгч буй нь

Avatar

Зочин 2021-03-22 43.242.242.114

Хамгийн гол ажиллах хүчин болж байгаа25-49 насныхныг л яаралтай вакцинжжуулаачээ
Ихэнх нь энэ насныхан штээ
Авилгач төрийнхөн өөрсдийгөө бодох юмаа

Avatar

oogii 2021-03-22 66.181.180.64

ЭРХ МЭДЭЛТЭЙ, ТАНИЛ ТАЛТАЙ, АВЪЯАС БИЛЭГТЭЙ НЬ ЭНЭ ВАКЦИНЫГ АРЫН ХААЛГААР ХИЙЛГЭЭД ДУУСЛАА. ЖИРИЙН АРД ТҮМЭН БИД ЯАХ ВЭ? НӨГӨӨ АНГИЛАЛАА ХИЙНЭ, НАС СҮҮДЭР ЭНЭ ТЭР ЧИНЬ ЯАХ ВЭ? БИДЭНД ИТГЭДЭГ ТӨР ЗАСАГ АЛГА БАЙНА Ш ДЭЭ, ТА МИНЬ ЭЭ

Avatar

Зочин 2021-03-22 66.181.176.176

өнгөрсөн намар л оросын элчин вакцин маш хямд үнээр давуу эрх олгоод нийлүүлье гэж олон хэлсэндээ гэтэл нөгөө сүржин гонгиносон Хүрэлсүх юу гээд байлаа хамгийн сайныг авна нтр гээд худлаа яриад вакцины мөнгийг идчээд. одоо ДЭМБ ч бүртгээгүй чанаргүй вакцин энд тэнд гуйгаад гүйж байгаа биздээ. өнгөрсөн намар эрсдэлт хэсэгтээ хийцэн бол одоо монгол ингээд вирус дарлуулаад суухгүй байсан. дэндүү арчаагүй өчүүхэн хувийн эрх ашиг хонжоогоо дээгүүр тавьдаг хулгайчууд төрд гарчаад ийм байдалд оруулж

Avatar

Зочин 2021-03-22 66.181.177.165

Орос вакцин бүртгэлтэй юмуу

Avatar

иргэн 2021-03-22 202.179.25.212

Вакциныг МАН ЗГ Өөрсөдөө Улс төржүүлээд байна шүү дээ Жирийн Иргэд дээ ямарч Сонголтгүй
Хятадын Синфарм шахаад байгаа мөртлөө том Дарга нар УИХ-ын Гишүүд Өөрсөд дөө болохоор 4 н төрлийн Вакцинаас сонгож хийнэ гэдэг чинь Ард иргэд ээ Ядгаварлан гадуурхсан хэрэг биз дээ Энэ чинь л Улс төржүүлэх шалтгаан болчихоод байна шүү дээ

Avatar

Зочин 2021-03-22 66.181.161.76

Орос вакцин нь хаана байгаа юм бол хэн хийлгээд байгаа юм болдоо

Avatar

Путиний аюул 2021-03-22 66.181.183.169

оросын троллууд вакцинийг улстөржүүлж байгаа өөр хэн байдгийн улстөржүүлсэн шалтгаан Спутникийг Монголд шахах зорилготой байсан

Avatar

Зочин 2021-03-22 202.55.188.40

Ta nar l uursduu uls turjuuleed baigaa biz dee muu MANgaruud

Avatar

zochin 2021-03-22 202.21.108.34

Amar yum yarih yumaa. Songoh bolomj bga yumuu. 1.Edin zasag dileh vv. 2.Daraa n ilvv garsan vac yah boljin. 3.Mungu bla gej bodie hvssen zorgoor vac oldoh uu. geh met asuultand hariulchihaad songolttoi hine gej yaridaa. Amidraltai zvil olj bich za

Avatar

Жагаа 2021-03-22 192.82.85.179

Энэ сэтгүүлч юу ч судалж мэдээгүй нөхөр байна. Спутник-5 гэдэг вакцин байгаа юм уу? Даанч дээ. Вакциныхаа нэрийг ч мэдэхгүй байж бас энэ талаар бичнэ. Ёстой хахаха!!!!

Avatar

ЗОЧИН 2021-03-22 64.119.22.152

5 БИШ В ҮСЭГ

Avatar

Басбиш 2021-03-22 122.201.31.41

энэ одро юу бичээд байгаа юм бэ дөрвөн аргын тоогоо ч бодож чадахгүй байж

Avatar

Зочин 2021-03-22 64.119.22.152

ХҮҮХДҮҮД ХҮН АМЫН 1/3 БОЛХООР УЛААНБААТАРТ САЯ ОРЧИМ ХҮНД Л ВАКЦИН ХИЙНЭ. 200 МЯНГА НЬ ЭХНИЙ ТУНГАА ХИЙЛГЭЖ. БҮРЭН ДАРХЛААЖУУЛАЛТ БАС БИШ ЮМ. УЛААНБААТАРТ ВАКЦИНД ХАМРАГДАХ ХҮНИЙ 20% ЭХНИЙ ТУНГАА ХИЙЛГЭЖЭЭ ГЭЖ БИЧВЭЛ.

Avatar

Иргэн 2021-03-22 59.153.114.124

Худлаа ярьж суухаар дөрвөн аргын тоо бодож сурмаар …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж